”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын Үндэсний бобслей чарганы спортын төв - “Цасан луу”

Хятадын Үндэсний бобслей, чарганы спортын төв - “Цасан луу”

 

Хятад улсын Үндэсний бобслей, чарганы спортын төвийг 2022 оны Бээжингийн өвлийн олимпын Яньчин дэх тэмцээний бүсийн баруун өмнөд хэсэгт далайн түвшнээс 2198 метр өндөрт өргөгдсөн Хайтүө уулын бэлийг дагуулан байгуулсан бөгөөд энэ удаагийн өвлийн олимпын ордон байгууламжуудын дотроо дизайн, барилгын хувьд хамгийн хэцүү, хамгийн нарийн төвөгтэй барилгын технологийн дагуу бүтээгдсэн шинэ ордон байгууламжийн нэг юм.

Тэмцээний замын нийт урт 1975 метр, өндөр нам хэсэг нь 121 метр зөрдөг. Тэмцээний зам мурийх ба налуугийн хэмжээгээр өөр өөр, бүр түүнчлэн 360 градусаар мурийх зам бүхий 16 хэсгээс бүрджээ. Холоос харахад аварга луу Хайтүө уулын энгэрт байгаа юм шиг харагддаг тул энэ төвийг бас “Цасан луу” ч гэдэг. Тус тэмцээний зам нь Хятад улсын бобслей, чарганы тэмцээний цорын ганц төв бөгөөд өвлийн олимпын тэмцээний стандартыг хангасан дэлхийн 17 дахь, Азийн 3 дахь тэмцээний зам юм.

Бобслей, чарганы спорт бол өвлийн олимпын тэмцээнүүдээс хамгийн түргэн хурдыг харуулдаг төрөл бөгөөд гулгалт нь 130км/цаг-аас давдаг. Үндэсний бобслей, чарганы спортын төвд бобслей, скелетон болон чарганы гурван төрлийн тэмцээн явагдана. Чарганы төрлийн тэмцээний зам нь бобслей, скелетоны замтай нэг боловч гарааны цэг өөр. Эрэгтэйчүүдийн тэмцээний замын урт ойролцоогоор 1582 метр, эмэгтэйчүүдийнх нь ойролцоогоор 1475 метр, замын өргөн нь дээд талдаа 1.5 метр, налуугийн өндөр нам хэсэг нь 121 метр зөрдөг.

Олон улсын зэрэглэлийн цас мөсний спортын барилга байгууламжийг бүтээхэд маш өндөр нарийвчлалтай барилга байгуулалт шаардагддаг. Тэмцээний замын барилга байгуулалтын нарийвчлалын зөрөө ердөө 0.5 см-ын дотор байх ёстой тул барилгын явцад 700 мянган багт координат ашиглаж, 3D хэмжилтийн багийн хэмжилт, байрлалт тогтоох ажлыг хийснээр бэхэлгээ, хоолойн угсралт олон улсын жишиг стандарт хангахыг баталгаажуулсан байна.

Тус тэмцээний төв нийт 7500 суудалтай. Өвлийн олимпын дараа энд тус спортын олон нийтийн оролцоог дэмжих орц нэмж, олон нийтийн төсөл ажиллуулах юм.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:422
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой