”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Нэг фут урт хүж хэдэн арван тэрбум үйлдвэрийг өвлөн хөгжүүлнэ

Нэг фут урт хүж хэдэн арван тэрбум үйлдвэрийг өвлөн хөгжүүлнэ.

Оны эцсээр Хятадын өмнөд Фүжянь болон Зүүн өмнөд Азийн орнууд хүжний оргил үе рүү шилжлээ. Өнгөрсөн хэдэн өдрийн нарлаг өдрүүдийг ашиглан Чуаньжөүгийн Юнчүнь шяний Дапу суурингийн хүжний үйлдвэрүүдийн ажилчид хүж хатаан тун завгүй ажиллаж борлуулалтын оргил үеийг угтана.

"Юнчүнь Ханкөү хүж" хэмээн алдаршсан Юнчүнь хүж нь гадаад, дотоодод алдартай. Статистикийн мэдээгээр дэлхийн гурван хүж тутмын нэг нь Юнчүнь Дапугаас ирдэг байна.

Сэтгэл сэргээсэн үнэрийг эрт дээр үеэс хүмүүс хайрласаар ирсэн юм. Түүхэн баримтаас үзвэл эртний Хятадад хүж асаах нь "Шилдэг арван тансаглалын дээд" хэмээн өргөмжлөгдсөн байдаг.

Ялангуяа Сүн, Юань гүрний үед бичиг үсгийн мэргэд хүртэл "хүжгүй яаж цугларч болох вэ" гэж бодож байжээ. Энэ үед Арабын үнэрт эд "Далайн торгоны зам"-ын дагуу олон мянган бээр замыг туулж, Хятадын Фүжянь мужийн Юнчунь хотод Хятадын уламжлалт үнэртний соёлтой нийлжээ. Чин гүрний эхэн үед хоёр зүйлийн үнэрийн нэгдэл нь өвөрмөц үнэрийг төрүүлж, өнөөг хүртэл уламжлагдан ирсэн байна.

Юнчүнь хүж нь 300 гаруй жилийн туршид өөрийн гэсэн өвөрмөц чадвараараа 2017 онд Фүжянь мужийн биет бус соёлын өв болж, 2021 онд үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад орсон байна. Юнчүнь, Шиамэнь, Гуандун Шинхуй, Хэбэйн Гүчэн нь "Хятадын хүж үйлдвэрлэх дөрвөн гол суурин" хэмээн нэрлэдэг юм.

Пу Лиангүн нь Юнчүнь хүжийн гар урлалын өв залгамжлагч бөгөөд мөн Чуанжөү хотод амьдардаг арабуудын удам юм. Пу Лиангүнгийн өвөг дээдэс нь Мин улсын сүүлч, Чин улсын эхэн үед Чуанжөү хотод олон жил суурьшсан Арабын үнэрт эдийн худалдаачид байв. 1646 онд Пүгийн гэр бүл Жинжян Дуншигаас Юнчүнь Дапу Ханькөү тосгонд нүүж ирсний зэрэгцээ тэрээр араб хүжний технологийг Хятадын уламжлалт хүжний соёлд нэвтрүүлж, Юнчүнь хүжийг бий болгохын тулд сайжруулсан байна. Пу Лиангүн бол энэ техникийн10 дахь үеийн уламжлагч юм.

Юн Чунь хүж нь Хятад, гадаадын соёл иргэншлийн нэгдлийн бүтээгдэхүүний хувьд Юнчунь хүж нь "гар урлал"-д анхаарлаа илүү хандуулдаг. Суурийг дүрэх, хүжээ дэлгэх, хүжийг түлэх, зүсэх, хүж будах, хүж нарлах, хүжийг хэсэглэх... Нэг тохой урт Юнчунь хүжний ард арав гаруй үйл явц бий.

Пу Лиангүн олон зуун жилийн тэртээгээс өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хүж хийж урлах ур чадварыг өнөөг хүртэл өвлөн авсаар байна. Хүж хийдэг сав суулга хүртэл 100 жилийн өмнөх хэвээрээ байгаа бөгөөд утлагын нунтаг үрэхдээ усанд дэвтээх вааран савнууд нь ч 150 гаруй жил ашиглагдаж байна.

Пүгийнхэн үеийн үедээ хүж үнэрлэх, амтлах, тааруулах, хүж хийх ур чадварыг уламжлан үлдээсэн юм. Пүгийн гэр бүлд 5 настайдаа хүжтэй, 9 настайдаа хүж хийж сурдаг. Үндсэндээ эдгээр алхмуудыг дагаж өв залгамжлалын замыг эхлүүлсэн байдаг.

Пу гэр бүлийн өвөг дээдсийн хүжний жор нь байгалийн үнэр оруулагч, хятад эмийн ургамлаар хийгдсэн юм. Үнэрийн төрөл олон бөгөөд цахирмаа хүж гэх мэт олон зуун төрөлд хуваагдана. Хэлбэрийн хувьд хулсан саваа хүж ба ялтас утлага, ууттай хүж, нунтаг гэх мэт төрөлд хуваагдана. "Цахирмаа цэцгийн үнэр"-ийн хувьд 36 төрлийн түүхий эдийг ашигладаг байна.

Пу Лиангүнгийн хэлснээр "Богино хугацаанд өндөр чанартай үнэртэн гаргах боломжгүй юм. Заримдаа сонгодог үнэртэй болгохын тулд хоёр, гурван үеийн хүмүүсийн олон удаагийн төлөвлөгөөгөөр бий болдог" гэв.

"Та нар хэчнээн их орлоготой ч, бага орлоготой ч байсан бид өвөг дээдсийнхээ ур чадварыг өвлөн үлдээх ёстой. Энэ нь бидний өвөг дээдсийн үеийн үед бий болгосон нийтлэг философи" гэж Пу Лиангүн ярилаа. Пугийн "хүж хийх аялал" нь үеэс үед үргэлжлэх ёстой.

Юнчүнь шяний соёлын төвийг хариуцсан хүн Жөү Лянчуань хэлэхдээ "Одоо Юнчүнь шяний хүж хийж урлах урлалын удамшлын бус өв залгамжлагч муж, хот, шянь зэрэг 20 хүн байна. Үүнд мужийн түвшний өв залгамжлагч 3, хотын түвшний өв залгамжлагч 4, шяний түвшний өв залгамжлагч 13 байна.

Сүүлийн жилүүдэд Юнчүны уламжлалт хүж хийх ур чадвараа баримтлан, өв залгамжлалдаа анхаарч, бүтээгдэхүүний шинэчлэлийг тасралтгүй бэхжүүлж, хүжний аж үйлдвэрийн зах зээлийг төрөлжүүлэхийг ахиулж, салбарыг цэцэглэн хөгжүүлэхэд тус дэм үзүүлсээр ирсэн байна.

Юнчүнь шянь нь 1200 мү /1 га=15 мү/ талбайтай анхилуун үнэрт хотын үнэрт аж үйлдвэрийн парк байгуулж, 300 шахам хүж үйлдвэрлэдэг аж ахуйтай болж, хүж үйлдвэрлэдэг гол аж ахуйн нэгжүүдийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 100 сая юаниас давж, 30 мянган хүн ажилладаг бөгөөд бүтээгдэхүүн нь 300 гаруй нэр төрөл болж, Европ, Америкийн бүс нутаг болон бусад улс орнуудад экспортлогддог байна. 2020 онд тус мужийн хүжний үйлдвэрлэлийн хэмжээ 10 тэрбум 200 сая юаньд хүрчээ.

"Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаанд Юнчүний үнэртний аж үйлдвэр нь "Нэг, хоёр, гурав" аж үйлдвэрийн интеграцчлалын шаардлагын дагуу үнэртний үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй бодлого гаргаж, Юнчүний жинхэнэ үнэртэн, эмийн материалтай хослуулан, үнэртэн, эфирийн тос болон бусад үнэртний үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлт, үнэртний зах зээлийг өргөжүүлэх болно. Хүжний үйлдвэрлэлийг хөгжүүлэх кластер байгуулан 2025 он гэхэд хүжний үйлдвэрлэлийн борлуулалт 15 тэрбум юаниас давна.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.people.com.cn/
Мэдээ үзсэн:438
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой