”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улсын 5G терминалын хэрэглэгчид дэлхийн 80 гаруй хувийг эзэлдэг

Хятад улсын 5G терминалын хэрэглэгчид дэлхийн 80 гаруй хувийг эзэлдэг.

Одоогоор Хятад улс дэлхийн 70 гаруй хувийг эзэлдэг 1.15 сая гаруй 5G суурь станц барьсан бөгөөд дэлхийн хамгийн том, технологийн хувьд хамгийн дэвшилтэт 5G бие даасан сүлжээг байгуулжээ. Ингэснээр мужийн түвшний бүх хотууд, яамны газрын статус бүхий хотуудын 97 гаруй хувь, шяний зэрэглэлийн хот суурингийн 40 гаруй хувь нь 5G сүлжээнд хамрагдсан байна. Түүнчлэн 5G терминалын хэрэглэгчдийн тоо 450 саяд хүрч, дэлхийн 80 гаруй хувийг эзэлсэн байна.

Хятадын компаниуд 5G стандартын нэн шаардлагатай патентын тоо, дотоодын брэнд болсон 5G системийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон борлуулалт, чипний дизайны чадвараараа дэлхийд тэргүүлэх давуу талтай болов. 2021 оны эхний гурван улиралд дотоодын зах зээлд 5G сүлжээний гар утас нийлүүлсэн хэмжээ 183 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 70.4 хувиар нэмэгдэж, мөн үеийн гар утасны нийлүүлэлтийн 73.8  хувийг эзэлжээ.

Тэгвэл мөн саяхан Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамнаас гаргасан "Мэдээлэл, харилцаа холбооны аж үйлдвэрийг хөгжүүлэх арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөө"-нд, 2025 он гэхэд 10 мянган хүн тутамд 5G сүлжээний 26 суурь станцтай болж, хот суурин болон тосгодыг бүрэн хамруулах зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд анхан шатны тосгонуудын 5G сүлжээнд хамрагдах түвшинг 80 хувид хүргэх бөгөөд өндөр хурдны, ногоон, аюулгүй, найдвартай, ухаалаг систем бүхий дижитал дэд бүтцийн шинэ системийг үндсэнд нь бүрдүүлэх юм байна.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:268
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой