”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс ДХБ-д элссэнээр дэлхийн эдийн засагт гүнзгий өөрчлөлт оруулав

Хятад улс ДХБ-д элссэнээр дэлхийн эдийн засагт гүнзгий өөрчлөлт оруулав

   Энэ онд БНХАУ ДХБ-д элссэний 20 жилийн ой тохиож байна. 20 жилийн хугацаанд Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ тасралтгүй гүнзгийрүүлж, чансаатай нээлттэй байдлыг ахиулан, эдийн засгийн хүчин чадал, үндэсний нэгдсэн хүчин чадлаа дээшлүүлээд зогсохгүй дэлхий нийтэд хөгжлийн асар их боломжоо хуваалцсан юм. Үүнтэй холбогдуулан Италийн Ромын II Их Сургуулийн Эдийн засгийн ухааны дэд профессор Аполлони Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө:

- Хятад улс ДХБ-д элссэнээр дэлхийн эдийн засагт гүнзгий өөрчлөлт авчирсан гэж хэллээ. 

2001 онд ДХБ-д элссэнээс хойш Хятадын эдийн засаг асар их амжилт гаргаж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц, худалдааны хамгийн том орон, гадаад хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан орон болсон юм. Үүнтэй холбогдуулан Италийн Ромын II Их Сургуулийн Эдийн засгийн ухааны дэд профессор Аполлони:

- ДХБ-д элссэний дараа Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан жилийн дундаж хувь нэмэр 30 хувьд хүрсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөшүүрэг болж, Хятад улсад асар их өөрчлөлт авчраад зогсохгүй дэлхийн эдийн засагт гүн гүнзгий өөрчлөлт авчирсан гэж хэлсэн байна.

   Тэрээр мөн:

Хятад улс ДХБ-д элссэнээр Хятадын эдийн засгийн хөгжлийг нь дэмжээд зогсохгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд ч чухал ач холбогдолтой байж, дэлхийн эдийн засагт чухал өөрчлөлт авчирсан юм. Хятад улс одоо дэлхийн хамгийн том дунд орлоготой бүлэг хүн амтай болж, дэлхий 120 гаруй улс орон, бүс нутгийн хамгийн том худалдааны түнш болоод байна. Энэ нь дэлхийн худалдаанд гарсан маш эерэг өөрчлөлт гэж хэлж болно гэж хэллээ. 

    ДХБ-д элссэнээс хойших 20 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд бүрэн нэгдэж чадлаа. 4 жил дараалан зохион байгуулсан Хятадын Олон улсын импортын экспо нь Италийн аж ахуйн нэгжүүдэд Хятадын зах зээлд нэвтрэх чухал индэр болов. Аполлони:

- Италийн хүнс, дарс, тансаг хэрэглээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Хятадын зах зээлд хөгжих боломжтой юм. Хятадын зах зээл нь Италийн аж ахуйн нэгжүүдэд олон боломжийг бий болгосон, цаашид ч илүү олон боломжийг бий болгох болно. Италь нь "Их 7"-гийн орнуудаас хамгийн анх "Бүс ба зам" санаачилга нэгдсэн орон юм. Энэхүү санаачилга нь Хятад, Европын эдийн засаг, худалдааны харилцаанд стратегийн хамтын ажиллагааны илүү олон боломж бий болгосон. Италийн аж ахуйн нэгжүүд ч Хятадад эдийн засгийн салбарт илүү их хамтын ажиллагаанд хүрэх болно гэж хэлэв. 

     Өнөөгийн дэлхийн эдийн засгийн сэргэлт нь цар тахал, инфляци, нийлүүлэлтийн гинжин хэлхээний хомсдол зэрэг тодорхойгүй хүчин зүйлүүдтэй тулгарч, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл нь ДХБ-ын үндсэн зарчмыг ноцтой зөрчсөөр байна. Хятад улс олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлахыг дэмжсээр ирсэн юм. Аполлони:

- Улс дамнасан хамтын ажиллагаа явуулдаг Хятадын олон компани дэлхийн эдийн засгийг сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч, үйлдвэрлэл болон дотоодын хэрэглээний талаар мэдэгдэхүйц өсөлтөд хүрч байна. Эдийн засгийн шинжээч нарын хэлсэнчлэн, энэ нь эдийн засгийн уян хатан чанар юм. Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүд хямралд өртөж буй зарим орнуудад эдийн засгаа сэргээхэд тусалж байна. Тиймээс Хятадын үүрэг, ялангуяа гадаадад хөрөнгө оруулалт хийж буй Хятадын аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлага маш чухал юм гэж илэрхийлсэн байна. 

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:99
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой