”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эрээн хот 3-11 насны хүүхдүүдэд вакцины 2-р тунг хийж байна

Эрээн хот 3-11 насны хүүхдүүдэд вакцины 2-р тунг хийж байна.

Хүүхдийн сүргийн дархлааг цаашид бэхжүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайжруулах зорилгоор 12 дугаар сарын 21-ний өдрөөс Эрээн хот 3-11 насны хүүхдүүдэд вакцины 2-р тунг хийж эхэлжээ.

Хүүхэд бүрийг эцэг эх, асран хамгаалагчийн бүрэн хяналтад вакцинд хамруулж, эмх цэгцтэй байсныг сурвалжлагч Олон улсын үзэсгэлэнгийн төвөөс мэдээллээ. Вакцин хийлгэхээр ирсэн хүүхдүүд эцэг эхээсээ өрхийн бүртгэлийн дэвтэр, иргэний үнэмлэх, вакцин хийлгэх зөвшөөрлийг бүрдүүлсэн байх шаардлагатай бөгөөд ингэснээр эцэг эх, үр хүүхдийг нэгэн зэрэг мэдээлэл оруулах боломжтой төдийгүй мэдээлэл авсны дараа вакцинжуулалтыг хийх боломжтой. Вакцин хийлгэсний дараа 30 минутын турш тэндээ байж, хэрэв сөрөг хариу үйлдэл үзүүлэхгүй бол эцэг эх нь гарын үсэг зурж баталгаажуулсны дараа вакцинжуулах газраас явж болно. Эрээн хот 12 түр вакцинжуулалтын цэг байгуулсан бөгөөд вакцинжуулалтын үйл явц бүхэлдээ тогтвортой, үр дүнтэй, эмх цэгцтэй явагдав.

Шилин хорооллын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн вакцинжуулалт хариуцсан сувилагч Жан Динфань хэлэхдээ "Шинэ коронавирусний эсрэг вакцин хийлгэснээр өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой. Хамгаалалтын эсрэг бие үүсэх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг. Иймд сонор сэрэмжээ бүү сулруулаарай, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй" гэжээ.

Энэ удаад 6000 гаруй хүн вакцинд хамрагдсан байгаа. Хотын Өвчний хяналтын төвөөс эцэг эхчүүдэд сануулж байна. Вакцин хийлгэсний дараа гараа байнга угааж, маск зүүх, байнга агааржуулалт хийх, нэг метрийн зайг батлах зэргийг сайн хийж байгаарай.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Эрээн сонин
Мэдээ үзсэн:553
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой