”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын төв Радио Телевиз болон интернетээр дамжуулан 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

    Сайн байцгаана уу, 2022 он хүрч ирж байгаа энэхүү сайхан цаг мөчид Бээжингээс та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлж байна. 

    Өнгөрсөн нэг жил их утга учиртай жил байсан. Бид нам, улс орны түүхэн дэх чухал ач холбогдолтой томоохон үйл явдлуудыг туулсан. "Хоёр 100 жил"-ийн тэмцлийн зорилгын огтлолцол дээр бид социалист орчин үеийн улсыг бүх талаар байгуулах шинэ аянд гаран, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх замд эрч зориг дүүрэн урагшилж байна.

Оны эхнээс он дуустал тариалан, аж ахуйн нэгж, хороолол дүүрэг, сургууль, эмнэлэг, цэрэг арми, эрдэм шинжилгээний хүрээлэн гэх зэрэг бүгд л бүтэн жил завгүй ажиллаж, хичээж зүтгэж, хувь нэмрээ оруулсан, мөн ололт амжилт гаргасан. Нисэх мэт өнгөрөх цаг хугацаанд бидний харсан, мэдэрсэн Хятад улс бол зоримог, хөгжил сайтай Хятад улс байсан. Эелдэг дотно хүн ард, хурдтай хөгжил, тасралтгүй уламжлан хөгжүүлж буй ажил үйлс эндээс харагддаг.

   07-р сарын 01-нд бид Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэв. Тянь Ань Мэнь дээрээс түүхийн их аянг эргэцүүлэн бодоход үнэхээр их зүйл бодогдон сэтгэл догдолж байна. ХКН олон зуун сая ард иргэдээ удирдан зовлон зүдгүүрийг туулж, зуун жилийн түүхтэй намын гайхамшигт түүхийг бүтээсэн. Анхны зорилго зорилтоосоо хазайхгүй бол эрхбиш амжилтад хүрнэ. Бид бүх хүчээ дайчлан хичээн зүтгэвээс түүх, цаг үе, ард түмнийг гомдоолгүй амжилтад хүрэх нь гарцаагүй.

ХКН-ын 19-р сонгуулийн Төв хорооны VI бүгд хурлаас намын гурав дахь түүхэн тогтоолыг баталсан. Зуун жилийн амжилт нь бидний сэтгэлийг хөдөлгөж, зуун жилийн туршлага нь бидэнд урам зориг өгч байна. Миний бие Мао Зэдүн дарга, Хуан Яньпэй нөхрийн "Агуй дахь яриа"-ны тухай дурдаж байсан. Бид өөрийгөө өөрчлөх зоригтой байж л түүхэн дэх санаачилгатай байрыг олж чадна. Хятадын үндэстний аугаа их сэргэн мандлыг маш хялбараар биелүүлэх боломжгүй. Мөн маш богинохон хугацаанд биелүүлэх ч боломжгүй. Бид үргэлж алсын хараатай байж, энхийн цагт ч аюул түгшүүрээс байнга сэргийлж, стратегийн шийдэмгий, тэвчээртэй байдлыг хадгалж, “Агуу ихийг сэтгэхийн зэрэгцээ нарийн зүйлсийг ч бодох” ёстой.

Том гүрэнд том гүрний үүрэг хариуцлага бий. Яршиг төвөгтэй мянга мянган асуудал нь үнэндээ ард түмний аж амьдралын асуудал юм. Би зарим нэг газруудаар хүрч ажиллан, олон нөхцөл байдлыг харсан, сонссоноор мөн бага бус зүйлийг ухамсарлаж, үр өгөөж авсан. Ард түмний гэр өрхөөр очих болгондоо хүндрэл бэрхшээл байгаа эсэхийг нь их асуудаг. Ард иргэдийн хэлсэн үгийг бүгдийг нь сэтгэл дотроо санаж явдаг.

  Иргэдийн санаа зовж буй зүйлийг би эрхбиш санаж, иргэдийн хүсэн мөрөөдөж буй зүйлийг би эрхбиш хийх ёстой. Би ч гэсэн хөдөөнөөс ирсэн, ядуу зүдүү амьдралыг сайн мэднэ. Үе үеийн хүмүүсийн тасралтгүй хүчин чармайлтын үр дүнд өмнө нь ядуу байсан ард иргэд идэх хоолтой, өмсөх хувцастай, сурах сургуультай, амьдрах орон байртай, эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой болсон. Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, ядуурлыг бууруулах нь манай намаас ард түмэндээ өгсөн хариулт, мөн дэлхий дахинд оруулж буй хувь нэмэр юм. Ард түмнийг илүү сайхан амьдруулахын тулд бид одоогоор байгаа үр дүндээ сэтгэл хангалуун байж болохгүй, цаашдын зам маш урт байна.

Хатан гол амар амгалан байх бол Хятадын ард түмний хэдэн мянган жилийн хүсэл мөрөөдөл юм. Сүүлийн жилүүдэд бид Хатан голын дунд, дор урсгал дагуух 9 муж, өөртөө засах оронд ажилласан бол “Ээж мөрөн” гэгдсэн хөх мөрөн, хатан гол, номин цэнхэртэх хөхнуур, ариун тунгалаг Ялузамбу мөрөн, аль эсвэл “өмнөд нутгийн усыг умардад татах” төсөл, Сайхан давааны ойн талбар, Юньнань мужийн зааны сүргийн нүүдэл, Төвд бөхөнгийн нүүдэл... гээд бүгд л хүн төрөлхтөн эх байгалиа дээдлэн хайрладаг л юм бол байгаль дэлхий биднийг гомдоохгүй гэдгийг гэрчилж байна.

   Нэг жилийн турш Хятад улсад мөн их олон мартагдашгүй үйл явдлууд болж өрнөсөн юм. “Эх орноо хүчирхэгжүүлэх бол бидний дархан үүрэг” гэх залуучуудын төв чанга тангараг, “ариун хайраа зөвхөн эх орондоо” гэх сэтгэлийн уянга, “Жүрүн” аппарат ангараг гарагт тандалт хийсэн, “Ихэ” дагуул нарыг тандсан, “Тяньхэ” станц сансрын уудамд аялсан, тамирчид маань спортын тэмцээнд амжилт дүүрэн оролцсон, улс орон даяараа цар тахлын эсрэг тууштай тэмцсээр байгаа, гамшигт өртсөн нутгийн иргэд маань гэр орноо сэргээн босгож байгаа, Ардын арми болон зэвсэгт цагдаагийн офицер дайчид эх орноо сахин хамгаалж байгаа гээд өч төчнөөн эгэл хүмүүсийн эгэл бус үйлс нийлээд шинэ цаг эриний Хятад улсын агуу хөгжилд хүч нэмэрлэсэн юм.

   Хонконг, Макаогийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд эх орон маань анхаарал хандуулсаар ирсэн юм. Зөвхөн жаргал зовлонгоо хуваалцан, хамтдаа зүтгэж л байж “Нэг улс хоёр систем”-ийг тогтвортой хэрэгжүүлж чадна. Эх орноо нэгтгэх бол Тайваний хоолойн хоёр эргийн ахан дүүсийн нийтлэг хүсэл эрмэлзэл мөн. Хятадын нийт үндэстэн түмэн мөр зэрэгцэн урагшилж, эх орныхоо сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Би гадаадын удирдагч болон олон улсын байгууллагын удирдлагуудтай утсаар ярих юм уу цахимаар уулзах үед цар тахлын эсрэг Хятад улсын тэмцэл, мөн цар тахлын эсрэг олон улсын тэмцэлд оруулсан Хятад улсын хичээл зүтгэлийг тэд өндрөөр үнэлсэн билээ. Одоогоор Хятад улс 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад коронавирусийн эсрэг 2 тэрбум гаруй тун вакцин хангаад байна. Дэлхийн улс түмэн жаргал зовлонгоо хамтатгаж, эв санаа нэгтэйгээр хамтран ажиллаж байж л хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын шинэ хуудсыг бичиглэж чадна.

    Одоогоос нэг сар гаруйн дараа Бээжингийн өвлийн олимп, өвлийн параолимп нээгдэнэ. Ирэх тусмаа олон хүнийг өвлийн спортод оролцуулах бол өвлийн олимпын хөдөлгөөний чухал зорилт юм. Тиймээс бид даян дэлхийд өвөрмөц содон өвлийн олимпыг зохион байгуулахыг хичээн ажиллаж байна. Даян дэлхий Хятад улсад хүлээлттэй байгаа бол Хятад улс бэлтгэлээ бүрэн хангаад байгаа юм.

Шинэ оны хонхны дуун ойртон ирлээ. Манай сансрын гурван нисэгч маань өдгөө яг уудам их сансарт аялж, хилийн чанад дахь элэг нэгт ахан дүүс маань шаргуу хөдөлмөрлөж байна. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрууд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилтнууд, гадаад дахь оюутан сурагчид маань мөн хүсэл тэмүүллийнхээ төлөө цуцалтгүй зүтгэсээр байна. Энд би та бүхэндээ хүндэтгэл илэрхийлж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна.

Ирээдүйн зүг хамтдаа. Эх орон, ард түмэн маань амар амгалан байх болтугай.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:530
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой