”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Романтик тал нутаг” бүжиг ”Бадамлянхуа шагнал” хүртлээ

“Романтик тал нутаг” бүжиг ”Бадамлянхуа шагнал” хүртлээ.

Өвөр Монголын бүжигчдийн нийгэмлэг сонгон шалгаруулалтаа саяхан хйиж, ӨМӨЗО-ы Үндэсний дуу бүжгийн хүрээлэнгээс туурвиж бүтээсэн "Романтик тал нутаг" бүжиг Хөххотын Соёлын Аялал Жуулчлалын Хөрөнгө Оруулалтын Групп 43 оролцогчоос шалгарлаа.

"Бадамлянхуа шагнал" үндэсний ардын бүжгийн шагналыг хүртсэн нь тус хүрээлэнгээс энэ төрлийн шагналыг хүртсэн гурав дахь бүжгийн бүтээл болжээ.

"Романтик тал нутаг" нь хэрхэн бүтээгдсэн талаар тайзны арын хэсэгт орж, уран бүтээлчдийн хэлсэн "романтик түүх"-ийг сонслоо. “Романтик тал нутаг" бүтээлийн редактор Мэргэн хэлэхдээ "Бид холбогдох өөрчлөлт зэргийг тусгайлан нэмж, шинэчлэл хийж тайзны уран сайхны онцлогийг илүү тодруулсан. Тал нутаг дээр сайн сайхан амьдрахын төлөө тэмцэж, хүчин чармайлт гаргаж буй охид, бүсгүйчүүдийн романтик дүр зураг дээр тулгуурлан уг бүтээлийг бүтээсэн. Мөн бүжгийн бүтээлээр дамжуулан шинэ эрин үед тариаланчид, малчид тал нутаг дээр аз жаргалтай амьдарч буй дүр зургийг үзэгчдийн хүртээл болгож байна” гэв.

"Романтик"-ын цаана бүх жүжигчдийн шаргуу хөдөлмөр байдаг. Сайхан дүр төрхийг бий болгохын тулд Мэргэн богино хугацаанд 17 кг жин хассан. Жүжигчин бүсгүй бэлтгэлийн үеэр тоглолтын төхөөрөмжид цохиулж, толгойноос нь цус гарсан ч тоглолтоо хийхээр зүтгэсээр байсан. Бараг л бүх хүн бэртсэн ба тэд бага сага эм түрхээд л үргэлжлүүлэн бүжгээ бүжиглэдэг байсан. "Бадамлянхуа шагнал"-ын тайзнаа хамгийн сайхан тоглохын тулд жүжигчид хөдөлгөөн бүр, нарийн ширийн зүйл бүрийг орхилгүй дахин дахин бэлтгэлээ хийдэг байлаа.

Хятадын бүжигчдийн холбооны дарга Фэн Шуанбай үнэлгээ өгөхдөө "Романтик тал" нь амьдралын хүчтэй онцлогтой бөгөөд үүний зэрэгцээ ардын бүжгийг бүтээхэд өвөрмөц алхам хийсэн гэжээ.  Өмнө нь Хөххотын Соёлын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын группийн Үндэстний дуу бүжгийн театр  нь "Говийн элсэн манхан", "Өвөө" бүтээлээрээ Хятадын бүжгийн 9, 11 дэх удаагийн "Бадамлянхуа" шагналыг хүртэж байсан юм. Ийнхүү Хятадын бүжгийн дээд шагналыг арван жилд гурван удаа хүртлээ.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:517
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой