Сурвалжлагч ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн хэлтсээс хамгийн сүүлд 4.6 сая мү(15мү=1га) өндөр стандартын тариалангийн талбай байгуулснаар Өвөр Монголын өндөр стандартын тариалангийн талбайн хэмжээ 45.85 сая мү болж нэмэгдэв. Улмаар 43 тэрбум гаруй жин (1жин=0.5кг) үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг үр дүнтэй дэмжин хатуу хучилттай болж, жилээс жилд арвин ургац хураах үндэс суурийг тавьсан байна.
Баяннуур хотын хойд хошууны Шуанмиао суурингийн өндөр стандартын тариалангийн талбай барих төслийн бүсэд бүх төрлийн техникүүд ачаалалтай ажиллаж, ажилчид цаг агаарын таатай нөхцөлийг ашиглан тариалангийн талбайг тэгшитгэж байгаа юм. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 3 сая 760 мянган юань бөгөөд барилгын ажлын агуулгад газар тэгшлэх, усалгаа усжуулах, хөрс сайжруулах зэрэг багтана. Тархай тарьсан тариалангийн талбайг зам, хэсгээр холбон стандартад нийцсэн тариалангийн талбай болгон хувиргана.
Мөн Хөлөнбуйрийн Жалантун хотын Вади суурингийн өндөр стандартын шаардлага хангасан тариалангийн талбайн барилгын ажилчид хахир хүйтнийг сөрж үерийн ус зайлуулах суваг ухах ажлыг хийж байгаа юм. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 44 сая гаруй юань бөгөөд ашиглалтад орсны дараа 27 мянган мү тарианы талбайн чанарыг үр ашигтай сайжруулж, үр тарианы иж бүрэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тариаланчдын үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэхэд ахиулах болно.
Өвөр Монгол 2025 он гэхэд өндөр стандартын тариалангийн талбайг 54.7 сая мү болгож, 2030 он гэхэд 60 сая мү өндөр стандартын тариалангийн талбай байгуулахаар чармайж, үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангахад илүү хатуу дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа юм.