”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпиний тусгай элч Цао Жяньмин Никарагуа улсын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов

Ши Жиньпиний тусгай элч Цао Жяньмин Никарагуа улсын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов.

    Ши Жиньпиний тусгай элч, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Цао Жяньмин 01-р сарын 10-нд Никарагуа улсын нийслэл Манагуа хотод болсон Никарагуа улсын ерөнхийлөгч Ортегагийн шинэ бүрэн эрхийн тангараг өргөх ёслолд оролцож, Ортегатай уулзав. Цао Жяньмин Ши Жиньпин даргын чин сэтгэлийн сайхан ерөөлийг ерөнхийлөгч Ортегад уламжилсан байна.

    Цао Жяньмин хэлэхдээ "Хоёр орны хамтын хүчин чармайлтаар хоёр орны дипломат харилцаа сэргэснээс хойш нэг сар гаруйн хугацаанд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орон болон хоёр улсын иргэдэд ашигтай зөв шийдвэр болсныг харуулж байна. Хятадын тал Никарагуа улсын талтай хамтаар чармайж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, төрийн засаглал, удирдлагын туршлагаа харилцан солилцож, ажил хэрэгч хамтын ажиллагааг тууштай ахиулж, олон талт салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Никарагуа улсын найрамдлыг бэхжүүлэхэд бэлэн байна".

Ортега дарга Ши Жиньпинд тусгай элч илгээж, тангараг өргөх ёслолд оролцсонд талархал илэрхийлээд Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг Цао Зяньминд хүслээ.

    Ортега хэлэхдээ "Никарагуа улсын тал Хятадын Коммунист Намын өнгөрсөн зуун жилд гарсан гайхалтай ололт амжилтыг биширч, Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, туйлын ядуурлын асуудлыг түүхэн байдлаар шийдвэрлэж, БНХАУ-ын Коммунист намын XIX удаагийн Төв хорооны VI их хурлыг амжилттай хуралдуулсанд халуун баяр хүргэж байна. Хоёр орны дипломат харилцаа сэргэснээс хойш хоёр орны харилцааны хөгжил гайхалтай үр дүнд хүрч, Никарагуа улсын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Бүс ба зам" хамтын ажиллагааны санаачилгыг бүх талаар дэмжиж, нэгдэх хүсэл эрмэлзэлтэй байна".

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:147
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой