ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр одоогийн байдлаар ӨМӨЗО-ы нийт 44 сая 816 мянган тун коронавирусyий эсрэг вакцин хийлгэж, 3-аас дээш насны 20.109.700 хүн вакцинжуулалт хийлгэж дууссан бөгөөд энэ нь ӨМӨЗО-ы нийт хүн амын 83.6 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар ӨМӨЗО 3-11 насныхныг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулах болон гурав дахь нэмэлт вакцинжуулалтыг хийх ажилд анхаарал хандуулан ажиллаж байна гэж ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн хорооноос танилцууллаа.