”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улсын автомашины экспорт эрчимтэй өсөлтийн үеийг эхлүүлнэ

Хятад улсын автомашины экспорт эрчимтэй өсөлтийн үеийг эхлүүлэх болно.

Сурвалжлагч Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, 2022 оны 01-р сарын 12-ны өдөр Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо (цаашид Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо гэх) хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг нийтлэв. 2021 онд Хятад улсын суудлын автомашины зах зээл, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, экспортын үзүүлэлтүүд бүгд сайн ажилласан байна. Үүнд Хятад улсад шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 3.545 сая, борлуулалт 3.521 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн байна.

Хятадын автомашины зах зээл цаашид илүү өсөх магадлалтай

Тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятадын брэндийн суудлын автомашины борлуулалтын хэмжээ 9 сая 543 мянган ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.1 хувиар өсөв. Зах зээлийн эзлэх хувь 44.4 хувьд хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр түвшинд ойртжээ. Хятадын автомашины холбоо 2022 онд Хятадын автомашины зах зээл үргэлжлэн өсөж, үйлдвэрлэл, борлуулалт 27.5 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өснө гэж таамаглаж байна.

2021 оны эхний улиралд автомашины зах зээл өмнөх оны мөн үеийн суурь тоо бага байснаар өсөлт хурдацтай болов. Өсөлтийн хурд хоёрдугаар улиралд буурч, гуравдугаар улиралд чипний нийлүүлэлтийн хомсдолоос болж харьцангуй бууран, дөрөвдүгээр улиралд мэдэгдэхүйц сэргэж, төсөөлснөөс сайн байж, бүх жилийн туршид тогтвортой өсөлттэй сайн хөгжлийн чиг хандлагыг хангасан байна.

2021 онд суудлын автомашины үйлдвэрлэл 21.408 сая, борлуулалт 21.482 сая болж, өмнөх оны мөн үеэс 7.1 хувь ба 6.5 хувиар тус тус өссөн нь салбарынхаас 3.7 ба 2.7 пунктээр нэмэгдсэн байна. Дотоодын хэрэглээний зах зээл дээр тулгуурлан Хятад улсын суудлын автомашины зах зээлд шинэ автомашины жилийн борлуулалт долоон жил дараалан 20 саяас давжээ. Суудлын автомашины зах зээлд хэрэглээний шинэчлэл хийх эрэлт 2021 онд маш тодорхой болно. 2021 онд дээд зэрэглэлийн суудлын автомашины борлуулалт 3.472 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 20.7 хувиар өссөн нь суудлын автомашины өсөлтөөс 14.2 пунктээр илүү буюу нийт автомашины 16.2 хувийг эзэлж ,суудлын автомашины борлуулалт өмнөх оныхоос 1.9 пунктээр нэмэгдсэн байна.

Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хурдацтай өсөлт шинэ дээд амжилтад хүрэв

Шинэ эрчим хүчний автомашины хурдацтай өсөлт нь 2021 онд Хятад улсын автомашины үйлдвэрлэлийн хамгийн том онцлох үйл явдал болох юм. Тус улсын зах зээлийн нөхцөл байдал бодлогод тулгуурласан шинэ хөгжлийн үе шат руу шилжиж, зах зээлийн цар хүрээ, хөгжлийн чанарын аль алиных нь хөгжлийн нөхцөл байдал сайн байгааг харуулж байна. Хятадын автомашины холбоо 2022 онд шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 5 сая болж, өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар өснө гэж таамаглаж байна.

ҮХААЯ-ны Тоног төхөөрөмжийн нэгдүгээр хэлтсийн орлогч дарга Гүө Шөүган хэлэхдээ, 2021 онд Хятад улсын шинэ эрчим хүчний автомашин зах зээлийн хэмжээ, хөгжлийн замаа хоёр дахин нэмэгдүүлж, үйлдвэрлэл, борлуулалтын цар хүрээний хурдацтай өсөлт, чанар, брендийн хурдацтай нэмэгдэл, бүтээгдэхүүний экспортын хурдацтай өсөлтийг ахиулав.

2021 онд шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 3.545 сая, борлуулалт 3.521 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.6 дахин нэмэгдэж, зах зээлд эзлэх хувь 13.4 хувьд хүрэн, өмнөх оныхоос 8 пунктээр нэмэгдсэн байна. 2021 оны 12 дугаар сард шинэ эрчим хүчний автомашины зах зээлийн нэвтрэлтийн түвшин 19.1 хувьд хүрсэн нь өмнөх сарынхаас өндөр хэвээр байна. Үүний дотор шинэ эрчим хүчний суудлын автомашины зах зээлийн нэвтрэлтийн түвшин 20.6 хувьд хүрэв.

Шинэ эрчим хүчний машинууд Хятад улсын авто экспортын өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болов

2021 онд 310 мянган шинэ эрчим хүчний машин экспортлох бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өсөв. 12-р сард шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн өсөлт 3.9 хувьд хүрчээ. Авто тээврийн аж ахуйн нэгжүүдийн экспортын статистик мэдээгээр, 2021 онд Хятад улс нийт 2.015 сая автомашин экспортолж, өмнөх оны мөн үеэс 1 дахин нэмэгдэж, нийт автомашины борлуулалтын 7.7 хувийг эзлэн, 3.7 пунктээр нэмэгдсэн байна. Автомашины аж ахуйн нэгжүүдийн экспортын бүтэн жилийн байдлаас харахад сар бүрийн экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хурдацтай өсөн 4-р улиралд сарын дундаж экспортын хэмжээ 200 мянган автомашинаас давсан байлаа.

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Фү Бинфэн, 2021 онд Хятад улсын автомашины экспорт анх удаа 2 саяас давж, олон жилийн турш 1 сая орчимд эргэлдэж байсан нөхцөл байдлыг эвджээ гэж онцоллоо. Тэрээр бас, Хятад улсын автомашины даяаршлын хөгжил шинэ шатанд орж, дараах дөрвөн зүйлсээр онцгойрч  байна.

Нэг. Хятадын брэндийн автомашины экспорт хурдацтай өсөлтөд хүрэв.

Хоёр. Суудлын автомашин болон арилжааны тээврийн хэрэгслийн экспорт хурдацтай өсөлтөд хүрэв.

Гурав. Шинэ эрчим хүчний автомашины экспорт огцом өсөв.

Дөрөв. Хятадын брэндүүд гадаадад хөгжлийн дээд төвшинд хүрэв.

Хятадын Автомашины холбооноос Хятад улсын автомашины экспорт эрчимтэй өсөлтийн үеийг эхлүүлнэ гэж таамаглаж байна. 2022 онд автомашины экспорт 22 хувиар өсөх төлөвтэй . "Хятадын автомашины брэндүүдийн шинэ эрчим хүчний машиныг өөрчлөх давуу тал нь Хятад улсын автомашины экспортыг нэмэгдүүлэх шинэ хөдөлгөгч хүч болсон" гэж танилцуулсан байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:62
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой