”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг өндөр түвшинд ахиулна

Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг өндөр түвшинд ахиулна.

01-р сарын 13-нд Жүньнаньхайн Зыгуангэ-д Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чиньтэй  утсаар ярив.

Хоёр улсын Ерөнхий сайд нар шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Ли Кэчян хэлэхдээ "Хятад, Вьетнам уул усаар залгалдсан сайн хөрш, өргөн хүрээтэй нийтлэг ашиг сонирхлыг хуваалцаж байна. Өнгөрсөн онд Хятадын дарга Ши Жиньпин Вьетнамын нам, төрийн удирдагчидтай хэд хэдэн удаа утсаар ярьж, хоёр талын стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны харилцаа тогтвортой, эрүүл хөгжихөд тус дөхөм үзүүлсэн юм. Шинэ онд Хятад улс Вьетнамтай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, олон салбар дахь солилцоогоо гүнзгийрүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, хянаж, Хятад, Вьетнамын хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулахыг хүсэж байна.  Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол хоёр орны хамтын ажиллагааны чухал салбар байж хоёр талын худалдаа өнгөрсөн онд таатай ахиц дэвшил гаргасан юм. Хятад улс Вьетнамын өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад гаалийн бүрдүүлэлтэд илүү хялбар болгоход бэлэн байна".

Ли Кэчян хэлэхдээ "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP)энэ оны эхээр товлосон ёсоор хэрэгжиж эхэлсэн нь бүс нутгийн эдийн засгийн хүчин зүйлийн чөлөөт урсгалыг дэмжих, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн сайжруулахад тус дөхөм үзүүлэх, аж үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн  гижин хэлхээний аюулгүй, тогтвортой байдлыг хадгалахад тус дөхөм болно. Хятад улс Вьетнам болон RCEP-ийн бусад гишүүн орнуудтай гар нийлэн, RCEP-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг өндөр түвшинд ахиулж, бүс нутгийн бүх орны ард түмэнд илүү сайн үр өгөөж хүртээхэд бэлэн байна" гэжээ.

Фам Минь Чинь Хятад улс анхны зуун жилийн зорилтоо амжилттай биелүүлсэнд баяр хүргэж, Хятад улс бол Вьетнамын онцгой түнш бөгөөд Вьетнам, Хятадын харилцааг иж бүрэн, гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Вьетнамын дипломат харилцааны нэн тэргүүний зорилт юм гэжээ. Вьетнамын тал нэг Хятадын бодлогыг үргэлж баримталж, Хятад улс хүчирхэгжиж, бүс нутаг, олон улсын үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэж, Хятадын Бээжингийн өвлийн олимпийг амжилттай зохион байгуулахыг дэмжинэ. Вьетнамын тал Хятадын талтай хамтаар хоёр нам, хоёр орны стратегийн харилцаа холбоо, улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нягт үр дүнтэй хамтран ажилаж, хилийн боомтуудын гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, олон талт салбар дахь зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, Вьетнам, Хятадын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхийг дэмжинэ гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://www.news.cn/politics/leaders/2022-01/13/c_1128259590.htm
Мэдээ үзсэн:225
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой