”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын гадаад худалдааны хэмжээ анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давлаа

Хятадын гадаад худалдааны хэмжээ анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давлаа.

Хятадын гадаад худалдаа дахин шинэ шатанд гарлаа. Гаалийн ерөнхий газрын 14-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2021 онд ам.доллароор тооцвол Хятад улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ анх удаа 6 их наяд ам.доллар давж, дээд амжилт тогтоосон байна.

Хятад улсын гадаад худалдаа 2013 онд анх удаа дөрвөн их наяд ам.долларт хүрсний дараа 2021 онд таван их наяд, зургаан их наяд ам.доллар гэсэн хоёр том шат дамжлагыг туулж, 6.05 их наяд ам.долларт хүрсэн байхыг олж харна. Энэ оны гадаад худалдаа 1.4 их наяд ам.доллар өссөн нь 2005 оны гадаад худалдааны цар хүрээтэй тэнцэж байна.

Юаниар тооцвол 2021 онд Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 39.1 их наяд юань болж, 2020 оныхоос 21.4 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 21.73 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.2 хувиар өссөн бол импорт 17.37 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.5 хувиар өссөн байна.

2019 онтой харьцуулахад импорт экспорт 23.9 хувиар, экспорт 26.1 хувиар, импорт 21.2 хувиар тус тус өссөн байна.

- Хятад улсын эдийн засгийн хөгжил, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажил нь дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалж, гадаад худалдааны импорт, экспорт хурдацтай өсч, цар хүрээ нь шинэ дээд түвшинд хүрч, чанар нь тогтвортой сайжирч байна гэж Гаалийн яамны Ерөнхий захиргааны хэвлэлийн төлөөлөгч, Статистик дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь тухайн өдөр болсон Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

Худалдааны түншүүдийн үүднээс авч үзвэл, 2021 онд Хятад улсын худалдааны эхний таван түнш нь АСЕАН, Европын холбоо, АНУ, Япон, Өмнөд Солонгос бөгөөд импорт экспортын нийт дүн 5.67 их наяд юань, 5.35 их наяд юань, 4.88 их наяд юань, 2.4 их наяд юань, 2.34 их наяд юань байж, өнгөрсөн оны мөн үеэс 19.7 хувиар, 19.1 хувиар, 20.2 хувиар, 9.4 хувиар, 18.4 хувиар тус тус өссөн байна. Мөн хугацаанд Хятад улсын “Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн импорт, экспортын хэмжээ 23.6 хувиар өссөн нь нийт өсөлтөөс 2.2 хувиар илүү байна.

Гадаад худалдааны зах зээлийн үндсэн хэсгээс үзвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сайн ажилласан байна. 2021 онд Хятад улсад импорт экспортын гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 567 мянга болж, 36 мянгаар нэмэгдсэн байна. Үүний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 19 их наяд юань болж, 26.7 хувиар нэмэгдэж, Хятад улсын нийт гадаад худалдааны 48.6 хувийг эзэлж, эзлэх хувь нь 2 хувиар нэмэгджээ.

Тоо баримтаас харахад 2021 онд Хятад улсын механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 12.83 их наяд юаньд хүрч, 20,4 хувиар нэмэгдэж, нийт экспортын үнийн дүнгийн 59 хувийг эзэлнэ. Үүний дотор автомат мэдээлэл боловсруулах төхөөрөмж ба түүний эд анги, гар утас, авто машин 12.9 хувиар, 9.3 хувиар, 104.6 хувиар тус тус өссөн байна. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:224
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой