”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хувийн эзэмшлийн анхны хурдны төмөр зам ашиглалтад орсон нь юуг харуулж байна вэ?

Хувийн эзэмшлийн анхны хурдны төмөр зам ашиглалтад орсон нь юуг харуулж байна вэ?

Ханжөү-Тайваны хурдны галт тэрэг 01-р сарын 08-нд албан ёсоор ашиглалтад орлоо. Анхны хувийн эзэмшлийн өндөр хурдны галт тэрэгний хувьд энэ нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа юм.

2015 оны 12-р сард Ханжөү-Тайваны хурдны төмөр замыг Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооноос Хятадын нийгмийн хөрөнгө оруулалтын анхны 8 төмөр замын үлгэр жишээ төслийн нэг гэж тодорхойлов.Төслийн ТЭЗҮ-ийн тайланд нийт 44 тэрбум 890 сая юанийн хөрөнгө оруулалт батлагдсанаас хувийн хэвшлийн нэгдэл нийт хувьцааны 51 хувийг эзэлжээ.

Ханжөү-Тайвань өндөр хурдны галт тэрэг ашиглалтад орсноор Хөх мөрний гурван бүс дэх хот хоорондын төмөр замын дамжин өнгөрөх сүлжээ, үндэсний эргийн төмөр замын буухиа зорчигчдын гарцыг сайжруулаад зогсохгүй, "Олон жил яригдсан төмөр замд хөрөнгө оруулах асуудлыг шийдсэн нь төмөр замыг хөгжүүлэхэд өргөн хүрээний ач холбогдолтой болсон юм.

Эхнийх нь төмөр замд хувийн хөрөнгө орж чадах уу гэдэг асуудал болно

Хэдийгээр Хятад улсын төмөр зам сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч үргэлж засгийн газар болон төрийн өмчөөс голлож, хувийн хөрөнгийн оролцоо бага байсан юм.

БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зах зээлд нэвтрэхэд тулгарч буй “шилэн хаалга”, “пүршний хаалга”, “эргэлдэх хаалга” зэрэг асуудалд улсаас зах зээлд нэвтрэх босгыг бууруулж, бүх талуудад үүд хаалгыг нээж өгөх хэд хэдэн хүчтэй арга хэмжээ авсан байна. Төмөр замын хөрөнгө оруулалтын чиглэлээр "Төмөр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх, төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих ажлыг эрчимжүүлэх тухай Төрийн зөвлөлийн санал, дүгнэлт", "Төмөр замын бүтээн байгуулалтад нийгмийн хөрөнгийн хөрөнгө оруулалтыг цаашид хөхүүлэн дэмжих ба өргөжүүлэх талаар хэрэгжүүлэх санал дүгнэлт" зэрэг баримт бичгүүдийг дараа дараалан гаргасан юм.

Төмөр замын хөрөнгө оруулалтад хувийн хөрөнгө оролцох "тохиромжтой" юу?

Төмөр замын төсөлд хөрөнгө оруулалт хийх нь ихэвчлэн хэдэн тэрбум юань, тэрчлэн хэдэн арван тэрбум, бүр хэдэн зуун тэрбум юаниар хэмжигддэг. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт цаг тухайд нь тогтвортой ашиг авчрах эсэх нь хувийн хөрөнгийн хандлагыг бас нөлөөлдөг.

Ер нь хурдны галт тэрэг яаж мөнгө олдгийн жишээ бий. Бүр 2015 онд Бээжин-Шанхай, Шанхай-Наньжин, Наньжин-Ханжөү, Гуанжөү-Шэньжэнь-Хонконг, Шанхай-Ханжөү, Бээжин-Тяньжинь чиглэлийн зургаан хурдны галт тэрэгний үйл ажиллагаа ашиг орлоготой байсан. 2019 онд Бээжин-Шанхай чиглэлийн хурдны төмөр зам 32 тэрбум 942 сая юанийн үйл ажиллагааны орлого олж, 11 тэрбум 940 сая юанийн цэвэр ашигтай ажиллаж, дэлхийн хамгийн ашигтай хурдны төмөр зам болов. Ханжөү-Тайваны хурдны төмөр зам ашиглалтад орсны дараа хувийн хөрөнгө оруулалтад төмөр замын ашиглалт, менежментийг ойрын зайнаас мэдрэх цонх нээж өгөв.

Хятадын үндэсний төмөр замын группийн нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд улсын төмөр замын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 748 тэрбум 900 сая юаньд хүрч, 4208 километр шинэ шугам ашиглалтад орж, 2022 онд 3300 гаруй километр шинэ төмөр зам барих төлөвтэй байна. Төмөр замын хөрөнгө оруулалтын зах зээл асар том хэвээр байгаа нь харагдаж байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://nm.people.com.cn
Мэдээ үзсэн:247
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой