”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сайн хандлагын 6 зуршил

Сайн хандлагын 6 зуршил- өөрийгөө хөгжүүлэхийг хичээгээрэй

Харьцуулалтгүй амьдрах

Төгс амьдрал хэнд ч байхгүй. Бусдад байгаа нь чамд байхгүй, чамд байгаа зүйл бусдад байхгүй байж болно. Бид муу амьдралтайдаа биш, харин бусадтай утга учиргүй харьцуулах дуртайгаас болж аз жаргалгүй санагддаг.

Үнэндээ, нэг хүн аз жаргалтай байна уу, үгүй ​​юу гэдэг нь гадаад нөхцөл байдалтай зайлшгүй холбоотой байдаггүй. Хүртээгүй зүйлээ битгий сана, өөрт байгаа зүйлийнхээ талаар бод. Дэмий балай харьцуулалт таны сэтгэл санааг алдуулдаг.

Энгийн сэтгэлийг барьж, энгийн амьдралаар амьдрах нь аз жаргалыг олоход хялбар болгоно.

Атаархахгүй амьдрах

Зарим хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийн өөрөөсөө илүү байгааг харж чаддаггүй. Үнэндээ бусад хүмүүс хэрхэн амьдарч байгаа нь чамтай ямар ч хамаагүй, гэхдээ зарим хүмүүс бусдын атаархлаас болж өөрийгөө аз жаргалгүй болгодог. Амьдрал ус уухтай адил гэдгээр халуун, хүйтнийг мэдрэх хэрэгтэй. Хүн болгонд хэцүү үе байдаг. Тэд гашуун, ядарсан, зайлсхийж боломгүй талыг өөртөө хадгалан бусдад сайн талыг нь харуулахад л дассан байдаг.

Бусдад хэт атаархах хэрэггүй, хэн ч байсан тэд амьдралын дарамт, ачааг үүрэх ёстой. Заримдаа хязгааргүй үзэсгэлэнтэй юм шиг харагддаг хүмүүс тэдний араас тэвчихийн аргагүй зовлонг үүрдэг. Тиймээс сэтгэл санаагаа амар тайван өнгөрөөх нь хамгийн бодитой, утга учиртай зүйл юм.

Эргэлзээгүй амьдрах

Амьдралд хүн бүр олон сонголт хийх ёстой. Заримдаа та юу сонгосон ч харамсах бодол ордог, нэг замыг сонговол нөгөө замаа орхих учраас ийнхүү бодол ордог. Хэрэв та бүх зүйлийг хүсэж, юу ч орхихыг хүсэхгүй байгаа бол хаашаа явахаа мэдэхгүй, амьдралын уулзвар дээр л гацах болно.

Хүн сонголт хийхээ мэдэхгүй байгаадаа биш, сонголт хийснийхээ дараа үргэлж олз, алдагдалд санаа зовдогт сэтгэл дундуур байдаг нь олон удаа тохиолддог. Уг нь та юу ч сонгосон, шийдсэн л бол орхисон боломжоо бодох шаардлагагүй. Ирээдүйг хэн ч таамаглаж чадахгүй. Хэрэв та одооноос ухаалаг сонголт хийж байгаа бол ирээдүйд хүндрэл бэрхшээл, ухралттай тулгарсан ч тэмцэж, харамсахгүй болж чадна.

Санаа зовохгүй амьдрах

Олон хүмүүс аливаа зүйлийг хийх, хүлээх үедээ түгшүүрт автдаг. Ер нь тулгарах зүйл дандаа л тулгадаг, зугтаж чадахгүй, нүүр тулж л таарна, болохгүй байгаа нь хэзээ ч бүтэхгүй, хэчнээн залбираад ч дэмий.

Ямар ч зүйлийг өөрчлөх боломжгүйг болсон байдалд яагаад сайхан амьдарч болохгүй вэ. Санаа зовнилоо орхиж, бүх зүйлд бэлтгэлтэй бай, тайвнаар ирээдүйд хандаж сурах хэрэгтэй.

Албадалгүй амьдрах

Дэлхий дээр маш олон учир явдлыг бид албадаж чадахгүй, Хэрэв та хамгийн сайнаараа хичээсэн ч хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байгаа бол зүгээр л орхиж болно.

Хүн болгонд дурамжхан, хүсээгүй, гунигтай, харамсах үе байдаг. Өөрт хамаарахаа больсон зүйлд сунжрахын оронд тэднийг тайван байлгасан нь дээр. Бусдыг орхих нь үнэндээ өөрийгөө суллаж байгаа явдал юм, зөрүүд зангаа орхих нь эрүү шүүлтээс ангижрах явдал юм.

Өөртөө итгэлтэй амьдрах

Хүн бүрд давуу болон дутагдалтай тал байдаг. ярихыг хүсэхгүй өнгрөөлт ба өөртөө итгэлгүй цаг байдаг. Та өөрийгөө дорд үзэж, өөрийгөө эвгүй байдалд оруулах шаардлагагүй, өөрийгөө хангалттай сайн биш гэдгээ зоригтойгоор хүлээн зөвшөөрч, дараа нь сайжруулах, сайжруулахын тулд чадах бүхнээ хичээ

Муу дүн авч, буруу хүн хайрлаж, буруу зүйл хийсэн ч өнгөрсөнд тохиолдсон зүйл өнгөрсөн л гэж бод. Өнгөрсөн алдаануудаараа өөрийгөө шийтгэж хэрэггүй, өнгөрснөө цэвэрлэж, хөнгөн урагшлахаа бод.

Та бидний сайхан сэтгэлтэй байж, сөрөг сэтгэл хөдлөлд орооцолдохгүй, өдөр бүр өөдрөг сайхан амьдрахад найдаж байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:mp.weixin.qq.com
Мэдээ үзсэн:500
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой