”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сайн эхлэл Хятадын гадаад худалдааны хөгжлийн бат бөх суурийг тавина

Сайн эхлэл Хятадын гадаад худалдааны хөгжлийн бат бөх суурийг тавина.

2021 оны Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ бүтэн жилийн хугацаанд 5 их наяд болон 6 их наяд ам.долларын хэмжээ хүрсэн нь шинэ амжилтыг тогтоосон болно.  Европ, АНУ, Япон болон бусад эдийн засагт хийсэн импорт, экспорт 17.5 хувь өссөн байна. Импорт, экспортын гүйцэтгэлтэй 567 мянган аж ахуйн нэгж байгаа нь 36 мянгаар нэмэгдсэн байна.

Ярилцлага өгсөн мэргэжилтэн болон аж ахуйн нэгжүүд хэлэхдээ, “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд, Хятадын гадаад худалдаа олон удаагийн сорилтыг даван туулж, эрчимтэй хөгжиж, аж үйлдвэрийн сүлжээ болон нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой байдал улам нэмэгдэн бэхжиж, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгосон төдийгүй ирээдүйд тулгарч буй бэрхшээл, тодорхойгүй байдлын эсрэг хариу арга хэмжээ авах ажилд бат бөх суурийг тавьсан байжээ гэжээ. Хэд хэдэн зорилтот арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн хүлээлт, итгэлийг үр дүнтэй тогтворжуулж, жилийн турш гадаад худалдааг сайжруулахад ихээхэн ач холбогдол үзүүлсэн болно гэж тэмдэглэсэн байна.

Хоёр үе шатны өсөлтийн хэмжээ нь бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ

Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистик дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь Төрийн Зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2021 онд Хятад улс зуун жилийн өөрчлөлт, тахал өвчний эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авч, нээлттэй байдлаар гүнзгий өөрчлөлт шинэчлэлийг бий болгож, өндөр чанартай хөгжил, эдийн засгийн хөгжлийг ахиулж чадсан байна. Цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр дэлхийн тэргүүн байранд орсоор ирсэн байж, гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ хурдацтай өсөж, цар хүрээ нь шинэ өндөр түвшинд хүрч, чанарын талаар ч сайжирсан байна гэлээ.

Гадаад худалдааны цар хүрээ зөвхөн шинэ амжилт тогтоосон төдийгүй чанарын хувьд ч шинэ ахиц дэвшил гарсан. 2021 онд Хятад улсын хил дамнасан цахим худалдааны экспорт өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар, зах зээлийн худалдан авалтын экспорт 32.1 хувиар өсжээ. Бизнесийн шинэ хэлбэр, шинэ загвар хурдацтай хөгжиж байгаа нь Хятадын гадаад худалдааг хөгжүүлэх амьд хөдөлгөгч хүч болсон юм. Импорт, экспортын бүтцийн хувьд,2021 онд Хятадын энгийн худалдааны импорт, экспортын хэмжээний эзлэх хувь 1.6 пунктээр нэмэгдэж, экспортын бүтээгдэхүүний 60 шахам хувийг механик болон цахилгаан бүтээгдэхүүн эзэлжээ.

Гаалийн статистикийн мэдээгээр, 2021 онд Хятадын импорт экспортын нийт дүн 39.1 их наяд юаньд хүрсэн байжээ. Үүний дотор экспорт 21.73 их наяд юань болж, 21.2 хувь өссөн бөгөөд импорт 17.37 их наяд юань болж, 21.5 хувь нэмэгдсэн байна. Ам. доллароор тооцвол жилийн хугацаанд 5 их наяд,6 их наяд ам.доллар гэсэн хоёр том шат дамжлагыг давж, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн ажээ. Бүс нутгийн хуваарилалтын хувьд, Хятад улсын төв болон баруун бүс нутгийн импорт экспортын хэмжээ 6.93 их наяд юаньд хүрч, 22.8 хувь нэмэгдэж, мөн үеийн Хятад улсын гадаад худалдааны нийт өсөлтийн хурдаас 1.4 нэгжээр илүү байна. Худалдааны түнш орнуудаас Европ, Америк, Япон зэрэг эдийн засагт хийсэн импорт экспорт 17.5 хувиар, Латин Америк, Африкт хийсэн импорт, экспорт 31.6, 26.3 хувиар тус тус нэмэгдсэн байна.

-Хятад улс худалдааны түншүүдтэйгээ гар нийлэн, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгаж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд хамтдаа тусалж байна гэж Ли Күйвэнь ярив.

Энэ үйл явцад Хятадын гадаад худалдааны олон улсын зах зээлд эзлэх хувь ч шинэ амжилтад хүрч чадсан байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2021 оны эхний гурван улирлын байдлаар Хятад улсын олон улсын экспортын зах зээлд эзлэх хувь 14.9 хувь болж, 2020 оныхоос 0.6 пунктээр, 2012 оныхоос 3.8 пунктээр өссөн байна. Энэхүү өсөлт нь 2000 оны эхэн хугацааны экспортын олон улсын зах зээлд эзлэх хувьтай яг тэнцэж байна.

Үүний зэрэгцээ, Хятад улсын импортын олон улсын зах зээлд эзлэх хувь 2013 онд анх удаа 10 хувиас давж, 2021 оны эхний 3 улиралд 12. 1 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 пунктээр өссөн үзүүлэлттэй ажээ.

-Энэ нь бид шинэ эрин үеийн өөрчлөлт нээлтийн стратегийн хэрэгжилтийн олсон агуу их ололт амжилт болно гэж Ли Күйвэнь ярилаа.

Эртнээс зохицуулалт хийж, төрийн бодлогын хүчтэй дэмжлэг үзүүлжээ

Сайн эхлэл тавьсны дараа Хятад Улс гадаад худалдааны ажлаа эрчимжүүлэх ажихыг хичээсээр иржээ. Ли Күйвэнь хэлэхдээ "Энэ онд гадаад худалдаа илүү тодорхой бус, тогтворгүй, тэнцвэргүй хүчин зүйлүүдтэй тулгарч байна. Хятад улсын эдийн засгийн хөгжил эрэлтийн бууралт, нийлүүлэлтийн шок, хүлээлт сулрах гурав дахин дарамттай тулгарч байна".

Мөн Ли Күйвэнь "Эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахын зэрэгцээ Хятад улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн үндэс нь өөрчлөгдөхгүй, гадаад худалдааг тогтворжуулахад тууштай дэмжлэг үзүүлсээр бий" гэжээ.

Мөн бодлогын дэмжлэгийг улам бэхжүүлж байна. Ли Күйвэнь хэлэхдээ "Гаалийн ерөнхий газар дараагийн алхамд гадаад худалдааны зах зээлд оролцогчдын итгэлийг нэмэгдүүлэх, оновчтой болгох шаардлагын дагуу "эрхийг буруулах, зохицуулалтыг эрчимжүүлэх, үйлчилгээг сайжруулах” өөрчлөлтийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Боомтын бизнесийн орчныг сайжруулж, аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг сэргээж, гадаад худалдааны зах зээлд оролцогчдыг идэвхжүүлнэ" гэжээ.

Гадаад худалдааны бодлогыг илүү олон зохицуулж тогтворжуулах асуудал аль хэдийн хэлэлцэх асуудлуудад хамрагдсан. "Эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын сонин”-ны сурвалжлагчийн мэдээлснээр, сүүлийн үед холбогдох салбарууд ар араасаа тусламжийн арга хэмжээ авч, аль болох эрт зохицуулалт хийхийг хичээж, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн хүндрэлийг хөнгөвчлөх, аж ахуйн нэгжүүдэд захиалгаа илүү сайн олгох, зах зээлээ тэлж, 2022 онд гадаад худалдааны тогтвортой өсөлтийг хангах талаар хичээн ажиллаж байна гэжээ.

Төрийн зөвлөлийн хурлаар нээлттэй байдлыг улам өргөжүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулах арга хэмжээг танилцуулж, аж ахуйн нэгжүүдийг аврахад туслах, ялангуяа жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийг дэмжих, дэг журам сахиулах, хүлээлтийг тогтворжуулахын улмаар гадаад худалдааны тогтвортой хөгжлийг дэмжихийг санал болгов.

Сүүлийн хэдэн өдөр болсон 2021 оны Хятадын Үндэсний бизнесийн ажлын видео болон утасны бага хурлаар 2022 онд гадаад худалдааны тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх, гадаад худалдааны инноваци, хөгжлийг дэмжих үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий Газраас сүүлийн өдрүүдэд "Гадаад худалдааг цаашид тогтворжуулах чиглэлээр хийгдэх ажлын тухай санал" нийтэлсэн бөгөөд энэ нь төсөв, татвар, санхүүгийн бодлогын дэмжлэгийг бэхжүүлэх, гадаа худалдааны эдийн засгийн хөгжлийг цаашид ахиулах зорилготой юм. Үүнээс гадна гадаад худалдааны шинэ хэлбэрийг бий болгож, олон улсын ложистик зэрэг гадаад худалдааны нийлүүлэлтийн сүлжээн дэх дарамтыг хөнгөвчлөх, гол салбарууд болон гол аж ахуйн нэгжүүдийг дэмжих 15 санаачилга гаргасан болно.

Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр болох “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (RCEP) 2021 оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Хятадын Худалдааны яам нь орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдэд RCEP-гийн дүрмийг илүү сайн, бүрэн дүүрэн ашиглахад туслах зорилгоор "RCEP-ийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдамж"-ыг аль болох хурдан гаргахыг дэмжиж, холбогдох бүх хэлтэстэй хамтран ажиллаж, зах зээлийн өргөн боломжийг сайн ашиглах дээр зорилго тавьсан байна.

2022 оны гадаад худалдааны цар хүрээ болон чанар тогтвортой байх болно

-Таатай нөхцөл байдал болон төрийн бодлогын дэмжлэгээр  2022 онд гадаад худалдаа тогтвортой өснө гэдэгт итгэж байна. Нэгээс хоёрдугаар сар хүртэлх гадаад худалдааны нөхцөл байдлаас бид мэдэж болох нь Европ, Америкийн эдийн засаг тэлэлтийн бүсэд байгаа хэвээр байгаа нь Хятадын эдийн засагт тодорхой дэмжлэг болно. Мөн Хятадын экспортын өсөлт тодорхой хугацаанд үргэлжлэх болно. Импортын хувьд олон улсын түүхий эдийн үнийн өөрчлөлт, дотоодын эрчим хүч, автомашины чип болон бусад эрэлт хэрэгцээнд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд 01-ээс 02-р сар хүртэл импорт тодорхой хэмжээнд байх төлөвтэй байна гэж Харилцаа холбооны банкны санхүүгийн судалгааны төвийн ахлах судлаач Тан Жяньвэй санал бодлоо хуваалцсан байжээ.

Үндсэндээ тогтвортой байдал, бодлогын дэмжлэг нь гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн хүлээлт, итгэлийг улам нэмэгдүүлсэн. Сурвалжлагч Хятадын олон аж ахуйн нэгжүүд олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ сайжруулах, зах зээлээ хөгжүүлэх зэрэг өөрчлөлт, шинэчлэлт хийхийг эрэлхийлж байгаа тухай ойлгосон байна.

Жишээлбэл, Shengwei International Holdings (Хятад) ХХК нь гадаад дахь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд илүү цагаар ажиллаж, цагаан сарын баяраас өмнө шалгалтыг дуусгаж, 3-р сард бөөнөөр үйлдвэрлэж эхлэхийг хичээж байна.

- Зах зээлд хамгийн чадварлаг хүмүүсийн оршин тогтнох байдал ирээдүйд эрчимжиж, үндсэн технологи бүхий аж ахуйн нэгжүүд хүчтэй өрсөлдөх чадвартай болж, бизнесийн асар их боломжийг олж авах болно гэж тус компанийн ТУЗ-ийн дэд дарга Ван Лэй "Эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын сонин”-ы сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэллээ.

XCMG Construction Machinery Group Import & Export ХХК нь RCEP-ийн хөнгөлөлттэй татварын хувь хэмжээ, гарал үүслийн дүрэм гэх мэт шинэ боломжуудыг бий болгохыг зорьж, олон улсын зах зээлийг хөгжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж байна. Уг компанийн хариуцлагатан хэлэхдээ, Шюжөүгийн гаалийн гарал үүслийн бизнесийн мэргэжилтнүүд RCEP-ийг хэрхэн бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, борлуулалтын давуу талыг бий болгож, илүү боловсронгуй, бүрэн гүйцэд ханган нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэр байгуулах талаар олон удаа тайлбарлаж байсан. Ази-Номхон далайн бүс нутаг дахь гинжин хэлхээний систем нь бидний компанийн бараа бүтээгдэхүүнээ "гадаад гаргах" стратегитай маш сайн нийцэж байна гэжээ.

-Эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг түргэтгэгч болсны хувьд гадаад худалдааны хөгжил нь хөгжлийн шинэ чиг хандлагад дасан зохицож, шинэ боломжуудыг шинэ чиг хандлагад бүрэн ашиглах ёстой. Мөн бүтээгдэхүүн, загвар, суваг, зах зээл гэх мэт талаарх ололт амжилтыг эрэлхийлж, хөгжлийн шинэ хэв маягийн дагуу Хятад улсын гадаад худалдааны өрсөлдөөнд шинэ давуу талыг бий болгох ёстой гэж Хятадын Олон улсын Бизнес, эдийн засгийн их сургуулийн Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн профессор Жү Цайхуа хэлэв.

Зохиогч:ВАН ВЭНЬБӨ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:311
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой