БНХАУ-ын Уран бүтээлчдийн нийгэмлэгийн ерөнхий материалын урлагийн хороо, ӨМӨЗО-ы Уран зураачдын холбооны ерөнхий материал урлагийн хороо, Өвөр Монголын Багшийн Их Сургууль санаачлан, Хөххотын Үндэстний Дээд Сургууль, Өвөр Монголын Урлагийн Дээд Сургууль, Өвөр Монголын Уран зургийн ордноос хамтран зохион байгуулсан "Хятад улсын залуу дунд насны уран зураачдын гар зургийн үзэсгэлэнгийн Өвөр Монголын өртөөний аялал" үзэсгэлэн Өвөр Монголын Уран зургийн ордонд болж байна. Үзэсгэлэн 01-р сарын 06-наас 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Энэхүү үзэсгэлэн Хятадын Коммунист Намын 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ бөгөөд Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойших ололт амжилтыг тэмдэглэж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийн зүтгэлтэн бүрт хүндэтгэл үзүүлнэ.
Ерөнхий материалын гар зургийн урлаг нь уугуул нутгийн хөрсөнд суурилсан орчин үеийн бүтээл, урлагийн ертөнцийн шинэ үзэл баримтлал, шинэ ангилал, шинэ илэрхийлэл юм.
Ерөнхий материалын гар зургийн урлагийн оюун санааны нийтлэг байдал, гоо зүйн эрэл хайгуул нь маш сайн уламжлалт соёлын шинэлэг хөгжлийн өөрийн илэрхийлэл бөгөөд энэ нь дэлхийн олон соёлт үзлийн сорилт, боломжуудын өмнө санал болгож буй Хятадын шийдэл юм.
Энэхүү үзэсгэлэнг Харбины Багшийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Дээд Сургууль, Хэнань мужийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Дээд Сургууль, Баруун Хойд Багшийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Дээд Сургууль, Үхү хотын Уран зургийн ордон, Ишин хотын Уран зургийн ордон, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Дээд Сургуулиас удирдан чиглүүлж, Хятад улсын бүх муж, ӨЗО-ны 100 гаруй уран бүтээлчдийг урьж оролцуулсан бүх улсын хэмжээний аяллын үзэсгэлэн юм.