”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2022 оны цагаан сарын аялалын эхний өдрийн ажиглалт

Баталгаат тээврийн хүчин чадал, илүү анхаарал халамжтай үйлчилгээ—2022 оны цагаан сарын аялалын эхний өдрийн ажиглалт

01-р сарын 17-ны өдөр 2022 оны цагаан сарын тээврийн аялал эхэллээ.

Гадаад, дотоодод цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хүнд хэцүү, ээдрээтэй нөхцөл байдалд аюулгүй, эмх цэгцтэй, халуун дулаан аялал хийх нь тээврийн салбарын хувьд "том сорилт" төдийгүй аялалд гарч буй хүмүүсийн зүрх сэтгэл дэх хамгийн сайхан хүлээлт юм.

Зорчигчдын урсгал нэмэгдэж, тээвэрлэлтийн хүчин чадал баталгаатай болно

Цагаан сарын тээврийн эхний өдөр сурвалжлагч Куньмингийн галт тэрэгний өмнө өртөөнд ирсэн юм. Баруун хаалган дээр амны хаалт зүүсэн зорчигчид ажилтнуудын удирдлаган дор цэгцтэй орж байлаа.

-Өнгөрсөн жилийн цагаан сарын тээвэртэй харьцуулахад зорчигчдын тоо өссөн байна гэж Куньмингийн галт тэрэгний өмнө өртөөний жижүүрийн  дарга Ганьжүнь хэлэхийн зэрэгцээ бас,

- Куньминий галт тэрэгний өмнө өртөө нь энэ жилийн цагаан сарын тээвэрлэлтэд зориулан илүү олон аялалын шугам тохируулсан талаар танилцууллаа.

Үүнд, өнгөрсөн оны арван хоёрдугаар сард ашиглалтад орсон Хятад, Лаосын төмөр зам нь анх удаа цагаан сарын тээвэрлэлтэд оролцож байгаа бөгөөд Куньмин хотоос Пүэр, Сишуанбанна зэрэг газруудад түргэн шуурхай хүрэх боломжтой. Энэ нь шугамын дагуу аялагчдын түрүүний сонголт болно.

Зам тээврийн яамны Онцгой байдлын газрын орлогч дарга Жөүминь хэлэхдээ, улсын дотоод болон гадаадад гарсан цар тахлын нөхцөл байдлын өөрчлөлтийн дагуу 2022 оны цагаан сараар нийт тавхардсан тоогоор 1.18 тэрбум зорчигч тээвэрлэж, дунджаар өдөрт тавхардсан тоогоор 29.5 сая зорчигч тээвэрлэж, 2021 онтой харьцуулахад өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар өсч, 2020 оныхоос 20.3 хувиар буурчээ.

-Энэ жилийн цагаан сараар тээвэрлэлт нь “нийт зорчигч урсгал бага түвшинд явж байгаа, зорчигч урсгалын бүрэлдэхүүнд төдийлөн өөрчлөлт ороогүй, цагаан сарын дараах аялал харьцангуй төвлөрсөн" гэсэн онцлогтой гэж Жөүминь хэлэв.

Хятадын Төмөр замын үндэсний групп ХХК-ийн Зорчигч тээврийн албаны даргын мэдээлснээр, 2022 оны цагаан сараар үндэсний төмөр зам тавхардсан тоогоор 280 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.5 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр цар тахлын нөлөөлөл болон орон нутгийн урьдчилан сэргийлэх, хянах бодлогын удирдамжийн дагуу зорчигчдын аялалд ихээхэн тодорхойгүй байгаа боловч цагаан сарын өмнөх галт тэрэгний тасалбарын борлуулалтын нөхцөл байдлаас харахад 2022 оны төмөр замын цагаан сарын аялалд оюутан сурагчдын урсгал, ажилчдын урсгал, төрөл саднаа эргэх зэрэг хүмүүсийн аялалын үндсэн хэрэгцээ тодорхой хэмжээнд хэвээр байх болно.

-Төмөр замын хэлтэс нь төгөлдөршсөн төмөр замын сүлжээ, орчин үеийн өндөр хурдны төмөр замын сүлжээний тээврийн давуу талыг бүрэн ашиглаж, ялангуяа "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жилд, шинээр нэмэгдсэн шугамууд болон хурдны галт тэрэгний нөөцийг бүрэн дүүрэн ашиглах болно. Цагаан сараас өмнө Хятад - Лаосын төмөр зам болон Ганьшэнь, Аньжиү, Жан Жихуай, Мужиа, Хантай, Рилань зэрэг хурдны төмөр замын шинэ шугамууд нээгдэж, төмөр замын зорчигчийн багтаамж нь цар тахлаас урьдчлан сэргийлэх, хяналтыг чанд барих тээврийн хэрэгцээг хангах боломжтой болсон байна гэж Зорчигч тээврийн албаны даргаас ярилаа.

Иргэний агаарын тээврийн тухайд, онлайн аялал жуулчлалын платформ болох “Хаа аялах уу”-аас харахад, шинэ он гархаас өмнө хүмүүс цагаан сарын үеийн онгоцны тасалбар захиалсан тоо эрс нэмэгдсэн байж,  “Хаа аялах уу” платформын 1-р сарын 17-ноос 2-р сарын 2-ны хооронд дахь тасалбарын захиалга 2020 оны цагаан сарын тасалбарын захиалгаас давсан байна.

Иргэний нисэхийн удирдах газрын Тээврийн газрын орлогч дарга Сюйчин хэлэхдээ, цагаан сарын хугацаан дахь харьцангуй илүү олон хүний аялах агаар аялалын зорчигчдын хэрэгцээг хангах зорилгоор, Иргэний нисэхийн удирдах газраас агаарын тээврийн компаниудад агаарын тээврийн компаниудын уулын олон улсын чиглэлүүдийн сул зогсолтын хүчин чадал ба цагийн хуваарийн нөөцийг дотоодын чиглэлд шилжүүлэхэд чиглэв.Мөн агаарын тээврийн компаниудын хүчин чадлыг илүү уян хатан хуваарилахыг дэмжиж байна.  Өнөөг хүртэл улсын дотоодод 600 мянга шахам зорчигчийн хуваарийн нислэгийг төлөвлөж, үүний үндсэн дээр улсын дотоодын агаар аялалын 20 мянга гаруй нэмэлт нислэг тохируулахыг  зөвшөөрчээ гэлээ.

"Ухаалаг" үйлчилгээ нь зорчигдад илүү таатай нөхцлийг хангажээ

-Угаалгын өрөө хаана байна?

-Та бие засах гэж байгаа юм уу?

Жяншигийн Сингүө өртөөнд "үг ярьж чаддаг" өвөрмөц робот олон жуулчдын сонирхлыг татна. Энэ нь зорчигчдын зааварчилгаа, аюулгүй байдлын сурталчилгаа, асуулт асууж зөвлөгөө өгөх зэрэг станцын үйлчилгээг бие даан гүйцэтгэж, цахим тасалбар авах, амны хаалт зүүх зэрэг ухуулгын сурталчилгааг ч бие даан сурталчилж байгаа бөгөөд өдөр бүр цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах "элчин сайд" болж, халдваргүйжүүлэлт хийдэг. 

-Зорчигчид роботоор дамжин хүссэн үйлчилгээний мэдээллийг олж авч, аяллын үр ашгийг дээшлүүлэх боломжтой гэж Хятадын төмөр замын Наньчан  группын Ганьжөү хэсгийн замын ажилтан Ли Рү-И хэлэв.

Чүнчингийн Жяньбэй олон улсын нисэх онгоцны буудалд төрсөн нутаг Ланжөү руугаа буцах гэж буй зорчигч Шяомэн иргэний үнэмлэхээ шалгуулах, нүүрээ уншуулах, ачаа тээшээ туузан дамжуурга дээр тавьж өөрөө өөртөө үйлчлэх аюулгүйн замаар гарах гээд бүх шалгалтаа хэдхэн минутдын дотор дуусган, "аюулгүй байдлын хялбар шалгалт"-ын тусгай хамгаалалтын сувгаар гарлаа.

Иргэний нисэхийн удирдах газрын цагдааны товчооны орлогч дарга Литүн танилцуулахдаа, "Аюулгүй байдлын хялбар шалгалт" нь үнэн зөв шалгах, хөндлөнгийн оролцоо бага, үйл явц хялбар, туршлага шинэ, хурдан шуурхай зэрэг шинж чанартай мэдээллийн технологиор дэмжигдсэн аюулгүй байдлын шалгалтын шинэ горим юм. Зорчигч нэвтрэх цаг хугацааг хагасаар багасгасан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд иргэний томоохон 40 нисэх онгоцны буудалд  "Аюулгүй байдлын хялбар шалгах" үйлчилгээг албан ёсоор нээлээ. Цагаан сарын хугацаанд иргэний агаарын тээврийн үйлчилгээнд дөхөм хангах болно.

Цагаан сарын үеэр аяллыг баталгаажуулахын тулд China Eastern Airlines ХХК саяхан агаар аялал төмөр замын платформаа сайжруулсан байна. China Eastern Airlines ХХК-ын платформын агаар аялал өндөр хурдны галт тэрэгний хамтарсан захиалгын хэсэгт агаарын тээвэр төмөр зам хоорондын зорчигчдод газрын зураг хангаж, үүний зэрэгцээ, тусгай төмөр замын тасалбарын модульд тохируулсан ба одоо байгаа "агаарын билет + төмөр зам" захиалгын загвар нь China Eastern Airlines болон Shanghai Airlines-ыг сонгон ниссэн зорчигдод төмөр замын нэмэлт тасалбарыг тусад нь худалдан авах боломжтой.

Дулаан дотно аялал, шинэ үйлчилгээ

Цагаан сарын тээвэрлэлийн эхний өдөр Гуаншигийн Чиньдүн хурдны замын Дүнсин үйлчилгээний хэсэгт, хамгаалалтын багийн дарга Лүө Жианлян амрахаар ирсэн жолооч, зорчигч бүрийн биеийн температур, эрүүл мэндийн код, аяллын кодыг шалгаж байв.

-Бид жолооч, зорчигчдод 24 цагийн турш үйлчилгээ үзүүлж, аяллыг нь аюулгүй, таатай байлгахыг зорьж ажиллаж байна гэж Лүө Жианлян хэлэв.

Цагаан сарын аялалд төмөр замчдын дүр зайлшгүй чухал. Шанхай хотын Хунчяо галт тэрэгний буудалд нийтийн эзэмшлийн газруудад 4 цаг аласлан өдөрт 4 удаа халдваргүйжүүлэлт хийж, аюулгүй байдлын хяналтын тоног төхөөрөмж, бие засах газрыг 2 цаг тутамд халдваргүйжүүлэлт хийдэг байна. Хятадын төмөр замын Жэнжөүгийн товчоо групп нь зорчигчдод мэдээлэл өгөх, тасалбар худалдан авах зааварчилгаа, онгоцонд суух, буух зааварчилгаа,  тусламж гэх мэтийн сайн дурын үйлчилгээг үзүүлэх зорилгоор төмөр замын өртөөнд  намын гишүүд болон сайн дурын 18 ажилтныг нэмжээ. Цагаан сарын тээвэрлэлийн эхний өдөр Хятадын Төмөр замын Ши-Аний товчоо группын Ши-Ань өртөө нь Ши-Ань хотоос анхны оюутны галт тэргийг ажиллуулж, Шааньшигийн үндэсний батлан​хамгаалах аж үйлдвэрийн мэргэжлийн техникийн коллежийн 500 гаруй оюутан тус галт тэргээр  нутаг руугаа буцсан байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажил хэвийн байгаа нөхцөлд 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээний гэрчилгээ нь олон аялагчдад зайлшгүй шаардлагатай болсон. Хятадын Southern Airlines, China Eastern Airlines, Sichuan Airlines зэрэг 18 агаарын тээврийн компани нь Фэйжү хэмээх платформыг хамтран сэдэж, тасалбар худалдан авахад нуклейн хүчлийн шинжилгээний купоны үйлчилгээг эхлүүлсэн тухай сурвалжлагч мэдээлэв.

Ачаа тээш ихтэй, зөөвөрлөхөд тохиромжгүй, ариутгал цаг алдалгүй хийдэг зэрэг асуудлуудыг даван туулахын тулд агаар аялалынхан саяхнаас ачаа тээш хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, 30 гаруй нисэх буудалд нээгээд байна. Зорчигч уг үйлчилгээг худалдан авсны дараа хүргэлтийн багаас тээшийг нь зочид буудал, гэр орон гэх мэт тогтсон газарт нь хүргэн өгч, зорчигчдод дөхөм хангаж байна.

Галт тэрэгний өртөө, нисэх онгоцны буудлаас гарсны дараа гэртээ яаж явах вэ? "T3 аялал" хэмээх аялалын платформ нь цагаан сарын үеэр зорчиж буй өндөр настан зорчигчдод зориулагдсан бөгөөд T3 аялалын аппликейшн дээр "Ахмад настнуудад туслах горим"-ыг нэвтрүүлсэн байна. "Нэг товшилтоор машин дуудах" замаар өндөр настан зорчигчид саадгүйгээр гэртээ хүрэх болно.

Гэртээ харих зам хамгийн сайхан. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:172
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой