”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин 2022 оны дэлхийн эдийн засгийн форумын видео хуралд оролцон үг хэлэв

Ши Жиньпин 2022 оны дэлхийн эдийн засгийн форумын видео хуралд оролцон үг хэлэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 17-ны өдөр Бээжин хотноо болсон 2022 оны дэлхийн эдийн засгийн форумын видео хуралд оролцож гол сэдвээр илтгэл тавив. Ши Жиньпин онцлохдоо хоёр долоон хоногийн дараа Хятадын уламжлалт цагаан сарын хар бар жилийн баяр тохиох болно.

Хятадын соёлд бар бол эр зориг, хүч чадлын бэлгэдэл юм. Өнөөгийн хүн төрөлхтөнд тулгарч буй хүнд сорилтуудын өмнө бид илүү хүчтэй, хүчирхэг байж, урагшлах замд бүх төрлийн саад бэрхшээлийг зоригтойгоор даван туулж, коронавирусний цар тахлын эсрэг тэмцэж, хүчин чармайлтаа гаргаж, эдийн засаг, нийгмийг сэргээн хөгжүүлж, хүн төрөлхтний ирээдүйн төлөө хичээн ажиллах ёстой гэжээ. Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, өнөөдөр дэлхий ертөнц бүтэн зуунд байгаагүй гүн гүнзгий өөрчлөлтийг туулж байна. Энэхүү өөрчлөлт нь түр зуурын үйл явдал биш, харин улс орон, бүс нутагт хязгаарлагдахгүй цаг үеийн гүн гүнзгий бөгөөд агуу их өөрчлөлт юм. Цаг үеийн өөрчлөлт, цар тахлын улмаар дэлхий ертөнц шинэ өөрчлөлтийн үе рүү орлоо гэсэн үг. Цар тахлыг бид хэрхэн даван туулах вэ? Цар тахлын дараах ертөнцийг хэрхэн байгуулах вэ? Энэ бол бүх дэлхийд нийтлэг тулгамдсан асуудал бөгөөд бидний судлах ёстой чухал асуудал юм.

Ши Жиньпин “Дэлхий дахин хөгжихгүй бол доройтож, дэлхийн засаглал урагшлахгүй бол ухрах болно” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Дэлхий дахин үргэлж зөрчилдөөний хөдөлгөөнөөр хөгжиж, зөрчилдөөнгүй бол хөгжлөө олохгүй байдгийг бид ойлгох ёстой. Түүхээс харахад хүн төрөлхтөн сорилт бэрхшээл, хямралыг даван туулж хөгжсөөр ирсэн. Бид түүхэн дэвшлийн логикоор урагшилж, цаг үеийн чиг хандлагын дагуу хөгжих ёстой. Бид урт хугацааны түүхийг харьцуулан судлах ёстой, мөн аливаа зүйлийн өөрчлөлтийг нарийн зүйлээс олж харах хэрэгтэй бөгөөд хямралын үед шинэ боломжуудыг бий болгох, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ нөхцөл байдлыг бий болгож, бэрхшээл, сорилтыг даван туулах хүчирхэг хүчийг нэгтгэх чадвартай байх ёстой гэжээ.

Нэг. Цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, цар тахлыг даван туулах ёстой. Дэлхийн хямралын өмнө дэлхийн улс орнууд 190 гаруй жижиг завиар бус, харин хувь заяагаа хуваалцсан том хөлөг онгоцоор явж байгааг түүхийн бодит баримт дахин харуулж байна. Жижиг завь салхи, долгионыг дааж чадахгүй , зөвхөн аварга том хөлөг онгоцнууд шуурга давлагааны дунд саадгүй аялах боломжтой ажээ. Өөртөө итгэлтэй байж, бие биедээ туслах нь цар тахлыг ялан давах цорын ганц зөв арга юм. Аливаа харилцан хязгаарлалт, ямар ч үндэслэлгүй хариуцлага түлхэх үйлдэл нь ерөнхий нөхцөл байдалд саад болохоос бий тус дэм үзүүлэх зүйл алга. Дэлхийн улс орнууд тахал өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эмийн судалгаа, бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулж, халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож,хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийн байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй. Ялангуяа вакциныг шударгаар түгээх, вакцинжуулалтын хурдыг түргэтгэх, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бүх хүчээ гарган хамтран ажиллах ёстой гэжээ.

Хоёр. Янз бүрийн эрсдэлийг зохицуулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтийг ахиулна. Дэлхийн эдийн засаг хүнд хэцүү байдлаас гарч байгаа ч олон хязгаарлалттай асуудалд тулгарч байна. Бид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хэвийн нөхцөлд эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч, нийгмийн амьдралын шинэ загвар, боловсон хүчний солилцооны шинэ замыг судалж, хил дамнасан худалдааны явцыг хялбарчлах, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, жигд байдлыг хангах зэрэг тал дээр хүчин зүтгэл гаргаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тогтвортой бөгөөд тууштай ахиц дэвшилд ач холбогдлоо өгөх ёстой. Дэлхийн бүх улс орон жинхэнэ олон талт үзлийг тууштай баримталж, саад тотгорыг арилгаж, нээлттэй байж, санаачилгатайгаар нэгдэн, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг ахиулан, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, харилцан ашиг хүртэх чиглэлд хөгжүүлнэ. Дэлхийн эдийн засгийг хямралаас гаргаж, сэргэлтэд хүргэхийн тулд макро бодлогын уялдаагаа бэхжүүлэхийг чухалд үзэх ёстой. Томоохон эдийн засагтай орнууд хамтын нийгэмлэгийн сэтгэлгээг бий болгож, тогтолцооны үзэл баримтлалыг барьж, бодлогын мэдээллийн ил тод, хуваалцах байдлыг бэхжүүлж, төсөв, мөнгөний бодлогын зорилго, эрч хүч, хурдыг зохицуулбал зохино. Томоохон хөгжингүй орнууд хариуцлагатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, бодлогын үр дагаврыг хянаж, хөгжиж буй орнуудад үзүүлэх ноцтой нөлөөллөөс зайлсхийх хэрэгтэй. Олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон улсын зөвшилцөлд хүрч, бодлогын уялдааг бэхжүүлж, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь маш чухал ажил болно.

Гурав. Хөгжлийн зөрөөг арилгаж, дэлхийн хөгжлийг сэргээн ахиулна. Дэлхийн хөгжлийн үйл явцад ноцтой нөлөө хүртэж бий бөгөөд хүн төрөлхтний хөгжлийн индекс сүүлийн 30 жилд анх удаа буурч, зарим хөгжиж буй орнууд тахлын улмаас ядуурал, эмх замбараагүй байдал руу буцаж, өндөр хөгжилтэй орнуудын олон хүн амьдралын хүнд бэрхшээлтэй байдалд оржээ. Бид ямар ч бэрхшээл тулгарсан ч хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, хөгжлийг дэмжих, ард түмний амьжиргааг хамгаалах асуудлыг дэлхийн макро бодлогын дагуу ажиллуулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, одоо байгаа хөгжлийн хамтын ажиллагааны механизмуудын хамтын ажиллагаа болон дэлхийн тэнцвэртэй хөгжлийг дэмжинэ. Бид нийтлэг боловч ялгаатай хариуцлагын зарчмыг баримталж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжлийн хүрээнд ахиулж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26-р бага хурлын үр дүнг хэрэгжүүлэх талаар хичээх ёстой гэж бодож байна. Хөгжингүй эдийн засагтай орнууд нүүрстөрөгчийн ялгаварлалтыг бууруулах үүргээ биелүүлэхэд манлайлан оролцож, санхүү, техникийн дэмжлэг үзүүлэх амлалтаа хэрэгжүүлж, хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, тогтвортой хөгжилд хүрэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Дэлхийн хөгжлийн санаачилгууд нь дэлхий нийтэд нээлттэй нийтийн бараа бүтээгдэхүүн болох юм. Хятад улс талуудтай хамтаар санаачилгын хэрэгжилтийг ахиулж, аль ч улсыг ардаа орхихгүй байхыг хичээх болно гэжээ.

Дөрөвдүгээрт, Хүйтэн дайны үеийн сэтгэлгээг орхиж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрнэ. Өнөөгийн дэлхий ертөнц амар амгалан биш, үзэн ядалт, өрөөсгөл үзэл зэрэг яриа хэллэгүүд оршсоор байгаа. Үүний үр дүнд дарангуйлал, тэр байтугай сөргөлдөөн нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хор хөнөөл учруулах боломж их бий. Сөргөлдөөн нь үр дүнгүй төдийгүй гамшигт үр дагавартай гэдгийг түүх олон удаа нотолсон. Протекционизм, нэг талыг баримтлах замаар хэн ч хэнийг ч хамгаалж чадахгүй, эцэст нь бусдад хор хөнөөл учруулна. Ноёрхол, дээрэлхэх үзэл санаа нь түүхийн чиг хандлагыг эсэргүүцэх явдал юм. Улс орнуудын хооронд зөрчилдөөн, зөрөлдөөн гарах нь гарцаагүй ч нэг нэгийгээ хожих “тоглоом” ямар байдал ч нэмэргүй байдаг. Энх тайвнаар хөгжиж, хамтдаа ялалт байгуулах нь сая бүх хүмүүсийн зөв зам. Ижил бус улс орнуудын адил бус соёл иргэншил бие биенээ хүндэтгэн хамтдаа хөгжиж, нийтлэг ойлголтыг эрэлхийлж, санал зөрөлдөөнөө шийдвэрлэж, хамтдаа ялалт байгуулах ёстой билээ. Бид түүхийн ерөнхий чиг хандлагад нийцүүлэн, олон улсын дэг журмыг тогтворжуулахын төлөө бүхнээ зориулж, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг урагшлуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахыг ахиулна.

Өнгөрсөн жил Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгааг Ши Жиньпин онцолжээ. ХКН нь Хятадын ард түмнийг нэгтгэн удирдан, урт удаан хугацаанд шаргуу хөдөлмөрлөж, үндэстний хөгжил, ард түмний амьжиргааг сайжруулах чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ололт амжилтад хүрч, чинээлэг нийгмийг бий болгох зорилтыг биелүүлсэн юм. Мөн ядуурлын эсрэг тэмцэлд төлөвлөсөн ёсоор ялалт байгуулж, туйлын ядуурлын асуудлыг түүхэн байдлаар шийдэж, орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлох шинэ аянд мордож байна.

Иймийн тулд Хятад улс өндөр чанартай хөгжлийг гуйвшгүй ахиулах болно. Хятадын эдийн засгийн ерөнхий хөгжлийн эрч хүч сайн байна. Өнгөрсөн онд Хятадын ДНБ 8 орчим хувиар өсөж, нэлээд түргэн өсөж, инфляцыг дор түвшинд барьж чадлаа. Хэдийгээр гадаад дотоодын эдийн засгийн нөхцөл бидэнд асар их дарамт авчирч байгаа ч Хятадын эдийн засаг маш их уян хатан чанартай байж, урт хугацааны туршид сайн чиглэлээр хөгжих үндсэн хандлага өөрчлөгдөөгүй юм. Бид Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ.

Хятад улс өөрчлөлт нээлттэй байдлыг хөгжүүлэн урагшлуулна. Хятадын өөрчлөлт нээлт урагшилж л байдаг. Олон улсын байдалд өөрчлөлт гарсан ч Хятад улс өөрчлөлт нээлтийн замаар замнах болно. Хятад улс зах зээлийн нөөц баялгийн хуваарилалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, төрийн өмчит эдийн засгийг гуйвшгүй нэгтгэн хөгжүүлж, төрийн өмчид бус эдийн засгийг мөн адилаар хөгжүүлэн урамшуулж,удирдан чиглүүлэх болно. Хятад улс нэгдмэл, нээлттэй, өрсөлдөөнтэй, эмх цэгцтэй зах зээлийн тогтолцоог бүрдүүлж, бүх аж ахуйн нэгжийг хуулийн өмнө адил байр суурьтай, зах зээлийн өмнө тэгш боломжоор хангана. Бүх төрлийн хөрөнгө Хятадад хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж, Хятадын хөгжилд идэвхтэй оролцохыг Хятад улс хүсэн хүлээж байна. Хятад улс дэлхийд дээд төвшний нээлттэй байдлаа үргэлжлүүлж, дүрэм журам, удирдлага, стандарт зэрэг байгууллагын нээлттэй байдлыг тасралтгүй өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үндэсний горимыг хэрэгжүүлэхээр хичээж, “Бүс ба зам” санаачилгыг өндөр чанартай хөгжүүлэхийг ахиулах болно.

Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн бэхжүүлнэ. Эдийн засгийн хөгжил нь нөөц баялаг, экологийн орчныг хохируулахаар урьтал нөхцөл болгож болохгүй бөгөөд экологийн орчныг хамгаалах нь эдийн засгийн хөгжлийг умартах гэсэн үг бий гэдгийг ойлгох ёстой. Хятад улс хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгө шиг үнэлж баршгүй үнэт баялаг гэсэн үзэл баримтлалыг баримталж, уул ус, гол мөрөн, ой мод, тариалангийн талбай, нуур, бэлчээр өвс, цөлийг цогцоор нь хамгаалж, системтэй зохицуулахыг ахиулж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулахад бүх хүчин чармайлтаа харамгүй гаргаж байна. Мөн бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлж, иргэдийн үйлдвэрлэл, амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээн ажиллаж байна. Нүүрстөрөгчийн ялгаварлалтыг саармагжуулах нь Хятад улсын чанартай хөгжлийн салшгүй шаардлага бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага мөн. Хятад улс амлалтаа биелүүлж, тууштай урагшлах болно. Нүүрстөрөгчийн ялгаварлалтыг саармагжуулахыг нь богино хугацаанд биелүүлээ олж чадах ажил биш юм. Хятад улс тогтвортой хөгжлөө хадгалж, шинэ эрчим хүчнийг орлуулах үйл явцад уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийг аажмаар багасгаж, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг баталгаажуулна. Мөн Хятад улс цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг хамтаар ахиулна гэж дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:199
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой