”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ӨМӨЗО-ы импорт экспортын хэмжээ 123 тэрбум 560 сая юаньд хүрэв

ӨМӨЗО-ы импорт экспортын хэмжээ өнгөрсөн онд 123 тэрбум 560 сая юаньд хүрэв.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны худалдааны боомтын ажлын видео хурал  01-р сарын 19-нд Хөххотод болов.

2021 онд ӨМӨЗО-ы гадаад худалдаа тогтвортой болж, чанарын төвшин сайжирч, гадаад худалдааны зах зээл үр ашигтай өргөжин, импорт экспортын жилийн хэмжээ 123 тэрбум 560 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.2 хувь нэмэгдсэн байна. 2021 онд ӨМӨЗО-ы худалдааны боомтууд цар тахлаас урьдчилан сэргийлж,цар тахлын эсрэг бүтэмжтэй хариу арга хэмжээ авч,худалдааны боомтын хөгжлийг эрчимжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг тэлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, гадаад солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, улс орны умард зүгт нээх чухал боомтыг байгуулахыг эрмэлзэж, худалдааны боомтуудын үйл ажиллагааг тогтвортой, сайжруулахад тус дөхөм үзүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тэмцэлд ялалт байгуулж, хөгжлийн шинэ эхлэлийг тавихад эерэг хувь нэмэр оруулсан болно. Үүнд, хэрэглээний зах зээл чанар, чадавхаараа сайжирч, бараа бүтээгдэхүүний брэндүүдийн нөлөө аажмаар өргөжиж, зах зээлийн идэвхжил мэдэгдэхүйц дээшилж, хот, хөдөөгийн худалдаа, худалдааны эргэлтийн сүлжээг аажмаар сайжирч, гол салбаруудын үйлчилгээний менежментийн төвшин үргэлжлэн сайжрав. Нийгмийн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалт жилийн турш 6.3 хувийн хурдацтай өсөлтийг хадгалсан байлаа. Гадаад худалдаа тогтвортой хөгжлийн чиг хандлагаа хадгалж, бүтэн жилийн импорт экспортын нийт дүн 123 тэрбум 560 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.2 хувь нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг идэвхтэй явуулж, жилийн хугацаанд гадаадын хөрөнгийн бодит ашиглалт 316 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.37 хувь өссөн нь гадаадын хөрөнгийн үндсэн зах зээлийг тогтворжуулсан байна. Мөн хойд зүгт нээлттэй байх, бизнесийн орчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийлүүлэлтийн баталгаа, боомтоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэгт эерэг ахиц дэвшил гарсан билээ.

2022 онд ӨМӨЗО-ы худалдааны боомтын ажил тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх ерөнхий зарчмыг баримталж, хэрэглээний өсөлтийг дэмжих олон арга хэмжээ авахаас гадна хот, хөдөө бүс нутгийн худалдаа, худалдааны эргэлтийн тогтолцооны бүтээн байгуулалтыг ахиулж, зах зээлийн чадавхыг дээшлүүлэх болно. Цахим худалдааны төрийн үйлчилгээг сайжруулж, гадаадад нээлттэй байх түвшинг улам дээшлүүлж, гадаад худалдааг хөгжүүлж өргөжүүлэхэд хичээн ажиллана. Гадаад худалдааны үйл ажиллагааны мөчлөг хоорондын зохицуулалт, тогтворжилтыг хэрэгжүүлэх үндсэн байгууллага, гадаад худалдааны шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд түлхэц болно. Үүний зэрэгцээ, улс орны умард зүгт нээх чухал “гүүрэн гарц”-ын бүтээн байгуулалтыг түргэтгэж, томоохон шийдвэрүүдийн хэрэгжилтийг ахиулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гаалийн бүрдүүлэлтийн баталгааны чадавх, бүс нутгийн хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно. Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний чанар, аж ахуйн нэгжүүдийг гадагш гарч, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж уг хурлаар танилцууллаа.

Зохиогч:ЖАН ЧАОЖЭНЬ,РЭНЬ ЯШИНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:northnews.cn
Мэдээ үзсэн:874
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой