”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын цагаан сар 02-р сарын 01-нд тохионо

2022 оны Хятадын цагаан сар 02-р сарын 01-нд тохионо.

Хахир хатуу өвлийг давж хүсэн хүлээсэн урин дулаан улирлыг цагаан сар тээн ирж, хүн бүрт нэг нас, аз хийморь, санаж мөрөөдсөн үйлс нь бүтэх тэр өгөөмөр цагийг ургах нартай хамт золгуулдаг билээ.

Цагаан сар бол Хятадуудын хамгийн том баяр. Билгийн тооллын 01-р сарын 01-ний өдөр тохиодог бөгөөд ихэнхдээ Григорийн хуанлиас нэг сарын дараа болдог. Цагаан сараар гэр бүлийн бүх гишүүн цуглаж гэрээсээ хол амьдардаг бүх хүн буцаж ирдэг. Цаг үеийн урсгалын дагуу цагаан сарын агуулга хэлбэр өөрчлөгдөж, хүмүүсийн цагаан сараа тэмдэглэх арга хэлбэрт өөрчлөлт гарсан боловч цагаан сар нь Хятадуудын амьдрал болон үзэл ухамсрын талаарх байр суурийг юугаар ч орлуулахын аргагүй юм.

Хятадын ардын зан заншлын дагуу өргөн агуулгатай цагаан сар нь билгийн улирлын 12-р сарын 23-ны өдрөөс эхлэн шинэ оны цагаан сарын 15 хүртэл үргэлжилж, бараг гурван долоо хоног болдог. Энэ хугацаанд битүүний шөнө болон шинийн нэгэн хамгийн хөл хөдөлгөөнтэй бөгөөд цагаан сарын оргил үе гэж хэлж болох юм.

Цагаан сараа тэмдэглэхийн тулд хот хөдөөгийн хүмүүс олон төрлийн бэлтгэл хийдэг. Хөдөө тосгонд бол цагаан сарын бэлтгэл ажил нь 12-р сараас эхэлдэг. Гэр орноо цэвэрлэж, тоос бурдгаа арилгадаг. Бас хот орж шинийн эд бараа, чихэр жимс, боов боорцог, идээ ундаа худалдаж авдаг байна. Хотод баярын өдрийн бэлтгэл ажил ч эртээс эхэлж, соёлын салбар, урлагийн байгууллагууд баялаг агуулгатай уран сайхны тоглолт бэлтгэх, телевизээр олон төрлийн уран сайхны тоглолт хийж, том том цэцэрлэгт хүрээлэнгээр уламжлалт үйл ажиллагаа зохион явуулж, хүмүүст олон талын зугаа цэнгэл хангадаг.

Хятадын олон газарт, хүмүүсийн сар шинээ тэмдэглэх уламжлалт зан заншил адилгүй боловч битүүний шөнө гэр бүлээрээ цугтаа хоол иддэг заншил нь өмөнд, умард нутаг гэхгүй адилхан байдаг. Өмөнд нутагт бол битүүний шөнө олон төрлийн ногоотой хоол бэлтгэдэг бөгөөд дүүпүү, загас дутагдаж болдоггүй. Умард нутагт гэр бүлийн хоолондоо бууз банш идэх нь элбэг байдаг.

Битүүний шөнө хүмүүс баяр баяслын дунд хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтдаг байна. Өмнө нь шинэ жил болохтой зэрэг хүмүүс олон төрлийн цэцэгт пуужин тавьж тэмдэглэдэг байсан. Гэвч сүүлд нь энэ заншил нь аюултай бөгөөд бохирдол ихтэйгээс болж, цаасан пуужин тавихыг хориглосон байна. Шинийн нэгэн болохтой зэрэг хөгшин залуу бүгд баярын өдрийн хувцсаа өмсөж, айлчин гийчнээ хүлээн авах буюу айл саахалтаараа айлчлан шинийн золголт хийж эхэлнэ. Уулзсан бүхэнд “Сайн шинэлэв үү”, “Сайхан баярлаж байна уу” гэх зэргийн бэлэг дэмбэрэлтэй үгээр мэндчилэн, чихэр жимс, боов боорцгоор зочноо хүндэтгэн дайлдаг билээ.

Хос уянга, цагаан сарын зураг нааж, цэцэгт чийдэн өлгөх нь хүмүүсийн цагаан сараа тэмдэглэх нэг ажиллагаа юм. Баярын хугацаанд зах зээл дээр ч хүмүүсийн баян чинээлэг амьдрал, баяр баясгалант хөдөлмөрийг тусгасан олон янзын зураг, хос уянга худалдаж, хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангаж байдаг.

Хятадын бэлэг өгөх заншилд гэр бүл болсон хүмүүс ойр дотныхоо хүүхдүүд болон хүнтэй суугаагүй хүмүүст дугтуйтай мөнгө өгдөг. Дугтуй нь ихэвчлэн улаан өнгөтэй байдаг. Хятадын уламжлалт соёлд улаан өнгө нь азтай өнгө гэж тооцогддог бөгөөд улаан өнгийн багц нь муу ёрын сүнснүүдийг зайлуулж, авч байгаа хүндээ аз авчирдаг гэж үздэг. Айлууд мөнгөнөөс гадна зочилж ирсэн хүмүүстээ жимс, бялуу, жигнэмэг, шоколад зэрэг амттан бэлэглэх нь түгээмэл байдаг.

Энэ баяр Хятад төдийгүй Хятад цагаачидтай бүх улс оронд өргөн дэлгэр тэмдэглэгддэг.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:423
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой