”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

С.Батхуяг: Манай хоёр улс өмнөө тулгарсан амаргүй цаг үеийг бие биенээ хүндэтгэн харилцан тусалж, хамтдаа даван туулж байна

Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий Консул С.Батхуягтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Цар тахлын үед Ерөнхий Консулын Газраас явуулж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-“Солонго”-ын нийт уншигчиддаа энэ өдрийн халуун мэнд дэвшүүлье. Танай сайхан хамт олонтой цахимаар холбогдон хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байгаадаа баяртай байна. Энэ завшааныг ашиглан Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье. Хятадын ард түмэн коммунист намынхаа удирдлага дор дундаж чинээлэг нийгмийг цогцлон байгуулах зорилтоо амжилттай хэрэгжүүлж, мөн  дэлхий нийтийн ядуурлыг бууруулах ажилд итгэл нэмж, суралцах лавлагаа өгсөн.

Одоогийн байдлаар бид хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа улам хөгжин цэцэглэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын амаргүй цаг үед манай хоёр улсын Засгийн Газар, ард түмэн мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биенээ дэмжин олон улсад үлгэр жишээ болохуйцаар хамтран ажиллаж, харилцан туслалцаж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол, Хятад хоёр улс хамгийн урт хуурай газраар хиллэж, хамгийн олон боомттой улс. “Айл хүний амь нэг, Саахалт хүний санаа нэг”хэмээх зүйр үг байдгийн адилаар манай хоёр улс өмнөө тулгарсан амаргүй цаг үеийг бие биенээ хүндэтгэн харилцан тусалж, хамтдаа даван туулж байна.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ жил утсаар ярьж хоёр улсын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэх талаар чухал тохиролцоонд хүрсэн; Хоёр орны Ерөнхий сайд нар  видео уулзалт хийж, олон асуудлуудаар санал солилцов. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Тяньжинь хотод хэлэлцээ хийж,“Цар тахлын эсрэг Хятад, Монголын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг нийтэлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулах ажлыг зохицуулах шаардлагатайг дурдсан байна. Хоёр улсын удирдагчдын дээр дурдсан зөвшилцлийг хэрэгжүүлэн, мөн Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын хэрэгжүүлэх арга хэмжээг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр манай консулын газар нь холбогдох ажлыг сайн хийж, Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой холбогдох тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

Та саяхан Янь – Ань хотод айлчилсан. Энэ удаагийн аяллын талаар ярина уу?

-Тийм ээ. Би саяхан ӨМӨЗО-ы Гадаад Харилцааны Газраас зохион байгуулсан Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тэмдэглэх “Хувьсгалын өлгий нутгаар аялах” хөтөлбөрөөр яваад ирлээ.

Янь – Ань бол Хятадын ажилчин тариачдын улаан армийн 25000 миль урт маршийн дараа, Хятадын Коммунист Намын Төв хороо буюу дээд удирдлагууд 13 жилийн турш ажиллаж амьдарч байсан үндсэн бааз гэдгээрээ алдартай газар нутаг юм.

Арга хэмжээний үеэр бид Янь-Аний хувьсгалын дурсгалын ордон, Ян Жялингийн хувьсгалын хуучин буурь, Заоюаны хувьсгалын дурсгалт газруудаар зочилсон. Мөн Мао Зэдун болон түүний хамтран зүтгэгчдийн амьдарч байсан “Нүхэн гэр”, Хятадын Коммунист намын VII их хурал болсон газар болон Хятадын Коммунист намын  түүхтэй холбоотой олон зүйлийг үзэж, Мао Зэдун болон Хятадын коммунистууд марксизм-ленинизмийг хөгжүүлэх, Хятадыг бүхэлд нь чөлөөлөх үйлсэд гаргасан агуу ололт амжилтыг нүдээр үзэж, чихээр  сонсож, биеэр мэдэрч яваад ирлээ. Хятадын Коммунист намын удирдлага дор Хятад орныг хоцрогдсон хөдөө аж ахуйн улсаас дэлхийн зонхилох нэгэн гүрэн болгож өөрчилсөн байна.

Энэ удаагийн айлчлалаар би Лянь Жяхэ тосгонд хүрч, тосгоны түүхийн музей БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1969-1975 онд Лянь Жяхэ тосгоны залуу боловсон хүчин, намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг олж мэдлээ. Ямар нэгэн хэмжээнд яривал, хувьсгалын өлгий нутаг болох Янь-Ань нь өнөөгийн дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчийг бэлтгэн гаргасан юм. Лянь Жяхэ тосгонд залуу боловсон хүчин байх туршлага, дадал нь түүнд гүн гүнзгий нөлөөлж, түүний тэсвэр тэвчээрийг хурцлан, хүнд хэцүү нөхцөлд түүний иргэдийн төлөөх сэтгэл зүрх, тууштай тэмцлийн үзэл бодол,  ажилсаг, прагматик ажлын хэв маягийг төлөвшүүлсэн гэдгийг мэдэрсэн. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол анхны санаа, үүрэг хариуцлагаа  удаан хугацаанд баримтлах. Ши Жиньпин дарга Лянь Жяхэ тосгонд  залуу боловсон хүчин байхдаа нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах талаар олон бодитой зүйл хийж, ард түмнийхээ дунд байсан.Энэ нь Хятадын коммунистуудын баримталж ирсэн "Ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх" үндсэн зорилгыг яг таг илэрхийлж байгаа юм.

Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн турш олсон амжилт, түүхэн туршлагын талаар ярина уу?

-2021 он бол Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойн түүхэн жил билээ. Хятадын Коммунист Намын 100 жилийн түүхэн замналыг эргэцүүлэн харахад энэ 100 жил бол анхны санаа, үүрэг хариуцлагаа биелүүлж ирсэн 100 жил юм. Хөгжлийн бат бэх суурийг тавьсан 100 жил юм, тансаг ирээдүйн үүдийг нээсэн 100 жил юм. Энэ 100 жилийн турш Хятадын Коммунист Нам Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлын төлөө, дэлхий дахины эв нэгдлийн төлөө тэмцсэн 100 жил болно.

Монгол Улс бол Хятад Улсын тусламжийн вакцин хүлээн авч буй орон. Цар тахлын эсрэг хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярина уу?

-Монгол Улс, БНХАУ "Ковид-19" цар тахлын эсрэг тэмцлийн хамгийн хүнд хэцүү цаг үедээ харилцан бие биедээ тусалсан нь “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” хэмээх зүйр үгийн мөн чанарыг илэрхийлж, хоёр талын найрсаг харилцааг тодотгон харууллаа. "Ковид-19" дэгдэж эхлэх үед Монгол Улсаас БНХАУ-д 30000 толгой хонь хандивласан юм. Түүний хариуд Хятадын Хубэй мужаас нутгийн цай бэлэг болгон илгээсэн билээ.

ӨМӨЗО-ы Ардын Засгийн Ордон, олон аймаг, хот, хошуунаас мөн жирийн иргэдээс ч тусламжийн халуун гараа сунгасныг бид мартахгүй. Эдгээр сэтгэл хөдөлгөм үйл явдлууд нь хоёр улсын ард түмний гүн гүнзгий найрсаг харилцааг тод томруунаар илтгэн харуулж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хөгжиж буй улс орнуудад корона вирусний эсрэг 2 тэрбум тун вакциныг энэ ондоо багтааж нийлүүлэхээ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт хүн амынхаа 67 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 72 хувь нь БНХАУ-ын “Синофарм” компанид үйлдвэрлэсэн “Вероселл” вакцин тариулсан байна.

Цар тахлын хүнд нөхцөлд өөрсдийн дотоодын хэрэгцээнээсээ манай улсад вакцин нийлүүлсэн явдалд Хятадын нийт ард түмэнд талархлаа илэрхийлье. Бид вакцинжуулалтын үр дүнд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байна.

Ярилцлага өгсөнд  баярлалаа.

Зохиогч: Ярилцлагыг: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:248
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой