”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын 2021 оны эдийн засгийн хөгжил гайхалтай үр дүнд хүчээ

Хятадын 2021 оны эдийн засгийн хөгжил гайхалтай үр дүнд хүчээ.

2021 онд Хятадын ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувь нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд тэргүүлж, эдийн засгийн нийт хэмжээ 114.4 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн 18 гаруй хувийг эзлэх төлөвтэй байж, “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн жилийн сайн суурийг тавьсан байна гэж 01-р сарын 17-нд Хятадын Үндэсний статистикийн товчоо Хятадын 2021 оны эдийн засгийн мэдээллийг нийтлэхдээ ийнхүү тэмдэглэсэн байжээ. Олон орны хүмүүс хэлэхдээ, Хятадын эдийн засаг тэсвэртэй, эрч хүчтэй болж, дэлхийн эдийн засгийг сэргээх чухал хүчин болж байна.

“Хятадын өндөр чанартай хөгжил шинэ амжилтыг тогтоолоо”

-Цар тахал мөн газар авсаар байгаа ба дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний бүтцийн өөрчлөлтийн нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 8.1 хувь хүрсэн нь гайхалтай юм. Тодруулбал өнгөрсөн онд Хятадын хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар тогтвортой өсөлттэй байж, эдийн засгийн өсөлтөд хэрэглээний хувь нэмэр нэмэгдэн, бүх аж үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийн нэмүү өртөг нь 10 гаруй жил дараалан дэлхийд тэргүүлж, аж үйлдвэрийн шинэчлэл үргэлжилсээр байна. Хятадын эдийн засаг нүд гялбам амжилтад хүрч чаджээ. Эдгээр тоо баримт нь Хятадын үндэсний хүчирхэг байдал, нийгмийн бүтээмж, ард түмний амьжиргааны төвшин дээшилснийг харуулж, Хятад улс өндөр чанартай хөгжлийн шинэ үр дүнд хүрснийг харуулж байна. Хятадын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр тасралтгүй нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт нь Хятадын эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлөөс салшгүй юм гэж Өмнөд Солонгосын Кюнгнам их сургуулийн Алс Дорнод судлалын хүрээлэнгийн Хятад судлалын төвийн захирал Ли Шан Вань хэллээ.

ОХУ-ын Сангийн яамны Төсвийн судалгааны хүрээлэнгийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Сергей Савинский Хятадын өнгөрсөн оны гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны салбарт гаргасан ололт амжилтын тухай онцолсон байна. Тэрээр, 2021 онд Хятадын гадаад худалдааны хэмжээ 6.05 их наяд ам.долларт хүрч, дэлхийн зах зээлд эзлэх хувь хэмжээ үргэлжлэн нэмэгдсээр байж, гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 1149.36 тэрбум юань болж, 14.9 хувиар өсөж, гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээ шинэ дээд цэгтээ хүрсэн байна.

-2021 онд Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт үр өгөөжтэй байж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээ тогтвортой байж, 2022 онд экспортын хэмжээ эрчимтэй нэмэгдэх болно гэж Сергей Савински танилцуулсан байлаа.

2021 онд Хятадын өндөр технологийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 17.1 хувь нэмэгдэж, өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 18.2 хувь нэмэгдсэн байжээ. Шинэ эрчим хүчний машинууд, үйлдвэрлэлийн роботууд, нэгдсэн хэлхээнүүд болон бусад салбарууд сайн ажилласан. Бразилийн кампани Улсын Их Сургуулийн эдийн засгийн профессор Пин Жин хэлэхдээ, Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн ахиц түргэсэж, технологийн шинэчлэл нь Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулахад чухал хүчин болж байна гэжээ.

-Дэлхийн эдийн засгийн ээдрээтэй нөхцөл байдал болон цар тахлын нөлөөллийн хүрээнд Хятадын эдийн засгийн өсөлт 8.1 хувьд хүрсэн нь маш сайшаалтай байна. Энэ нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, уян хатан байдлыг бүрэн харуулж байгаа бөгөөд Хятад дахь хил дамнасан компаниудад итгэл үзүүлж байна. Бид Хятадын дижитал эдийн засгийг цэцэглүүлэхэд туслах хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход илүү идэвхтэй оролцох болно гэж ХБНГУ-ын програм хангамжийн SAP компанийн дэлхийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Хуан Чэньхун хэлсэн байна.

“Дэлхийн хөрөнгө оруулагчдын Хятадын зах зээлд итгэх итгэлийг цаашид нэмэгдүүлнэ”

-Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн сэргэлт нь цар тахлын асар их сорилттой тулгарсан хэвээр, хойд болон өмнөд хоёрын хөгжлийн зөрүү улам бүр нэмэгдэж, дэлхий нийт тогтворгүй байдал, тодорхойгүй байдалтай тулгарч байна. Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг сайн хийж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зэрэгт нь хөгжүүлж ийм амжилтад хүрсэн гэдэг нь хялбар явдал бий юм гэж Мароккогийн Эдийн засаг, сангийн сайд асан Валалоу шинээр нийтэлсэн тоо баримт нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг харуулж байна гэж үзсэн билээ.

Мөн тэрээр,Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 110 их наяд юанийг давсан нь чухал үйл явдал юм. Эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт гүнзгийрэхийн хэрээр Хятадын хөгжлийн эрч хүч улам нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн байжээ.

Испанийн IE их сургуулийн эдийн засгийн профессор Гонзало Гарланд хэлэхдээ "Хятадын нэг хүнд ногдох ДНБ жилийн дундаж ханшаар 12 мянган ам.доллар давсан байна. Энэ нь Хятадын үндэсний цогц хүч чадал ба ардын амьжиргааны төвшний дээшлэлтийн бодит илрэл юм. Хятад улс бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч юм. Цаашид Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд улам их хувь нэмэр оруулна гэж үзэж байна" гэжээ.

-Өнгөрсөн онд Хятадын засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, нүүрстөрөгчийн ялгаварлалт багатай эдийн засгийн өөрчлөлтийг ахиулах зэрэг чухал салбарт шийдвэртэй шийдвэр гаргаж, үүний зэрэгцээ бодит байдалд нарийн бодлого зохицуулалт хийж, хэрэгжүүлсэн бөгөөд чухал амжилтад хүрсэн гэж Тайландын Чиа Тай менежментийн сургуулийн Хятад-АСЕАН-ы судалгааны төвийн захирал Тан Жиминь илэрхийлсэн байна. Мөн тэрээр Хятадын импортын нийт хэмжээ мэдэгдэхүйц өссөн нь Хятад улс зах зээлээ нээлттэй болгож, эдийн засгийн ололт амжилтаа бусад улс оронтой хуваалцах хүсэлтийг дахин нэг удаа харуулж байна гэжээ.

Бельгийн Cybex Хятад-Европын бизнесийн зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Бардан хэлэхдээ "Хятадын зах зээл илүү уян хатан, бодлогын арга хэрэгсэл нь илүү нарийвчлалтай, үр өгөөжтэй байдаг. Үүний улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих болон нийгмийн эрүүл мэндийн хямралд хариу арга хэмжээ авах зэрэг олон зорилтын хооронд тэнцвэртэй байж чадахад чухал ач холбогдолтой" гэжээ.

-Хятадын эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдал, чадавх нь дэлхийн хөрөнгө оруулагчдын Хятадын зах зээлд итгэх итгэлийг улам нэмэгдүүлнэ. Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэг хувь нэмэр үзүүлэх болно гэж Бардан өөрийн санал бодлоо хуваалцжээ.

“Дэлхийн эдийн засгийг сэргээхэд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг бүрэн харуулж байна”

Цаашид дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал хэвээр байна. Хятадын эдийн засаг сорилттой тулгарч байгаа хэдий ч эрсдэлийг тэсвэрлэх чадвартай, хангамжийн талын бүтцийн өөрчлөлт үргэлжлэн гүнзгийрч, цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих нь үр дүнтэй, хөдөлмөрийн арвин нөөцтэй, үүний дээр том зах зээл,инновацийн хүчтэй мэдрэмжтэй байдгаар Хятадын макро эдийн засгийн шинжлэх ухаанч, үр дүнтэй засаглал нь хөгжлийн шинэ эрч хүчийг улам нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хангах боломжтой болно гэж Тан Жыминь хэлсэн байна.

Индонезийн Пелита Харапаны их сургуулийн олон улсын улс төрийн судлалын профессор Алексис Геммаду хэлэхдээ, Хятадын эдийн засаг сайн байгаа нь бусад улс орнуудад тахал өвчинтэй тэмцэх, эдийн засгаа сэргээх талаар ажиллах туршлага, лавлагаа хангасан юм. Үүний зэрэгцээ,Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил,хэрэглээний эрэлт хэрэгцээний өсөлт болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн зэрэг байдал нь хөрш зэргэлдээ бүс нутаг болон орнуудад ч хөгжлийн боломж бий болгосон юм гэжээ.

-Хятад улс нээлттэй байдлаа тасралтгүй тэлж байгаа нь олон талт үзлийг хамгаалж, улс орнууд тахлын эсрэг хамтдаа хариу арга хэмжээ авч, эдийн засгаа сэргээхэд туслах юм гэж Геммаду үзсэн байна.

Коронавирусний цар тахлын өмнө ямар ч улс ганцаар байж чадахгүй. Бүх улс орон эрх тэгш хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллаж, бэрхшээлийг даван туулах ёстой. Энэ оны эхээр “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” (RCEP) хэрэгжиж, Ази, Номхон далайн бүс нутаг, тэр байтугай дэлхийн эдийн засагт шинэ эрч хүч нэмэх болно гэжээ.

Бразилийн эдийн засагч Жабр хэлэхдээ "Хятад улс өөрчлөлт нээлтээ тасралтгүй гүнзгийрүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох талаар хичээн ажиллаж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь олон орны хөгжилд асар их үр өгөөж авчирч, дэлхийн эдийн засгийг бүхэлд нь сэргээхэд түлхэц үйлдэл үзүүлэх болно. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөдөлгөх чухал хүчин болжээ" гэсэн байна.

Сенегалын эдийн засагч Самба хэлэхдээ "Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, цар тахлын сорилтод Хятадын эдийн засаг гайхалтай амжилтад хүрсэн хэвээр, Хятадын туршлага дэлхий дахинд урам зориг авчирсаар байна".

-Хятад бол том экспортлогч, мөн том хэрэглэгч юм. Хэт том зах зээлийн давуу тал дээр тулгуурлан Хятад улс өөрчлөлт нээлтээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, эдийн засгийн дотоод болон гадаад эргэлтийг идэвхтэй болгож байгаа нь Хятадын ололт амжилт төдийгүй дэлхий дахинд эерэг ач холбогдолтой. ажээ гэж Самба хэлэв. Хятад улс гадаадад нээлттэй байх байдлаа үргэлжлүүлэн тууштай байлгаж, Хятадын олон улсын импортын яармаг, үйлчилгээ худалдааны үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааны платформоор дамжуулан олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, ногоон эдийн засгийг дэмжиж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл болон ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсээр ирсэн. Эдгээр нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг бүрэн харуулж байна гэж Самба тэмдэглэсэн байна.

Зохиогч:ЯНЬ ХУАНЬ,МЭН ШЯНЛИНЬ,СҮЙ ШИНЬ нар
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:206
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой