Сүүлийн үеийн мэдээллээс харахад улсын хэмжээнд мөсөн болон цасан спортоор хичээллэдэг хүмүүсийн тоо 346 саяд хүрч, “300 сая хүнийг мөсөн болон цасны спортод оролцуулах" зорилт биелсэн байна.
Бээжингийн Өвлийн олимп, мөс, цасан спортын төрлүүд түгээмэл болсон нь Өвөр Монголд хөгжлийн шинэ боломжуудыг авчирсан.
Өвөр Монголын олон олон цанын баазууд ажиллаж, Хөххотын Тайвэй цанын бааз, Морины дэл буюу Мазүн уулын цанын бааз, Бугат хотын Күньлүнь олон улсын цанын бааз, Ордос хотын Жючэнгүн олон улсын цанын бааз, Улаанцав хотын Дайхай олон улсын цанын бааз зэрэг олон цанын баазууд бий.
Цана сонирхогчид өөрийн дур тааваар хурдаа нэмж, мөс, цасны спортын хүсэл тэмүүлэл, баяр баясгаланг мэдэрч байдаг. ӨМӨЗО-ы Жалан айл хотыг улсын хэмжээний цанын аялал жуулчлалын 12 баазын эхний ээлжээр сонгон, Жиньлуншань цанын бааз нь интернэтийн алдартан, оддын таашаал хүлээсэн газар болжээ.
Өвлийн олимпыг угтан Өвөр Монголын Ордос хотын Эзэнхороо хошууны 27 бага, дунд сургуулийн биеийн тамирын хичээлийг цанын бааз руу "нүүлгэж" цас, мөсний баяр цэнгэлийг эдлэх болсон байна. Бээжин, Тяньжин зэрэг газруудаас цана сонирхогч 30 мянга гаруй хүн Өвөр Монголын Улаанхад хотын Мэй Линь Гү олон улсын цанын баазад хүрэлцэн ирж, зориулалттай мэргэжлийн зам дээр хурдаа сорив.
Өвөр Монголын мөс цасан спортын нийгэмлэг цанын спортын нэгдүгээр зэрэглэлийн нийгмийн багш бэлтгэх анги зохион байгуулж, 30 цана сонирхогч олон нийтэд шинжлэх ухаанч, үр өгөөжтэй заавар зөвлөгөө өгч, олон нийтийг мөс, цасны спортод оролцуулахад туслах болно.
Соёл, аялал жуулчлалын яам, Улсын радио, кино, телевизийн ерөнхий газар болон бусад яам, хэлтсүүд Бээжин, ӨМӨЗО, Хэбэй муж зэрэг Хятадын хойд хэсгийн бусад долоон муж, бүс нутаг, хотуудтай хамтран "2022 оны умард бүсийн мөс, цасны аялал жуулчлалыг гадаадад сурталчлах улирал"-ын арга хэмжээг эхлүүлэв.
2022 онд Өвөр Монгол аялал жуулчлалын салбарын ханган нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг түргэтгэж, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулж, аялал жуулчлалын салбарыг баяжуулж, аялал жуулчлалын зах зээлийг өргөтгөж, соёл, аялал жуулчлалын гүнзгий уялдааг ахиулж, өндөр чанартай аялал жуулчлалын үйлчилгээний хангалт, нийлүүлэлтийг тасралтгүй нэмэгдүүлнэ.
Ийнхүү "Мөс, цасыг сонирхох"-ээс "мөс, цасаар тоглох" хүртэл олон хүн мөс, цасны спортод дурлаж, "хүйтэн нөөц" нь "халуун аж ахуйн" болж, мөс цаст уул ус нь ч бас үнэлж баршгүй баялаг болж байгаа. "Үзэсгэлэнт байгаль" үзэж, "Сайхан түүх"-ийг өгүүлж, Өвөр Монгол мөс, цасны аялал жуулчлалыг дэлхийд сурталчилж байна.