БНХАУ-ын ӨМӨЗО-ы тусламж үзүүлэх 22 дахь ээлжийн эмнэлгийн баг Руанда улсын нийслэл Кигали хотын эмнэлгийн багийн тарилгын цэгт очин коронавирусний вакцины “нэмэлт тун”-д хамруулжээ. Үүнд Руандад байгаа 560 гаруй Хятадын иргэдэд улсын дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний идэвхгүйжүүлсэн вакцины "нэмэлт тун"-г үнэ төлбөргүй хийжээ.
Руанда дахь вакцинд хамрагдсан Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилтан Дуань Шиньжянь хэлэхдээ "БНХАУ-ын ӨМӨЗО-ы эмнэлгийн багийнхан 3 дахь удаагаа Руандад ирж вакцин хийж байна. Эмнэлгийн ажилтнуудаас эмх цэгцтэй, найрсаг, нарийн үйлчилгээг бид сайн мэдэрч байна. Бид цар тахлаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ эх орон, Хятад-Руандагийн найрамдлын бүтээн байгуулалт, хөгжилд бодит үйлсээрээ хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.