ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газрын мэдээлснээр,энэ оны эхний улиралд Эрээн боомтоор нийт 734 Хятад-Европын чиглэлийн галт тэрэг нэвтэрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 25.7 хувь нэмэгдсэн байна. Экспортын ачааны нийт хэмжээ 642 мянган тоннд хүрч,өнгөрсөн оны мөн үеэс 41.4 хувь нэмэгдэв.
Эрээн боомт нь Хятадын “Бүс ба зам” болон “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын зам дагуух чухал хот мөн. Хятад-Европын галт тэрэг нэвтрүүлэх цорын ганц гаалийн хил болох ажээ. Өнөөдрийг болоход Эрээн боомтоор өнгөрч бий Хятад-Европын галт тэрэгний зам шугам 57 болж нэмэгдээд байна.
Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газар шуурхай, саадгүй нэвтрэх ажлыг урагшлуулахын тулд “N+14+7” бие даасан үйлчилгээний горимыг чандлан хэрэгжүүлж байна. Хилээр нэвтрүүлэх явцыг үргэлжлэн хялбарчлан, Хятад-Европын галт тэрэгний гаалийн бүрдүүлэлтийн 24 цагийн саадгүй нэвтрэх үйлчилгээгээр хангахаар зүтгэжээ. Мөн аюулгүй, үр ашигтай боомтын бизнесийн орчныг идэвхтэй бүрдүүлж, тахлын импорт, экспортын худалдаанд үзүүлэх нөлөөллийг бууруулж, орон нутгийн эдийн засгийг чанартай хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байна.