”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үхай хотын хил дамнасан худалдааны хамтын ажиллагаа 74 улс орон, бүс нутагт хүрээгээ тэлсэн байна

Үхай хотын хил дамнасан худалдааны хамтын ажиллагаа 74 улс орон, бүс нутагт хүрээгээ тэлсэн байна

    Хэдхэн хоногийн өмнө сурвалжлагч Үхайн гаалийн газраас мэдээлэхдээ: Энэ оны эхний хоёр сард Үхай хотын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 366 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 81.36 хувиар нэмэгдсэн байна. Жилд импорт, экспортын худалдаа нь 74 улс орон, бүс нутагт хүрээгээ тэлж, хил дамнасан худалдааны түнш улам өргөжиж байна.

"Энэ оны эхний хоёр сарын байдлаар компанийн үйл ажиллагааны орлого, экспортын хэмжээ, экспортын үнэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус тус 69, 157, 78 хувиар мэдэгдэхүйц өсөлттэй байна.  Өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл нь гадаад зах зээлд силикон бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа явдал юм.

   Одоогоор үйлдвэрлэж байгаа 107 цавуу, устөрөгч агуулсан силикон тосыг АНУ, Герман, Польш зэрэг орнуудад голлон экспортолж байна. Энэ оны эхний хоёр сард 914.6 тонн 107 цавуу экспортолсон бол экспортын хэмжээ 28.94 сая юаньд хүрч, устөрөгч агуулсан силикон тос 826.102 тонн экспортолсон бол экспортын хэмжээ 32.34 сая юаньд хүрсэн байна “ гэж Компанийн Гадаад харилцааны газрын захирал Ван Юй танилцуулав.

   Ү Да аж үйлдвэрийн паркад байрладаг Өвөр Монголын Жүнжэн химийн ХХК нь ихэвчлэн PVC бүтээгдэхүүн экспортолдог - PVC-ийн экспортын байдал үргэлжлэн сайжирч, бүтээгдэхүүний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Тус компанийн Гүйцэтгэх ерөнхий менежерийн орлогч Ван Жэгийн танилцуулахдаа, “Энэ оны 1-р сараас 2-р сар хүртэл тус компани 11 сая ам.долларын экспортын өртөг бүхий 9000 тонн PVC экспортолж, Энэтхэг, Мьянмар, Вьетнам, Кени, Нигери зэрэг улсуудад голлон экспортолсон  байна” гэлээ.

Үхай хотын Гаалийн хяналтын хэлтсийн дарга Дань Пин хэлэхдээ, энэ он гарснаас хойш Үхай хотод уламжлалт гадаад худалдааны хүчирхэг бүтээгдэхүүний экспорт эрчимжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгджээ. Үүний дотор үндсэн органик химийн бодис, өндөр шинэ технологийн бүтээгдэхүүний экспортын өсөлт 170 гаруй хувьтай байгаа нь экспортын эхний хоёр байрыг эзэлж байна.

   Үхай хотын Гаалийн газрын орлогч дарга Чэн Кэлинь хэлэхдээ, “Үхай хотын гадаад худалдааны импорт экспорт хурдацтай өсөж байгаа нь сүүлийн жилүүдэд хотын эдийн засгийн бүтцэд идэвхтэй зохицуулалт хийж, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг түргэсгэж, шинэ эрчим хүч, шинэ материалын хоёр том аж үйлдвэрийн сүлжээний сууринг  байгуулсан хүчин чармайлтаас шалтгаалж байна. 3-р сарын эцсийн байдлаар, Үхай хотод импорт, экспортын шаардлага хангасан 140 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл илүү элбэг болсон бөгөөд "Үхайд үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүн олон улсын зах зээлд илүү хүчтэй нөлөө үзүүлэв” гэжээ.

  Сүүлийн жилүүдэд Үхай хотын хил дамнасан худалдааны түнш үргэлжлэн өргөжиж, RCEP (Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл)-ийн гишүүн орнуудтай хийсэн хил дамнасан худалдаа жагсаалтын өмнө эгнээнд байралж байна. АНУ, Энэтхэг, Малайз, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг улсууд тус хотын импорт, экспортын худалдааны гол улсууд бөгөөд 2021 онд Мозамбик, Филиппин, Ирланд зэрэг 15 шинэ улс, бүс нутаг шинээр нэмэгдэв. Гуравдугаар сарын эцсийн байдлаар, Үхай хотын импорт экспортын худалдааны түнш 74 улс орон болон бүс нутаг болон нэмэгджээ.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1022
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой