”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бэлчээр нутаг илүү сайжирч малчдын орлого нэмэгдэж байна

Өвөр Монголын бэлчээр нутаг илүү сайжирч малчдын орлого ч нэмэгдэж байна.

Цөлжилт ихтэй байсан ӨМӨЗО-ы Сөнид Баруун хошуугаар 04-р сарын эхээр очлоо. Хэдийгээр бэлчээр нутаг ногоороогүй ч өнгөрсөн жилийн өндөр намхан өвс нь найган харагдана. Удахгүй зун цаг саатаж ногоон бэлчээр харааг мялаах болно. Нэгэн цагт өвс ургахаа больсон зарим газарт өдгөө намгархаг ургамал ургаж, нуур ус тогтон, нүүдлийн шувууд ирсэн байна.

Эндхийн экологийн орчинд гарсан асар их өөрчлөлт нь 2011 онд Өвөр Монгол зэрэг газар нутгийн бэлчээрийн бүс нутгуудад төрөөс хэрэгжүүлж буй бэлчээрийн экологийн хамгаалалтын татаас, урамшууллын бодлого болно. Энэхүү бодлогын хүрээнд арав гаруй жилийн хугацаанд бүс нутгийн бэлчээрийн экологи, малчдын ахуй амьдрал, мал аж ахуйн хөгжил бүх талаараа дээшилсээр байна.

Бэлчээр нутаг жил ирэх тусам сайжирч байна

1990-ээд оноос хойш Өвөр Монголын хөдөө орон нутгийн хүн ам, мал сүргийн тоо эрчимтэй нэмэгдэж, бэлчээр аажмаар доройтов. Ялангуяа 2000 оны орчимд ган гачиг, олон удаагийн байгалийн гамшигт үзэгдлүүд бэлчээрийн экологийн доройтлыг улам хүндрүүлсэн юм.

Экологийн эмзэг орчинг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор 2011 оноос төрийн дэмжлэгтэйгээр Өвөр Монгол бэлчээрийн экологийн хамгаалалтын татаас, урамшууллын бодлогыг бүрэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зарим хэсэгт мал бэлчээрлүүлэхгүй, зарим хэсэгт нь бэлчээр ба малын тэнцвэрт байдлын шаардлагын дагуу малын тоог цөөрүүлж, малчдад зохих татаас олгосон юм.

Сөнид Баруун хошууны Эрээннуур сумын малчин Цэцэг сэтгүүлчдэд хэлэхдээ,

-арав гаруй жилийн өмнө бэлчээр нутаг нүцгэн элсэрхэг хэсэг нь олон байсан бөгөөд элсэн шуурга жилд арваад удаа босдог байсан гэв. Түүний хариуцаж буй бэлчээрийн бараг 10 мянган мү/1га=15мү/ талбай нь цөлжсөн байсан гэнэ.

2011 оноос хойш Цэцэгийн хариуцаж буй нутаг бэлчээр нь мал бэлчээрлүүлэхгүй бүс нутагт хамрагдаж, жилд дунджаар 70 мянга гаруй юанийн татаас, урамшууллын сан өгдөг. Тэр хэсэг мөнгөөрөө бэлчээр ба малын тэнцвэрт байдлын шаардлагын төлөвлөгөөний дагуу 5000 мү нутаг бэлчээр түрээслэн авч мал малжсан байна.

-Нутаг бэлчээр жил ирэх тусам сайжирч, цөлжилт ч багасаж байна. Энэ зэрлэг өвсийг хараач, би үүнийг хараагүй арав гаруй жил болж байна, сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд дахин ургасан байна гэж Цэцэг хэлнэ.

Энэ бол Өвөр Монголын нутаг бэлчээрийн экологийг хамгаалах татаас, урамшууллын бодлогын бодит үр дүнгийн зөвхөн жижиг хэсэг болно. Сүүлийн 10 жилийн хугацаанд Өвөр Монголын өөртөө засах орны бэлчээрийн нутаг дэвсгэрүүд өөрийгөө шинэчлэх, нөхөн сэргээх чадавх эрс сайжирч, биологийн төрөл зүйл улам бүр олон болж байна. Хамгийн сүүлийн үеийн мониторингийн мэдээллээс харахад 2020 онд Өвөр Монголын өөртөө засах орны нутаг бэлчээрийн ургамлын дундаж бүрхэвч 45 хувьд хүрч, 2010 оныхоос 8 хувиар нэмэгдсэн байна.

Чанар сайжирч орлого ч нэмэгдэв

Бэлчээр нутгийн экологийг хамгаалах татаас, урамшууллын бодлого нь экологийн орчныг сайжруулахаас гадна малчдын үйлдвэрлэлийн арга барилыг өөрчилсөн. Хүмүүс малын тоо хөөцөлдөхөө больсон, харин чанарыг илүү эрэлхийлж, эдийн засгийн үр өгөөж нь тогтмол сайжирч байна.

Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Хандгай сумын бэлчээр нутагт малчин Бадмаагийн тоосгон байшин нь цэмцгэр сайхан харагдаж, үүдэнд нь машин зогссон байлаа. Түүний ойролцоо дулаан саравч, өвс хадгалах хашаа, мөн өвс хадах машин ба жижиг хэлбэрийн тээврийн машин харагдана. Арав гаруй жилийн өмнө түүний гэрт сэтгүүлчид анх зочилж байснаас түүний амьдрал ихээхэн өөрчлөгдсөн байна.

Бэлчээр нутгийн экологийг хамгаалах татаас, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэхээс өмнө Бадмаа 6000 мү талбай бэлчээрт 40 гаруй үнээ ба 100 шахам хонь малжиж байжээ. Бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн талхдал ихдэж, үхэр, хонь малын төлөв байдал ч тааруугаас болж өндөр үнэ хүрэхгүй болжээ. 

-Нэг жилийн орлого нь наад захын амьжиргаагаа л хангадаг, үхэр, хонь өвөлждөг дулаан саравч, өвс хадгалах хашаа барих мөнгө байхгүй. Хэдийгээр үхэр, хонь зундаа идэх өвстэй, намар гэхэд бага зэрэг тарга авч чаддаг ч өвлийн улиралд ихэнх нь тарга хүчээ алддаг, хаврын улиралд эм мал нь тэжээлийн хомсдолоос болж хоол тэжээлийн дутагдалд орж, их хэмжээгээр сувайрдаг гэж Бадмаа хэлэв.

2011 онд түүний хариуцаж буй нутаг бэлчээрийн 2000 орчим мү талбай нь мал бэлчээрлүүлэхгүй бүсэд хамрагдаж, 4000 гаруй мү талбай нь  бэлчээр ба малын тэнцвэрт байдлын шаардлагын бүсэд хамрагдсанаас жилд 40 мянга гаруй юанийн татаас, урамшууллын сан авах боломжтой болсон.

-Үхэр, хонь олноор өсгөх тийм ч сайн явдал биш. Харин чанарыг хөөцөлдөж их мөнгө олохыг бодох хэрэгтэй гээд Бадма хэлнэ. Тэр бүх хонио зараад, 40 орчим үнээ малжих болсноос нутаг бэлчээрийн экологи аажмаар сайжирсан. Мөн хуримтлуулсан татаас, урамшууллын мөнгөөрөө​дулаан саравч, өвс хадгалах хашаа барьж, жил бүрийн намар өвс тэжээлээ хангалттай бэлтгэж, үнээ төллөх хэмжээ ч эрс нэмэгдсэн.

-Одоо би жилд 30 гаруй тугал зарж, 300 орчим мянган юанийн цэвэр орлоготой, сайхан амьдарч байна гэж Бадмаа ярив.

Бэлчээр нутгийн экологийн татаас, урамшууллын бодлогыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлснээр, Өвөр Монголын зарим бэлчээрийн бүс нутаг бодит нөхцөл байдлын дагуу мал аж ахуйг тэнцвэржүүлэх, экологийг хамгаалах зэрэг арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ Бүх Өвөр Монгол орны хэмжээнд бэлчээрийн мал аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрс сайжирч, өвлийн улиралд малын дулаан саравчны талбайн дундаж хэмжээ 1 хавтгай дөрвөлжин метрт хүрч, үйлдвэрлэлийн үр ашиг эрс нэмэгджээ.

Малаа маллан байгалийн үзэсгэлэнгээр орлого олж байна

Арав гаруй жилийн турш нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын татаас, урамшууллын бодлогын дэмжлэгээр ӨМӨЗО-ы мал аж ахуйн бүс нутгийн экологи, үйлдвэрлэл, амьдрал тасралтгүй сайжирч, чөлөөт цагаа өнгөрүүлэх аялал жуулчлалд тулгуурласан ногоон аж үйлдвэр голчлон хөгжиж байна.

Баяннуур хотын Урадын дунд хошууны Баян-Уул сумын малчин Алатантуяа таван жилийн өмнө чөлөөт цагаа өнгөрүүлэх амралтын газар ажиллуулж, айл буудал эрхлэн жил бүр 3-4 мянган юанийн орлого олсон байна.

- Бэлчээр нутгийн экологийг хамгаалах татаас, урамшууллын бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд бэлчээр сайжран, байгаль орчин сайхан болж, жуулчид олноор ирж, бид ч бас аялал жуулчлалаар дамжин орлого олж байна гэж Алатантуяа ярив.

Экологи сайжирч, үзэсгэлэнт байгальтай болсноор Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны малчин Хассаргай ч тал нутгийн "хөтөч" гэсэн шинэ ажилтай болжээ. Гурван жилийн өмнө аяллын хөтчийн мэргэжлийн гэрчилгээ авсан Хассаргай тал нутгийн үзэсгэлэнт газрын талаар богино хэмжээний видео бичлэг хийж, интернетийн олон нийтийн платформ дээр байрлуулсан байна. Олон хүмүүс тусгай машинтай аялж зугаалахаар ирж түүнийг "хөтөч" -өөр урьдаг болжээ.

Экологи сайжирснаар би үхэр, хонь маллаад зогсохгүй байгалийн үзэсгэлэнг хүмүүст танилцуулан орлого олсноор амьдрал маань улам сайн болсон гэж тэр хэлэв.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:1030
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой