”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Соёлын аялал жуулчлалын цогц хөгжлийг эрчимтэй дэмжинэ

Соёлын аялал жуулчлалын цогц хөгжлийг эрчимтэй дэмжинэ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон үйлчилгээний салбарын өндөр чанартай хөгжлийг ахиулах хурлыг 04-р сарын 06-нд хийж, “ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг олон төлөвлөгөөг нийтэлжээ. Сэтгүүлч 04-р сарын 12-ны өдөр “ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн тухай ойлголт авахаар ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Гуань Фүцайтай ярилцлаа.

Гуань Фүцай хэлэхдээ "2022 онд өөртөө засах орны соёл, аялал жуулчлалын газар аялал жуулчлалын хангамжийн чанар, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ, аялал жуулчлалын нөөц баялгийг хөгжүүлэн ашиглах, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг шинэчлэх арга хэмжээ, аялал жуулчлалын гол төслүүдийг санхүүжүүлэх арга хэмжээ, шинжлэх ухаан, технологийн дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх арга хэмжээ, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ, аялал жуулчлалын брэндийн маркетинг дэмжих арга хэмжээ зэрэг 7 томоохон ажил хийхээр төлөвлөж байна. Жилийн турш дотоодын 150 сая гаруй жуулчин хүлээн авахыг хичээж, дотоодын аялал жуулчлалын орлого 200 тэрбум юаниас давж, өнгөрсөн оны мөн үеэс 10 гаруй хувиар нэмэгдүүлнэ" хэмээн танилцууллаа.

Аялал жуулчлалын хангамжийн чанар, үр ашгийг дээшлүүлэх талаар ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим доорх 6 арга хэмжээг голчлон авч хэрэгжүүлнэ.

1. Мэргэл гол, Чишинхү нуур зэрэг үндэсний 5А зэрэглэлийн аялал жуулчлалын газруудын бүтээн байгуулалтыг дэмжинэ. 2.Аялал жуулчлалын болон амралт зугаалгын хотуудыг байгуулах ажлыг үргэлжлүүлж, Хөххот, Хөлөнбуйр хот, Ордос хот, Алшаа аймгийн аялал жуулчлалын бүс нутгуудын үзэмж, хүртээмж, дотоод тээвэр, аялал жуулчлалын тэмдэг зэрэгт ахиц дэвшил гаргахад дэмжлэг үзүүлнэ.

3. Хуучин гудамжинд үндэсний зэрэглэлийн аялал жуулчлал, амралт зугаалгын талбайн тохижилтыг ахиулж, үндэсний хэмжээний аялал жуулчлал, амралт зугаалгын шинэ блок байгуулна.

4.Өөрөө жолоодох аялал хийх авто машины зогсоолын баазуудын үнэлгээг хийж, өөрөө жолоодох аялал хийхэд хүчтэй дэмжлэг үзүүлнэ.

5.Өөртөө засах орны хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 10 тосгон, хотхон байгуулахад анхаарч, хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг сайн хийнэ.

6.Мөс, цасны аялал жуулчлалын хангамжийг баяжуулж, Хөлөнбуйрын мөс цасны наадам, үндэсний цанын аялал жуулчлалын бааз шинээр бий болгоно.

Мөн "Өөртөө засах орны засгийн газрын энэ оны ажлын тайланд дурдсанаар ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын газар аялал жуулчлалын нөөцийн хөгжил, ашиглалтын талаар Шар мөрөн, Аршаан, Эзэнээ хошуу зэрэг аялал жуулчлалын гол давуу талтай бүс нутгийн хөгжлийг ахиулах болно гэжээ. Аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн сувгийг хэрхэн өргөтгөх талаар Гуань Фүцай хэлэхдээ:

- Нэг. Өөртөө засах орны соёлын аялал жуулчлалын гол төслүүдийн жагсаалтыг нийтэлж, олон төслийг Соёл, аялал жуулчлалын яамны санхүүгийн дэмжлэгт шалгаруулж авахыг хичээх бөгөөд соёлын аялал жуулчлалын төслүүдэд төв засгийн газрын төвлөрсөн бондын сангаас дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэнэ.

Хоёр. 2022 оны зээлийн санхүүжилтийн төслийн мэдээллийн санг сайжруулж, төслийн санхүүжилтийг санхүүгийн байгууллагуудад санал болгох, аялал жуулчлалын хөгжлийг дэмжих санхүүгийн үйлчилгээний тусгай төлөвлөгөө гаргахад дэмжинэ.

Гурав. Санхүүжилтийн платформ байгуулж, төр, банк, аж ахуйн нэгжийн тохироо хийж,холбоо барихад дэмжинэ.

Дөрөв. Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын гол төслүүдэд зээлийн хөнгөлөлтийн татаас олгох санхүүгийн тусгай сангуудыг зохион байгуулна.

Тав. Хөх мөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойг, Бээжин-Тяньжин-Хэбэй болон бусад газрын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаанд голлон анхаарч, “Өвөр Монголын соёлын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн жагсаалт”-ыг эмхэтгэнэ.

Соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүний өв залгамжлал, инновацийг ахиулах, “Өвөр Монголын бэлэг” брэндийн бүтээн байгуулалтыг ахиулах нь энэ оны мөн гол зорилт бөгөөд үүнтэй холбогдуулан Гуань Фүцай хэлэхдээ:

- Бид 4А зэрэглэлийн жуулчдыг татах, аялал жуулчлалын болон амралтын газар, нисэх онгоцны буудал, хурдны галт тэрэгний буудал, хурдны замын үйлчилгээний бүс, гурван одтой зочид буудал, аялал жуулчлалын бусад газруудад соёл, аялал жуулчлалын 20 гаруй дэлгүүр нээнэ. Үүний зэрэгцээ соёл, аялал жуулчлалын гол нэрийн барааны дэлгүүр, соёлын аялал жуулчлалын бүтээлч түүхий эдийн хөгжил, газар дээрх нэрийн аялал жуулчлалын үзүүлбэр, соёлын үйлдвэрийн парк, соёлын бүтээлч, аялал жуулчлалын барааны уралдаан зэрэг төслүүдэд тусгай санхүүжилт олгоно. Соёлын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний өв залгамжлал, шинэчлэлийг сурталчлах зорилгоор бүс нутгийн соёлын бүтээлч, аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний уралдаан, үзэсгэлэнг зохион байгуулна гэжээ.

Дижитал аялал жуулчлал бол өндөр чанартай аялал жуулчлалын хөгжлийн нэг элемент юм. Өвөр Монголын соёлын аялал жуулчлалын дижитал бүтээн байгуулалтыг ахиулах тал дээр 2022 онд ямар зорилтыг биелүүлэх ёстой вэ?Гуан Фүцай хэлэхдээ:

- Нэг. Бид Өвөр Монголын соёл, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх их дата платформыг нийтийн үйлчилгээ, их мэдээллийн дүн шинжилгээ, зах зээлийн хяналт гэх мэтээр шинэчилж, сайжруулж, платформын онлайн үйл ажиллагааг ахиулна.

Хоёр. Онлайн дижитал туршлагын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, том дата, VR бодит байдал болон бусад технологиудыг онлайн нэвтрүүлэг, музейн үзэсгэлэн, ухаалаг үзэсгэлэнт газрууд бий болгох, шинэ үзэгдлийн хэрэглээнд өргөнөөр ашиглах явдал юм.

Гурав. 5G-ийн хамрах хүрээ, ухаалаг аяллын хөтөч, ухаалаг тайлбар, онлайн захиалга болон бусад функцийг бүрэн хамрахын тулд 5А түвшний байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлах явдал болох юм.

Дөрөв. Урьдчилан захиалах, жуулчдын тоог хязгаарлах зэргийг урт хугацааны турш хийх ажил болгож, ӨМӨЗО-ы А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар, соёлын газруудыг захиалгаар бүртгэх, бүрэн хамруулахыг ахиулж, аюулгүй, ая тухтай аялал жуулчлалын салбарыг цогцоор нь сайжруулах талаар хичээн ажиллах болно.

Зохиогч:ФЭН ШЮЮ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:971
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой