Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ван И Гана улсын Гадаад хэргийн сайд Бодгвэйтэй утсаар хэлэлцээ хийлээ

Ван И Гана улсын Гадаад хэргийн сайд Бодгвэйтэй утсаар хэлэлцээ хийлээ.

 Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И урилгаар Гана улсын Гадаад хэргийн сайд Бодгвэтэй утсаар ярилцав.

 Ван И хэлэхдээ "Хятад, Ганагийн уламжлалт найрамдлыг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж байна. Хоёр орны төрийн тэргүүний хувийн халамж, дэмжлэг дор хоёр орны харилцаа тасралтгүй бэхжиж байгаа юм. Ялангуяа "КОВИД-19" цар тахлын дэгдэлтийн дараа Хятад, Гана улсууд бие биенээ дэмжиж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван, хоёр орны найрамдал улам өргөжиж байна. Ганагийн нэг Хятадын зарчмыг баримталж буйг Хятад улс өндрөөр үнэлж, хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн, Хятад, Ганагийн найрсаг хамтын ажиллагааны ерөнхий байдлыг хамтаар хамгаална гэдэгт итгэж байна. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум бол Хятад, Африкийн хамтдаа хожих загварчлал болох юм. Хоёр тал Хятад, Ганагийн хамтын ажиллагааны хэрэгцээг "есөн төсөл"-тэй холбож, форумын үр дүнг хэрэгжүүлэхийг ахиулах ёстой. Хятад улс бол Гана, Африкийн хөгжил, сэргэн мандалтад үргэлж итгэлтэй түнш байх болно" гэв.

 Ван И бас хэлэхдээ "Гана улс 2022-2023 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр томилогдсонд Хятадын тал баяр хүргэж, Гана улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаад баяртай байна. Хятад улс НҮБ-ын хүрээнд "Дэлхийн хөгжлийн санаачилгын анд нөхдийн бүлэг"-ийг байгуулж, хөгжиж буй орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилготой бөгөөд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Гана улсыг нэгдэхийг уриалж байна. Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалж, ноёрхогч үзэл, хүчирхэг улс төрийн бодлогыг хамтаар эсэргүүцэн, хоёр орон болон хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамтаар хамгаалах хэрэгтэй" гэв.

 Бодгвэй хэлэхдээ "Ганагийн тал хоёр орны найрамдлыг эрхэмлэн дээдэлж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байх мөртөө Хятадын хөгжлийн ололт амжилт, Ши Жиньпин даргын гарамгай удирдлагыг биширч байна. Хятадын хөгжил Африкийн орнуудыг соён гэгээрүүлэв. Ялангуяа "КОВИД-19" цар тахлын дэгдэлт гарсны дараа Африкийн орнууд дэлхий шударга бус, хөгжил тэнцвэргүй байгааг илүү тодорхой ухаарч, Хятад бол Африкийн жинхэнэ анд бөгөөд найдаж болохуйц найз юм. Гана улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд Хятад улс тууштай дэмжлэг үзүүлж байгаад Гана улсын тал талархал илэрхийлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсэж байна. Гана улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн, ECOWAS-ыг тэргүүлэгчийн хувьд Хятад улстай олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг илүү сайн хэрэгжүүлэн, шударга ёсыг бий болгоход бэлэн байна" гэв.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж: Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:298
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7