Олон газраар аялсан ч Хөлөнбуйр хамгийн гоё санагдлаа. Хөлөнбуйрын тал нутаг бол байгалиас заяасан намгархаг газар, гол мөрөн, нуур, ой мод, их цас, боомт зэрэг Байгалийн аялал жуулчлалын нөөц бүхий олон үндэстний соёлын нэгдлийн орон юм. Энэ нь Хөлөнбуйр хотын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх өвөрмөц давуу нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Энд XIV Өвлийн наадам болсон бөгөөд бүх улсын үндэсний соёл иргэншлийн аялал жуулчлалын газар дээрх уулзалтыг зохион байгуулсан түүхтэй, энэ бол умард нутгийн нүүдэлчдийн өлгий нутаг, мал аж ахуйн орон. Мэргэл голын урсах ус яг л бүжиглэж буй луу шиг ногоон тал дээр мурилзан урсаж, үзэсгэлэнт тал дээр чөлөөтэй зугаална. Энэхүү яруу эгшигт хэмнэл байдал тал нутгийн нам гүмийг эвдэн хөглөнө.
Хэдийгээр цар тахал саад болж буй ч тал нутгийн үзэсгэлэнт байдал таны тал нутгийн тухай мөрөөдлийг хориглож үл чадна.Бид CCTV, гар утасны сүлжээ, Синьхуа агентлаг, Бээжингийн цаг, Шок мэдээ, Түнчэн аялал, Youku, Видео, iQiyi, Шуугиан зэргийг дамжуулснаар Хөлөнбуйрын зуны аялалын цуврал бүтээгдэхүүнийг бүрэн хэмжээгээр мэдээлж чадсан юм. Сүлжээний платформ дээр нэгэн зэрэг шууд нэвтрүүлэг хийж байсан түүхтэй.
Бид бүх хотын газар орны аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ шилдэг болгож, бүх улсын жуулчдад үйлчлэхийг хүсч байна. Өнөөдөр хамтдаа энэхүү бичлэгээс Хөлөнбуйртай уулзаж тал нутгаа бараалъя.
Хөххотын номын сан 04 сарын 21-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Уншигчид номын санд орохын тулд жинхэнэ нэрээрээ бүртгүүлдэг. Өдөрт 400 хүн номын санд орох боломжтой. Уншигчид номын санд орж ирэхдээ гарын үсэг зурж, Хөххотын QR кодонд бүртгүүлсний дараа халуунаа хэмжиж, амны хаалтаа зүүнэ. Номын санд орсны дараа нэг ширээнд хоёр хүнээс илүү хүн сууж болохгүй, зайгаа барих хэрэгтэй. Тахлын халдвар ширүүсч буй онцгой энэ цаг үед номоо зээлж авахыг, мөн номын санд сууж үлдэхгүй байхыг зөвлөж байна.