”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цар тахлын халдварын эсрэг тэмцэх сул холбоосыг бэхжүүлж байна

Цар тахлын халдварын эсрэг тэмцэх сул холбоосыг бэхжүүлж байна.

Сүүлийн үед олон газар өндөр настнуудыг коронавурсний эсрэг вакцинд хамруулах, цар тахлын эсрэг ажлын сул холбоог бэхжүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авч эхэлжээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссын сүүлийн үеийн мэдээллээр 05-р сарын 05-ны байдлаар вакцинжуулалтад хамрагдсан 60-аас дээш насны хүмүүсийн тоо 227 саяд хүрч, 215 сая гаруй хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Вакцинжуулалтад хамрагдсан өндөр настны тоо ба вакцинд бүрэн хамрагдсан өндөр настны тоо нь бүх ахмад настан хүн амын 86.23 хувь, 81.67 хувийг тус тус эзэлж байна.

Омикроны хувилбарын хувьд өндөр настан, суурь өвчтэй хүмүүс хамгийн эрсдэл өндөр юм. Дархлаажуулалтыг сайн хийж, ахмад настнуудын вакцинжуулалтын түвшинг нэмэгдүүлэх нь чухал хэсэг юм.

Олон ахмад настнууд явж суух боломжгүй, энэ байдалд вакцинжуулалтыг ахмад настнуудад хэрхэн илүү тохиромжтой хийх вэ гэдэг нь олон хүний "сэтгэлийг зовоосон" юм. Ахмад настнуудад зориулсан вакцинжуулалтын тусгай цэг гаргах, вакцинжуулалтын автобусыг ажиллуулах, асрамжийн газарт удаан хугацаагаар амьдарч буй ахмад настнуудад "вакциныг үүдэнд нь хүргэж өгөх" зэрэг ахмад настнуудад зориулсан олон арга хэмжээ авч, вакцинжуулалтыг үр дүнтэй хийж байна.

Вакцинжуулалтын цэг нь орон сууцын хорооллуудад байрладаг бөгөөд хаалга алхан гармагц вакцин хийх боломжтой байж, ахмад настнуудад маш их тав тухыг хангасан байна. Гуанжөү хотын Хайжү дүүргийн Шиньган гудамжны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ян Жихуа танилцуулахдаа:

- Шиньган гудамж нь "Айлын үүдэн нь хүрч вакцин тарих" аяныг өрнүүлж, 9 хоногийн хугацаанд 60-аас дээш насны 1200 гаруй ахмад настныг анхны вакцинд хамрууллаа гэв.

Шанхай хотын Янпү дүүргийн Чанбай олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төв вакцинжуулалтын үйлчилгээг асрамжийн газарт шилжүүлэв. 95 настай Ян Шү-Ин:

- Бидний үүдэнд ирж вакцин тарих үйлчилгээ хангасанд баярлалаа гэв.

Ахмад настнуудын дийлэнх нь суурь өвчинтэй байдаг. Корона вирусээр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх, нас барах эрсдэл бусад насныхаас өндөр байдаг. Гэсэн хэдий ч вакцин хийлгэсний дараа үзүүлэх сөрөг үр дагавар, вакцинжуулалтын эсрэг заалтуудын талаар тодорхой ойлголтгүй байх зэрэг нь ахмад настнуудад коронавирусний эсрэг вакцин хийхэд "саад тотгор" болдог.

Коронавирусний эсрэг вакцин хийлгэхтэй холбоотой ахмад настнуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд Бээжингийн бүх дүүрэг "Эмнэлгийн байгууллагуудтай нэгдэх" арга хэмжээг идэвхтэй явуулж, үнэгүй эрүүл мэндийн үзлэг хийх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ба  вакцинжуулалтыг хослуулан, мэргэжлийн үүднээс ахмад настнуудын асуултад хариулж, вакцин хийлгэсэн хүн амын санаа зовнилыг аль болох арилгаж байна.

Үндэсний эрүүл мэндийн комисс вакцинжуулалтын зохион байгуулалт, хэрэгжилтийг цаашид бэхжүүлж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, коронавирусын эсрэг вакцинжуулалтын ажлыг уялдуулж байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:314
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой