”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шинэ түвшинд шинэ уур амьсгалтай дэвшинэ

Шинэ эрин үе шинэ уур амьсгалыг бий болгож, шинэ аялал нь шинэ амжилтыг шаарддаг.

            

 Өмнөх тэмцлийг эргэн харахад шинэ эрин үеийг харуулсан намын шинэлэг онол нь Хятадад үндэс хатгаж, шинэ эрин үеийн өөрчлөлт хувиралтын агуу хүчийг удирдан чиглүүлж, шинэ эриний өөрчлөлтийн практик, ахиц дэвшил, чухал ололт амжилтыг цогцоор нь харуулж, урагшлах замыг нээсэн. Энэ нь Хятадын ард түмний тэсвэр тэвчээртэй оюун санааг илэрхийлж, үнэн зөв, бодит, иж бүрэн Хятад улсыг итгэлтэйгээр илэрхийлж, шинэ аян замд урагшлан, шинэ эриний өндөр амжилтад хувь нэмрээ оруулахад хүмүүсийг урамшуулж байна.

Хурдтай хөгжлөөс харахад ДНБ-ий өсөлтийн хэмжээ ямагт боломжийн хэмжээнд байж, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын тэргүүн эгнээнд жагсан, бүх аж үйлдвэр, үйлдвэрлэлийн нэмүү өртөг дэлхийд нэгдүгээрт жагссан.

Хэмжээний хувьд Хятад улс бол дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, аж үйлдвэр, арилжаа худалдаа, гадаад валютын нөөцөөр хамгийн том орон бөгөөд үйлчилгээний худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хэрэглээний хоёр дахь том зах зээл юм.

Оруулсан хувь нэмрийн тухайд Хятадын эдийн засаг олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 орчим хувийн нэмэр оруулж, дэлхийн эдийн засгийг тогтворжуулагч, эрчим хүчний чухал эх үүсвэр болсон.

Дэлхийн хамгийн урт далайг гатлах гүүр, дэлхийн хамгийн хурдан ухаалаг өндөр хурдны төмөр зам, дэлхийн хамгийн том хэмжээтэй бөмбөрцөг радио телескоп FAST, томоохон төслүүдийн сайн мэдээг байнга мэдээлж байдаг. 5G, том дата, мобайл интернэт, ухаалаг утас, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн роботууд, үүлэн эдийн засаг, гэрийн эдийн засаг, дижитал эдийн засаг, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ формат зэрэг инновацын "Нэгдүгээр хөдөлгөгч хүч", Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Дэлхийн инновацийн индексийн тайланд Хятад улс 2013 онд 35-р байранд байсан бол 2021 онд 12-р байр руу үсрэнгүй хөгжжээ.

 “Эрхийг шилжүүлж, үйлчилгээг зохицуулах" өөрчлөлтийг гүнзгийрүүлж, зах зээлд илүү чиглэсэн, хууль эрх зүйд суурилсан, олон улсын бизнесийн орчныг бүрдүүлсэн Хятадын эдийн засгийн хөгжил эрч хүчтэй байна. Хятад-Европын төмөр замын "Ган тэмээний баг" өдөр шөнөгүй аялж, зам дагуух улс орон, бүс нутгуудад харилцан ашигтай, хамтдаа хожих холбоог бүрдүүлж байна. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд байгуулж, Чөлөөт худалдааны туршилтын бүс зэрэг нээлттэй платформуудыг байгуулан, дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулахад Хятадын эдийн засгийн индэр илүү өргөн хүрээтэй байх болно.

Шинэ аян замд урагшилж, шинэ эрин үеийг байгуулна. Өөрийн итгэлээ бэхжүүлж, боломжоо ашиглан, Хятадын шинэ эриний хөгжлийн ололт амжилтыг бүрэн харуулж, шинэ түүхийн эхлэлийг тавьж, шинэ хуудсыг бичсэн гэрэлт ирээдүйтэй эдийн засгийг байгуулж байна.

Зохиогч:Б.ХУРЦ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:223
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой