Улаанбаатарын цагаар 05-р сарын 06-ны өдөр, Монгол улсын Харилцаа Холбооны Хөгжлийн Банк ба KKTT ХХК-ийн хамтран ажилладаг Монголын анхны WeChat Pay үйлчилгээний платформыг нээх ёслол Шангри-Ла зочид буудалд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Төв банкны дэд ерөнхийлөгч Энхтайван, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч, Элчингийн зөвлөх Жан Мүшин ба Хятад, Монголын импорт, экспортын аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов.
Монголын WeChat Pay үйлчилгээний платформ нээгдсэнээр Монгол Улс Хятадын Tencent Group-ийн дэлхийн WeChat Pay үйлчилгээний системийн хүрээнд WeChat төлбөр тооцоог хэрэгжүүлсэн 65 дахь орон болж, монгол төгрөг энэ системийн 25 дахь мөнгөн тэмдэгт болсон байна.
WeChat нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг хэрэглээний нэг болоод зогсохгүй хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд эхний тавд багтсан байна. Статистикийн мэдээгээр, Хятад улсаас жилд 230 мянга гаруй жуулчин Монгол улсад ирдэг бөгөөд тэдний 93 хувь нь WeChat Pay функцээр төлбөр тооцоо хийхийг илүүд үздэг байна.
Монголын Инноваци Хөрөнгө Оруулалтын Корпорацийн охин компани болох "ККТТ" ХХК нь хэдэн жилийн өмнө Монгол Улсын Төв банкнаас гар утасны төлбөрийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг авч, QR кодт суурилсан Qpay гар утасны төлбөрийн үйлчилгээг 2017 онд албан ёсоор нэвтрүүлэв. Сүүлийн жилүүдэд, тус компани нь Монгол Улсын Төв банкны тусгай зөвшөөрөлтэй арилжааны банк, финтек компаниуд зэрэг 10 нэгж, байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хувийн төлбөр тооцооны хөдөлгөөнт байдал ба тав тухтай байдалд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, санхүүгийн технологийн салбарт хөрөнгө оруулалтыг хурдацтай өсгөсөн байна. Одоогийн байдлаар Монголын зах зээлд 200 мянга гаруй Qpay QR код өргөн хэрэглэгдэж, хэрэглэгчдийн тоо 2 сая давж, үйлчилгээний хамрах хүрээ нь төрийн байгууллага, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага зэрэг 3000 гаруй аж ахуйн нэгжийг хамрахаас гадна "Цахим Монгол (E-Mongolia)" болон "Е-Баримт ( E-Barimt ) " зэрэг төрийн томоохон үйлчилгээг хамарсан байна.
Монголын салбарын мэргэжилтнүүдийн хэлснээр:
-WeChat Pay нь Tencent Group-ийн дэргэдэх Хятадын тэргүүлэгч гуравдагч этгээдийн төлбөрийн платформ бөгөөд "WeChat Pay, Payment-ээс илүү"-ийг үндсэн үзэл баримтлал болгон, аж ахуйн нэгж, иргэдэд аюулгүй, тохиромжтой, мэргэжлийн хамгаалалт, санхүүжилтийн төлбөр тооцооны шийдэл зэрэг олон тооны онлайн төлбөр тооцооны үйлчилгээ хангаж, төлбөр тооцооны чадвар, үйл ажиллагааны чадавхыг эрс сайжруулж, аж ахуйн нэгжийн үйлчилгээ болон хэрэглэгчийн хэрэгцээ хоёрын хооронд үр дүнтэй холболтыг бий болгон, ухаалаг амьдралыг бодит болгож чадсан байна.