”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Долоо хоногийн онцлох мэдээ

05 дугаар сарын эхний долоо хоногийн онцлох мэдээнүүдээс

            05 дугаар сарын 01-ний өдөр:

   2022 оны Азийн аварга шалгаруулах бадминтоны тэмцээн 05 дугаар сарын 01-ний өдөр Филиппинд өндөрлөлөө. Хятадын бадминтоны баг 3 алт, 1 мөнгөн медаль хүртэн, тэмцээний хамгийн том ялагч болжээ.

              05 дугаар сарын 02-ны өдөр:

     БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 02-ны өдөр Хятадын Сансар судлалын төвийн Сансрын станцыг байгуулах ажилд оролцсон залуу хамт олонд хариу захидал илгээв. 

             05 дугаар сарын 03-ны өдөр:

   Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын эхний мягмар гарагийг “Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бол энэ жилийн хувьд энэхүү өдөр 05 дугаар сарын 03-ны өдөр тохиосон байна.

                05 дугаар сарын 04-ний өдөр:

        БНХАУ-ын Залуучуудын баяр жил бүрийн 05 дугаар сарын 04-ний өдөр тохиодог. Тус баяр 1919 оны “05-р сарын 04-ний эх оронч хөдөлгөөн”-өөс эхтэй юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 04-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй утсаар ярьж, Азовын  гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд үргэлжлүүлэн туслахыг хүссэн байна.

                    05 дугаар сарын 05-ны өдөр:

       Хятадын Соёл аялал жуулчлалын яамнаас 05-ны өдөр гаргасан тоо баримтаас үзвэл 2022 оны Хөдөлмөрчдийн баярын амралтын тав хоногт Хятадын дотооддоо аялсан жуулчдын тоо давхацсан тоогоор 160 сая болж, дотоодын аялал жуулчлалын орлого 64 тэрбум 680 сая юаньд хүрсэн байна.

               05 дугаар сарын 06-ны өдөр:

   Орон нутгийн цагаар 06-ны үдээс өмнө Кубын нийслэл Гавана хотын таван одтой Саратога зочид буудалд дэлбэрэлт болж, олон хүн энджээ.

                        05 дугаар сарын 07-ны өдөр:

        Египетийн аюулгүйн арми 05 дугаар сарын 07-ны өдөр Синай хойгт террорист этгээдүүдтэй буудалцаж, 11 цэргийн албан хаагч амь насаа алдаж, 5 цэрэг шархадсан тухай Египетийн цэргийн тал 07-ны өдөр мэдэгдсэн байна.

                        05 дугаар сарын 08-ны өдөр:

       Ли Жячао 05-р сарын 08-ны өдөр Хонконгийн засаг захиргааны  онцгой бүсийн зургаа дахь  засаг даргаар сонгогджээ. Зургаа дахь  засаг даргын бүрэн эрхийн хугацаа 2022 оны 07-р сарын 01-ээс 2027 оны 06-р сарын 30 хүрэх болно. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:www.people.com.cn
Мэдээ үзсэн:225
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой