”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дөрөвдүгээр сард ХҮИ 2.1 хувиар өсөв

Дөрөвдүгээр сард Үндэсний хэрэглээний үнэ (ХҮИ) өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөв.

 Үндэсний статистикийн газраас өнөөдөр нийтэлсэн мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр сард улсын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.1 өсөж, өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн газрын Хотын хэлтсийн ахлах статистикч Дүн Лижюнь:

- Дөрөвдүгээр сард дотоодын цар тахал болон олон улсын түүхий эдийн үнийн тасралтгүй өсөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж, ХҮИ дунд зэрэг өсөн, бүх орон нутаг, газрууд нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах чиглэлээр олон арга хэмжээ авч, хүнсний болон эрчим хүчний үнийг тооцохгүйгээр үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.9 хувиар бууран, өмнөх сараас 0.2 пунктээр буурсан үзүүлэлт гарав.

            Төрөл бүрийн бараа ба үйлчилгээний үнийн жилийн өөрчлөлт

    Дөрөвдүгээр сард хүнсний бүтээгдэхүүн, тамхи, архины үнэ өмнөх оны мөн үеэс 1.9хувиар өсөж, ХҮИ-д (Хэрэглээний үнийн индекс) 0.54 гаруй пунктээр нөлөөлөв. Хүнсний салбарын шинэ ногооны үнэ 24.0 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.48 пунктээр нөлөөлж, шинэ жимсний үнэ 14.1хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.27 пунктээр нөлөөлжээ. Өндөгний үнэ 12.1 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.07 гаруй пунктээр нөлөөлж, үр тарианы үнэ 2.7 хувиар өссөн нь ХҮИ-ийн 0.05 пунктээр нөлөөлсөн байна. Усны бүтээгдэхүүний үнэ 2.4 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.05 пунктээр нөлөөлөн, мал, махны үнэ 19.6 хувиар буурсан нь ХҮИ-д 0.74 пунктээр нөлөөлөв. Үүнд гахайн махны үнэ 33.3 хувиар буурч, ХҮИ-ийн уналтад 0.59 пунктээр нөлөөлсөн байна.

 Бусад долоон ангиллын үнэ жилээс жилд өсөж байна. Үүнд тээвэр холбоо, боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээний үнэ 6.5 хувь, 2.0 хувь ба 1.7 хувиар тус тус өссөн байна. Орон сууц, өдөр тутмын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.2 хувиар өссөн бол эмнэлгийн болон хувцасны үнэ 0.7 хувь ба 0.5 хувиар тус тус өсжээ.

        Төрөл бүрийн бараа ба үйлчилгээний үнийн сарын өөрчлөлт

     Дөрөвдүгээр сард хүнсний бараа, тамхи, архи, ундааны үнэ өмнөх сараас 0.7 хувиар өссөн нь ХҮИ-д 0.19 пунктээ нөлөөлж, хүнсний бүтээгдэхүүний хувьд өндөгний үнэ 6.3 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.04 пунктээр нөлөөлжээ. Шинэ жимсний үнэ 5.2 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.11 пунктээр нөлөөлөн, усны бүтээгдэхүүний үнэ 1.2 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.02 пунктээр нөлөөлөв. Үр тарианы үнэ 0.7 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.01 пунктээр нөлөөлж, мал, махны үнэ 0.4 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.01 пунктээр нөлөөлөв. Үүнд гахайн махны үнэ 1.5 өссөхувиар нь ХҮИ-ийн өсөлтөд 0.02 пунктээр нөлөөлсөн бол шинэ хүнсний ногооны үнэ 3.5 хувиар буурсан нь ХҮИ-ийн уналтад 0.09 пунктээр нөлөөлсөн байна.

 Бусад долоон ангиллын үнэ өмнөх сараас дөрөв нь өсөн нэг нь адил болж хоёр нь буурсан байна. Үүнд тээвэр, харилцаа холбоо, өдөр тутмын хэрэглээний бараа 1.1 хувь өсөж, үйлчилгээний үнэ 0.6 хувь өсжээ. Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, эмнэлгийн үйлчилгээний үнэ 0.1 хувиар өсөж, бусад хангамж, үйлчилгээний үнэ тогтвортой байдалд байж, хувцас, орон сууцны үнэ 0.2 хувь ба 0.1 хувиар тус тус буурсан байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://nm.people.com.cn
Мэдээ үзсэн:148
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой