”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тав дахь удаа Эверестийн оргилд гарчээ

Тав дахь удаа Эверестийн оргилд гарсан байна.

    "Оргилд гарах эрхэм зорилго" хэмээх Эверестийн шинжлэх ухааны экспедицийн ажил үргэлжилж байна. Шинжлэх ухааны экспедицийн баг Эверестийн оргилоос 8800 метрийн өндөрт цаг уурын автомат станц байгуулж, мөн "Дэлхийн орой"-д дээр өндөр нарийвчлалтай радар ашиглан цас мөсний зузааныг хэмжсэн байна.

   Дэчин Оужу бол Эверестийн шинжлэх ухааны экспедицийн оргилд гарах ажлын багийн ахлагч. Түүний хувьд тав дахь удаа Эверестийн оргилд авирч байгаа юм. Дэчин Оужу эхний дөрвөн удаа оргилд гарах үед залуу байсан бөгөөд бусад багш нар ерөнхий төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж байсан болохоор тэр өөрөө “Зөвхөн ууланд авирвал болчихно, мөн харьцангүй хялбар байсан”. Харин энэ удаад Дэчин Өүжүгийн хувьд хариуцлага илүү их байна. Багийн ахлагчийн хувьд тэрээр багийн гишүүдэд анхаарал халамж тавьж, аюулгүй байдлыг хангахаас гадна, багаа удирдан чиглүүлж, шинжлэх ухааны шинжилгээ судалгааны хүнд хэцүү даалгаврыг гүйцэтгэх ёстой.

   Экспедицийн багийнхан 8800 метрийн өндөрт 50 орчим кг жинтэй цаг агаарын автомат станцыг аваачиж, 7 хэсэгт хувааж, мөн тус багийнхан суурилуулалтын ажлыг хариуцсан байна. Оргилд гарсан тэр өдөр Эверестийн оргил далайн түвшнээс дээш 8300 гаруй метрийн өндөрт гүн цастай байсан. Алхам бүр нь асар их биеийн хүч чармайлт шаарддаг байв. Зам нээгчид гүн булсан олсыг олохын тулд цасыг ухах шаардлага гарч, авирах үйл явц нь маш хэцүү байв. Багийн гишүүд энгийн үед ихэвчлэн дөрөв, таван цаг үргэлжилдэг аялалд бараг есөн цаг зарцуулсан байна.

    Экспедицийн багийнхан угсралтын байрлалд ирсний дараа олон удаа дадлага хийсэн алхмынхаа дагуу бэхэлгээг засч, модулийг суурилуулан, нэг цаг орчмын дараа энэхүү хэт өндөрт тусгай зориулж бүтээсэн цаг уурын станцыг чулуурхаг ил хаданд дээр бэхэлж суурилуулсан байна.  Дараа нь Дэчин Оужу дээшээ авирсаар 13 багийн гишүүд оргилд уулзав. Үүлэн дунд тэрээр “тав” гэдэг тоог гараараа гаргаж, тав дахь удаагийн оргилд гарсандаа зориулж зургаа авахуулантэмдэглэжээ.   

    Шинжлэх ухааны экспедицийн оргилд гарах ажлын хэсгийн гишүүд тус оргилд цасны гүнийг радараар хэмжих, мөс, цасны дээж авах зэрэг шинжлэх ухааны судалгааны ажлыг хийж дуусгаад маргааш нь Эверестийн бааз руу эсэн мэнд бууж, амжилттай хийлээ. Ийнхүү хуучин багийн гишүүн бөгөөд шинэ багийн ахлагч Дэчин Оужүгийн даалгавар амжилттай биеллээ. 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:165
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой