”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Олон улсын хөрөнгийн удирдлагын байгууллагууд Хятадын хөгжлийг өөдрөгөөр харж байна

Олон улсын хөрөнгийн удирдлагын байгууллагууд Хятадын хөгжлийг өөдрөгөөр харж байна.

 Сэтгүүлч Шанхай хотын орон нутгийн санхүүгийн хяналтын товчооноос: Цар тахлын нөлөөллийг үл харгалзан олон улсын хөрөнгийн удирдлагын хэсэг байгууллагууд Шанхайн мэргэшсэн гадаадын хязгаарлагдмал түнш (QFLP), мэргэшсэн дотоодын хязгаарлагдмал түнш (QDLP) ба Шанхайн дэлхийн хөрөнгийн удирдлагын төвийн барилгын ажилд оролцохоор хүсэлт гаргасан байна. Эдгээр байгууллагууд Шанхай хотыг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлэх ирээдүйг өөдрөгөөр харж байгаа ба Хятадын зах зээлийг гүнзгийрүүлэх дунд болон урт хугацааны төлөвлөгөө өөрчлөгдөөгүй байгааг илэрхийлэв.

 Мэдээллийн дагуу саяхан QFLP-ийн туршилтад оролцохоор Ханьлин Капитал, Олон улсын CCB, CDH хөрөнгө оруулалт, JJAFCO Ази (II шат) зэрэг дөрвөн байгууллага хүсэлт гаргаж, Блэк Рок сан ба Анжунг хөрөнгө оруулалт зэрэг хоёр байгууллага QDLP туршилтын хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан байна. Шанхайн орон нутгийн санхүүгийн хяналтын товчоо цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шаардлагыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд хариу өгч, дээр дурдсан зургаан хөрөнгийн удирдлагын байгууллагын туршилтын мэргэшлийг онлайн үнэлгээгээр баталгаажуулжээ.

   Түүнчлэн олон улсын хөрөнгийн удирдлагын олон байгууллага Шанхай хотын ирээдүйн хөгжлийг өөдрөгөөр харж, Хятад дахь бизнесээ нэмэгдүүлэхээр төлөвлөн, нэмэлт туршилтын квот авах хүсэлтээ ирүүлсэн байна. Тэдгээрийн дотроос Credit Suisse хөрөнгө оруулалтууд, Пинхаогийн хөрөнгө оруулалт, Rui Rui хөрөнгө оруулалт зэрэг гурван QDLP туршилтын байгууллага тус тус 200 сая, 200 сая ба 100 сая ам.долларын квот нэмэхээр батлагдсан. Нийт батлагдсан квот 400 сая ам.доллар, 400 сая ам.доллар ба 150 сая долларт тус тус хүрэв. QFLP-ийн туршилтын хоёр байгууллага болох Хай Нахуа болон Шинжингийн хөрөнгө оруулалт тус бүр 70 сая ам. Доллар ба 500 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтын квот байгх бөгөөд батлагдсан нийт квот тус бүр 700 сая ам. доллар болон 1 тэрбум ам. долларт хүрсэн байна. Дэлхийн хөрөнгийн удирдлагын аваргуудын зохион байгуулалтын чиг хандлага нь Хятадын эдийн засаг болон Шанхай хотын хөгжилд бүрэн итгэлтэй байгааг харуулж байгаа юм.

    Шанхай хотын орон нутгийн санхүүгийн хяналтын товчоо цаашид дотоод, гадаадын өндөр чанартай хөрөнгийн удирдлагын байгууллагуудыг Шанхай хотод бизнесээ эхлүүлэхэд нь эрэлт хэрэгцээтэй, зорилтод нийцүүлэн дэмжихийн тулд холбогдох нэгжүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж мэдэгдэв.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://nm.people.com.cn
Мэдээ үзсэн:76
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой