Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 12-нд Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Пахортой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын мэндчилгээ илгээв.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 жилийн хугацаанд хоёр тал бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харьцан, харилцан ашигтай хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, ард түмний соёлын солилцоо улам идэвхжиж, хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөж олгосон байна. КОВИД-19-ийн цар тахлын эсрэг хоёр орны ард түмэн бие биенээ дэмжиж, Хятад, Словенийн найрамдал гүн гүнзгий байдлыг харуулав.
Дарга Ши Жиньпин:
- БИ Хятад, Словенийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Пахортой хамтран ажиллан, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг шинэ эхлэл болгож, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах түүхэн боломжийг ашиглан, хөгжлийн стратегийн холболтыг бэхжүүлж, прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Словенийн харилцааны хөгжилд шинэ эрч хүч оруулан, хоёр улсын ард түмэнд ашигтай нөхцөл бүрдүүлж өгөхөд бэлэн байна.
Пахор Хятад улс олон салбарын үсрэнгүй хөгжилд чин сэтгэлээсээ баяр хүргэв.
Пахор :
- Словени, Хятадын харилцаа урт удаан түүхтэй, дипломат харилцаа тогтоосноос хойш 30 жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа үр өгөөжтэй болон, салбарууд тасралтгүй өргөжиж, мөс, цасны спорт нь хамтын ажиллагааны шинэ онцлох үйл явдал болсон юм. Словени нь Европын холбооны гишүүн орны хувьд Европын холбоо-Хятадын харилцааг бэхжүүлэхийг идэвхтэй дэмжиж, хамтын ажиллагааны үр дүнд хоёр тал болон олон улсын хамтын нийгэмлэгт ашиг тусаа өгөхийг эрмэлзэж байна гэдгээ илэрхийлэв.