”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Ирээдүй рүү хамтдаа” нэртэй уран зургийн үзэсгэлэн амжилттай болж байна

”Ирээдүй рүү хамтдаа” нэртэй уран зургийн үзэсгэлэн амжилттай болж байна

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын мэдээллийн алба, Монголын үндэсний спортын хороо, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан Монголын иргэдийн нүдэнд дэх Бээжингийн өвлийн олимпийн сэдэвтэй "Ирээдүй рүү хамтдаа" нэртэй уран зургийн үзэсгэлэн 5-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Жан Мушин, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Чэньшуан, Монголын үндэсний спортын хорооны дарга Ширавжавс зэрэг хоёр орны төрийн албаны хүмүүс, Монгол Улсаас Бээжингийн өвлийн олимпод оролцох Монголын спортын төлөөлөгчдийн тэргүүн Сандүй болон БНХАУ, Монголын ирсэн зочид, Монголын спорт, гэрэл зураг, Монголын залуучуудын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов. Жан Мушин:

- Монгол Улсын иргэдийн нүдэн дэх Бээжингийн Өвлийн олимпын сэдэвт "Ирээдүй рүү хамтдаа" уран зургийн үзэсгэлэн нь Бээжингийн Өвлийн Олимпын сэдэвтэй бүтээсэн Хятад Монгол хоёр орны гэрэл зурагчид ба Монгол залуусын гэрэл зураг, уран зургуудыг сонгож, Хятад, Монголын гэрэл зурагчдын гарт байгаа фото зураг, Монголын бага, дунд сургуулийн сурагчдын гарт байгаа зурсан зургаар дамжуулан, энэхүү түүхэн олимпын үйл явдлыг хамтдаа тэмдэглэн тайлбарлаж, мөн Хятад, Монгол хоёр орон Бээжингийн Өвлийн олимпын үзэл санааг дээдлэн, хамтдаа ялалт байгуулж, хамтдаа ахиц дэвшил гаргаж, хамтран ажиллаж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэж хэлэв.

   Саяхан Бээжингийн Өвлийн олимп, Өвлийн паралимп амжилттай болж, дэлхий нийтийн анхаарлыг татсан гэж үзэсгэлэнг зохион байгуулагч ярьлаа. Хятадын ард түмэн бүх улс орны ард түмэн, тэр дундаа Монголын ард түмэнтэй хамт цар тахлын халдварын зэрэг олон бэрхшээл, сорилтыг даван туулж, энгийн, аюулгүй, гайхамшигт Олимпын наадмыг дэлхий нийтэд бэлэглэж, Олимпын наадмыг дэлхий дахинд өргөн барьж, "Ирээдүй рүү хамтдаа" гэх эрин үеийн хүчтэй дуу хоолой гаргалаа.

        Энэхүү үзэсгэлэн Монголын ард түмэнд Бээжингийн Өвлийн олимпын гайхамшигт түүхийг өгүүлэх зорилготой байж, Хятад, Монголын тамирчдын талбай дээр бие биенээ хүндэлж, урам зориг өгч, хязгаарыг нь ахиулсан гайхалтай мөчүүдийг эргэн дурсав. Энэ нь Хятадын ард түмний найрсаг, зочломтгой байдлыг илэрхийлж, Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг соёл иргэншлийн солилцоогоор сайжруулж байна.

Монголын иргэдийн нүдэнд дэх Бээжингийн Өвлийн олимпын сэдэвтэй "Ирээдүй рүү хамтдаа" уран зургийн үзэсгэлэнд нийт 80 гаруй бүтээл дэлгэгджээ. Үүнд Хятад, Монголын гэрэл зурагчдын 48 гэрэл зургийн бүтээл, Монголын залуучуудын 32 уран зураг бий. Үзэсгэлэн 05-р сарын 08-наас эхлэн долоо хоног үргэлжилнэ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:БНХАУ-аас Монгол Улсад суугаа консол
Мэдээ үзсэн:122
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой