”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Насан туршдаа хийх үнэ цэнтэй ажил

- Хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтны хувьд миний үүрэг бол хятад хэлний сэтгэл татам байдлыг харуулж, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлж, нөхөрлөлийн гүүрийг бий болгох.

 

Унгар улсад багшилж буй Хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Цао Фачян /өмнөх эгнээний зүүн гар тал/ хичээллэж буй сургуульдаа "Өвлийн олимпод тавтай морил, ирээдүй рүү хамтдаа" арга хэмжээг зохион байгууллаа     Зургийг: Хятад - Гадаад хэлний солилцоо хамтын ажиллагааны төв

- Хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтны хувьд миний үүрэг бол хятад хэлний сэтгэл татам байдлыг харуулж, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлж, нөхөрлөлийн гүүрийг бий болгох. Энэ бол сайн дурынхны нэгдсэн санаа юм гэж Лаос улсад багшилдаг хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Чэнь Жүнлин хэллээ.

2004 онд хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтны хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эцэс гэхэд дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутагт 60 мянга гаруй сайн дурын ажилтан илгээж, дэлхийн 4000 гаруй сургуульд багшилжээ. Энэ нь дэлхий даяарх хятад хэл сурах хэрэгцээг хангах, Хятад улс болон дэлхийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

                          Хятад хэл сурах хэрэгцээг хангах нь

         2019 оны 10-р сарын 14-ний өдөр Лаос улсад анх удаа багшийн тайзан дээр гарсан Чэнь Жүнлин "Хятад хэлний суурь мэдлэггүй" 30 гаруй оюутнуудын өмнө"Хөл гараа оролцуулан, дохио зангаагаар"хэл амаа ололцох шаардлагатай болсон бөгөөд маш их сандарч байснаа хуваалцан ярьлаа.

- Гэхдээ би оюутнуудын хүлээлт дүүрэн нүд, хятад үсгийнпиньинийг алхам дараатайгаар бичиж байгааг нь хараад сандарч бачимдсан сэтгэл аажмаар алга болж, сэтгэл санаа тайвширч эхэлсэнгэж Чэнь Жүнлин ярьлаа.

Чэнь Жүнлиний ордог оюутнуудын анги өөр, хятад хэлний мэдлэгийн төвшин адилгүй учраас тэрээр ихэвчлэн орой болтол оффисдоо хичээл бэлддэг.

- Хэдийгээр маш их ядардаг ч гэсэн үнэ цэнтэй гэж бодож байна. Оюутнуудын маань сониуч зан намайг урагшлуулах хөдөлгөгч хүч юм гэж хэлж байлаа.

      2021 онд Хятад, Лаосын хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор хоёр талын хамтран барьсан Хятад - Лаос чиглэлийн төмөр замыг албан ёсоор нээв. Төмөр замын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд жолооч, диспетчер, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний ажилтан зэргийг хятад хэлээр сургах шаардлагатай болсон. Эхний сургалтын хугацаа 10 долоо хоног бөгөөд анхан шатны хятад хэл, сонсох, ярих, унших, төмөр замын тухай анхан шатны мэдлэг олгох сургалтууд явуулдаг. Чэнь Жүнлин хятад хэлний багшийн хувьд холбогдох мэргэжлийн зохих мэдлэгийн нөөц бага байсан тул эхлээд "сурагчдад хичээл заахад хэцүү" гэж бодож байсан ч сургалтын үр нөлөөг хангахын тулд тэрээр интернет болон мэргэжлийн ном уншиж хичээлээ бэлтгэдэг байлаа.

- Би анх зааж байсан хичээлүүдээсээ гадна, долоо хоногийн хугацаанд 30 хичээлийн цаг заадаг байсан гэж Чэнь Жүнлин хэлэв.

Чэнь Жүнлин сурч мэдсэнийхээ дараа төмөр замын нарийн төвөгтэй, хэцүү мэдлэгийг хялбарчлах анхны аргыг бүтээжээ.

- Миний мөрөн дээр байгаа хариуцлагыг би мэднэ гэж хэлээд тэрээршүүрс алдлаа.

Их Британид багшилдаг хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Юй Чинь насанд хүрэгчдэд зориулсан хэд хэдэн хятад хэлний хичээл заадаг.

- Тэдний дийлэнх нь хятад хэл сурах сонирхолтой. Зарим оюутнууд Хятадад очиж, аялж, ажил хийж байсан болохоор Хятадад дуртай байдаг; Зарим оюутнууд ажлын харилцаанаасаа шалтгаалаад Хятад найзуудтай танилцаж, хятад хэл, соёлыг сонирхдог; Оюутнууд зүгээр л сонирхолтой хэлийг сорихыг хүсдэг байсан. Харри гэдэг оюутны хувьд хятад хэл сурах болсон шалтгаан ньөнөөг хүртэл мартагдашгүй. Тэрээр Лондонгийн музейг үзэж сонирхжээ. Музейд байгаа хятад үзмэрүүд түүний анхаарлын төвд орсноор хятад хэл сурах хүслийг нь төрүүлсэн гэх. Би аль болох хурдан Хятад руу аялна гэж найдаж байна гэж хэлсэн нь Юй Чиньд гүн сэтгэгдэл төрүүлжээ.

Их Британид багшилдаг Хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Юй Чинь /баруун гар тал/ оюутнуудад уран бичлэг бичих заавар өгч байна    Зургийг: Хятад - Гадаад хэлний солилцоо хамтын ажиллагааны төв

Хятадын соёлыг дэлхийд хүргэнэ

         Хятад хэлний олон улсын боловсролын сайн дурынхан хэл заах явцад хятад хэл зааж, Хятадын түүхийг ярьж, Хятадын соёлыг дэлхийд хүргэх хэрэгсэл болгон ашигладаг.

Юй Чиний хэлсэнчлэн:

- Би оюутнуудад хятад хэл зааж, хятад үсгийн үүслийн үүх түүх, Хятадын уламжлалт соёлын түүхийг ярьж, хятад дуу, хоол хүнс, үзэсгэлэнт байгаль, Хятадын ард түмний өнөөгийн амьдралын хэв маягийг хуваалцдаг. Хэлээр харилцаа холбоо тогтоодог бөгөөд өөр өөр улс орнуудын уламжлалт соёл, соёл иргэншлийг холбох нь сайн дурын ажилтан болсон миний хувьд хамгийн том шагнал юм гэж ярьлаа.

2021 оны 10-р сард Юй Чинь Их Британид ирлээ. Удалгүй Хятадын уламжлалт баяр Цагаан сар болох гэж байв.

- Бид олон нийтэд зориулсан соёлын арга хэмжээнүүд зохион байгуулж, орон нутгийн бага, дунд сургуулиудтай хамтран өнгөлөг ажлын багуудыг зохион байгуулж, технологи, соёлын мэдрэмжтэй гэрлийн шоу үзүүлэн, ятга хөгжмийн хавсралттай цайны урлагийг сонирхуулсан. Миний бодлоор арга хэмжээ болгонд оролцсон хүмүүс Хятад улс болон Хятадын соёлын тухай илүү ихийг ойлгосон нь маш их ач холбогдолтой гэж би бодож байна гэж Юй Чинь хэлж байлаа.

Энэхүү арга хэмжээнд оролцохоор ирсэн хүмүүс бийр барин хятад үсгийг нухацтай хуулж, хөгжилдөж, ажлын өрөөнд оролцож буй хүүхдүүд өөрсдийн зурсан хулсны баавгайгаа харан сэтгэл догдлуулан хэлэлцэж, ятганы ая хөгжим дуусч, оролцогчдын баярлан хөөрсөн алга ташилтын чимээнээр Юй Чинь догдолж оргилсон сэтгэлээ дарж ядан баясна.

- Бид илүү ихийг хийх ёстой гэж бодож байна. Илүү олон цонх нээж, илүү олон хүнд "харах" боломж олгоно. Зөвхөн үүнийг хараад "Иймэрхүү юм байна", "Ингэж хийдэг юм байна", "Хятадууд ингэж ажилладаг юм байна" гэдгийг олон хүнд ойлгуулахад л хангалттай гэж би боддог гэж Юй Чинь ярьсан юм.

     2022 оны Цагаан сарын баяраар Унгар улсад багшилдаг хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Цао Фачяны багшилдаг сургууль "Өвлийн олимпод тавтай морил, ирээдүй рүү хамтдаа аялцгаая" арга хэмжээг зохион байгуулж, нутгийн олон сурагчдыг оролцуулсан.

- Бид сурагчдад Өвлийн олимпын тухай мэдлэгийг танилцуулан, цаасан хайчилбар зааж, тэдэнтэй хамт Бээжингийн Өвлийн олимпын шууд нэвтрүүлгийг үзлээ. Сурагчид бүгд Бээжингийн Өвлийн олимп маш сайн болсон, Хятад улсыг үзэхийг маш их хүсч байна гэж хэлсэн. Энэ намайг маш их баярлуулсан. Мөн амжилтад хүрэх мэдрэмжийг буй болгосон. Учир нь бидний үйл ажиллагаанд оролцох, эсвэл суралцах замаар Хятад улсын тухай илүү ихийг мэдэж, хятад хэл болон Хятадын соёлд дуртай болсон орон нутгийн оюутан нэг л байвал энэ үнэ цэнтэй ажил болсон гэж бодож байна гэж Цао Фачян хэлж байна.

Өмнөд Солонгост багшилдаг Хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Ван Шүо /дунд/ болон соёлын ангийн сурагчид Зургийг: Хятад - Гадаад хэлний солилцоо хамтын ажиллагааны төв

                                    Нөхөрлөлийн гүүрийг байгуулна

      Хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтнуудын хувьд гадаадад хятад хэл заах нь зөвхөн багшлах туршлага хуримтлуулахаас гадна, оюутнуудтай гүн гүнзгий нөхөрлөл бий болгох амьдралын өвөрмөц туршлага юм.

Польш улсад багшилдаг хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Лүө Ин оюутнуудтай найз нөхөд шигээ дотносох тусам ангийн уур амьсгал улам идэвхжиж, улам олон сурагчид өөрсдийн амьдралын түүхээ түүнтэй хамт хуваалцаж байгааг олж мэджээ.

- Нэг сурлагын семистрийн дараа зарим оюутнууд багшийн туслахаас Хятад багш дахиад хэзээ ирэх вэ гээд л асуугаад эхлэх жишээтэй гэж ярих Лүө Ин үүнтэй төстэй санал хүсэлтийг харах бүртээ “Баяр хөөртэй санагддаг" гэх. Түүний бодлоор үнэнч сэтгэлээр шавь нарынхаа хоорондох зайг багасгаж, нөхөрлөлийн гүүрийг байгуулжээ.

Тайландын эрч хүчтэй, идэвх санаачилгатай, ухаантай оюутнууд Тайландад багшилдаг хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Чэнь Инг "толгойны өвчин"-тэй болгосон удаатай. Гэвч хүүхдүүд хичээл тарсны дараа шинэхэн багш Чэнь Инд хайртай гэдгээөөр өөрийн өвөрмөц байдлаар илэрхийлжээ.

    Чэнь Ин багшийгөөр өөр хувцсаар гоёх бүрт хүүхдүүд "Багшаа, хөөрхөн байна", "Багшаа, гоё байна" гэж хэлдэг байв. Сурагчдын гэрийн даалгаварт эдгээр "бяцхан сэтгэлийн зураачид" зургийнхаа хажууд хятад хэлээр "Багш аа, би чамд хайртай" гэдэгөгүүлбэр бичдэг. Ангийн гадаа уулзахад бүр чолон сэргэлэн хүүхдүүд Чэнь Ин уруу яаран гүйж, ичимхий хүүхдүүд гараа сунган Чэнь Иний гарт хүрнэ. Эдгээр жинхэнэ, сайхан сэтгэлийн илэрхийлэл нь Чэнь Инд өөрийгөө"Өдөр бүр хайраар хүрээлүүлж, зүрх нь халуун дулаан байдаг" гэдгийг мэдрүүлжээ.

Өмнөд Солонгост багшилдаг хятад хэлний олон улсын боловсролын сайн дурын ажилтан Ван Шүө ч оюутнуудын халуун дулаан сэтгэлийг мэдэрснээ хуваалцсан юм.

- Оюутнуудтайгаа эвлэрэх явцад тэд надад чин сэтгэлээсээ санаа тавьж, цаг агаар муутай үед ханиад хүрэхээс болгоомжлохыг сануулж, сургуулиа төгсөхөд талархлын захидал бичсэн гэх зэргээр бяцхан үйл хөдлөл нь миний амьдралын өвөрмөц дурсамжийг нэгтгэсэн. Хэдийгээр би оюутнуудтайгаа хамт богино хугацааг өнгөрүүлсэн ч бие биетэйгээ зүрх сэтгэлээрээ харилцахад хангалттай байсан. Энэ нь намайг үнэ цэнтэй үйл хийж байгаа гэдэгт бат итгэлтэй болгосон. Би үүнийг нэг цаг хугацаанд насан туршдаа хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэж Ван Шүө илэрхийлэв.

Зохиогч:ЖАО ШЯОШЯ
Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:Ардын өдрийн сонин
Мэдээ үзсэн:118
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой