Хятадын Засгийн газраас Бенин улсад тусламж үзүүлсэн гурав дахь ээлжийн “Ковид-19”-ийн вакцин болон эмнэлгийн хэрэгслийн хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 10-ны өдөр Бениний Эрүүл мэндийн яаманд болов.
Хятадаас Бенин улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Янь Янь, Бениний Эрүүл мэндийн яамны ерөнхий газрын дарга Акоберто нар ёслолд оролцож, үг хэллээ. Хүлээн авах гэрчилгээнд хоёр талын төлөөлөгчид гарын үсэг зурлаа.
Янь Янь:
- Хятадын засгийн газар Кэшин “Ковид-19”-ийн вакцин болон эмнэлгийн болон эмчилгээний тоног төхөөрөмжийг Бениний засгийн газарт дахин хандивлав. Энэ бол Хятад улс амласнаа заавал биелүүлж, хийвэл үр өгөөжтэй байдгийн тод тайлбар юм. Мөн Хятад, Бенин хоёрын ахан дүүсийн найрамдлын бодит илрэл юм.
Хятад, Бениний найрамдал цаг хугацаа өнгөрөх тусам бэхжиж, олон салбарын хамтын ажиллагаа олон сайн үр дүнд хүрч байна. хоёр орон нь цаашид хоёр талын харилцааны өндөр чанартай хөгжлийн замын дагуу шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичилэж, Хятадын мөрөөдөл, Бениний мөрөөдлийг гар нийлэн бий болгож, Хятад Бениний хувь тавилангийн хамтын цогцыг хамтаар байгуулах болно гэж хэллээ.
Акоберто:
- Цар тахлаас ангижрах нь Бениний эдийн засгийг сэргээх гол хүчин зүйл бөгөөд вакцин бол тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг юм. Хятад улс бол Бенинд вакцины тусламж үзүүлсэн анхны орон төдийгүй бодит үйл ажиллагаагаар том гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж, Бенин улсад Ковид-19-тэй тэмцэх, эрүүл мэнд, эмчилгээний нөхцөл байдлыг сайжруулахад тасралтгүй туслалцаа үзүүлж, Бениний ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Хятад улс бол Бениний ард түмний сайн түнш, ах дүү юм. Бениний засгийн газар, ард түмэн Хятадаас хандивласан вакцин, эмчилгээний тоног төхөөрөмжийг сайтар ашиглаж, бодит үйл ажиллагаагаар Хятадын чин сэтгэл, нинжин сэтгэлийг хариулах болно гэж хэллээ.