2022 оны 01-р сараас 04-р сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 478 тэрбум 610 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.5 хувиар өсөж, гадаадын хөрөнгө оруулалттай 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай 185 томоохон төсөл шинээр нэмэгдсэн нь өдөрт дунджаар гадаадын хөрөнгө оруулалтаар 1.5 томоохон төсөл эхлүүлж байгаа явдал болно..
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Юйтин 12-ны өдөр болсон Худалдааны яамны ээлжит цахим хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ:
-Энэ оны эхний дөрвөн сард Хятад улсын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 74 тэрбум 470 сая ам доллартай тэнцэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс (банк, үнэт цаас, даатгал зэргийг оролцуулалгүйгээр) 26.1 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны эхний дөрвөн сард 38.6 хувиар өссөн үзүүлэлттэй харьцуулахад хоёр оронтой тоогоор өсжээ.
Тоо баримтаас харахад өндөр технологийн салбар нь хөрөнгө оруулалтыг татахад голлох үүрэг гүйцэтгэсэн байна. 1-4-р сард өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс 45.6 хувиар нэмэгдэж, дундаж өсөлтөөс 25.1 пунктээр илүү болсон байна. Үүнд өндөр технологийн боловсруулах аж үйлдвэр 36.7 хувиар өсөж, өндөр технологийн үйлчилгээний салбар 48.3 хувиар өсөн, мэдээллийн үйлчилгээний салбар 48.3 хувиар өссөн ба аж үйлдвэр, судалгаа шинжилгээ, дизайны үйлчилгээ, электроник, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 69.7 хувь, 60.4 хувь, 45.3 хувиар тус тус өссөн байна.
Томоохон төслүүд тогтвортой байгаа нь Хятад улс энэ онд гадаадын хөрөнгө оруулалтыг шингээж авсан гол онцлог болох юм. Бүх орон нутаг цар тахлын нөлөөг даван туулахын тулд шаргуу ажиллаж, хөрөнгө оруулалтыг дэмжих ажлыг идэвхтэй хийж байна. ХБНГУ-ын Фольксваген, Өмнөд Солонгосын Поско, Америкийн Костко, Японы Хитачи зэрэг улс дамнасан компаниуд Хятадын томоохон төслүүдэд сайн хөрөнгө оруулалт хийсэн нь Хятад улсын хөрөнгө оруулалтын хурдацтай өсөлтөд үр дүнтэй нөлөө үзүүлсэн юм.
Аж үйлдвэрийн үүднээс авч үзвэл, Хятад улсын үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 351 тэрбум 940 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.5 хувиар нэмэгдсэн байна. Эх сурвалжийн үүднээс авч үзвэл, Өмнөд Солонгос, АНУ, ХБНГУ-аас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт тус тус 76.3 хувь, 53.2 хувь ба 80.4 хувиар өсөв. Бүс нутгийн хуваарилалтын үүднээс авч үзвэл, Хятад улсын зүүн, төв, баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.7 хувь, 43.7хувь ба 26.9 хувиар тус тус өссөн байна.
Шү Юйтин:
- Улс дамнасан компаниуд Хятадад хөрөнгө оруулалтаа идэвхтэй өргөжүүлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэлтэй байгааг бүрэн харуулж байх юм. Хүчтэй уян хатан, өргөн боломж, маневр хийх өргөн орон зай, урт хугацааны сайжруулалт бүхий Хятадын эдийн засгийн үндэс суурь өөрчлөгдөхгүй бөгөөд дэлхийн эдийн засгийг тогтворжуулах, сэргээхэд хүчтэй түлхэц үзүүлсээр байх болно. Бид гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтын үйлчилгээний системийг цаашид оновчтой болгон, нарийн үйлчилгээний түвшинг дээшлүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд илүү их хөгжлийн боломжийг бүрдүүлэх болно .