”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Энэ жилийн Түмэн газрын цайны замын соёлын цуврал үйл ажиллагаа баялаг агуулгатай өрнөх болно

Энэ жилийн Түмэн газрын цайны замын соёлын цуврал үйл ажиллагаа баялаг агуулгатай өрнөх болно

    Хятадын Түмэн газрын цайны замын Дэлхийн өвд бүртгүүлэх хамтарсан өргөдлийн албанаас ойрын хугацаанд Хятад улсын Түмэн газрын цайны зам дагуу есөн мужийн соёлын дурсгалт газрын дарга нарын видео ажлын хурлыг зохион байгуулав. Түмэн газрын цайны замын дэлхийн өвд бүртгүүлэх өргөдлийн ажлыг есөн муж (өөртөө засах орон) цаашид хамтран түгээн сурталчлахаар санал нэгдсэн байна.

"Түмэн газрын цайны замын соёлын дурсгалт зүйлийн үзэсгэлэнг есөн муж,ӨЗО-д ээлжлэн зохион байгуулах бол энэ оны 7-р сарын дундуур Аньхүй мужид нээлтээ хийх болно. Мөн өөртөө тус бүрийн 3 сарын үзэсгэлэнгийн цагийн дагуу үзэсгэлэнгийн аяллууд ээлжлэх болно. Мөн есөн муж, ӨЗО хамтран хоёр дахь удаагийн "Түмэн газрын цайны зам-2022" Хятадыг тойрсон өөртөө машин жолоодох аялал, дэлхийн өвд бүртгүүлэх өргөдлийг дэмжих 10 мянган хүний гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Түмэн газрын цайны зам бол Торгоны замын дараа Европ Азид гарч ирсэн эдийн засаг, соёлын бас нэгэн чухал олон улсын гарц юм. Түмэн газрын цайны замын төлөөлж буй эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, соёл иргэншлийн харилцан суралцлага нь Хятад улсын "Бүс ба зам" санаачилгыг үр дүнтэй дэмжиж, Дэлхийн өвийн жагсаалтад хувь нэмэр оруулах чухал боломж юм. Түмэн газрын цайны замыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулахаар өргөдөл гаргах нь зам дагуух бүс нутгийн соёлын зөөлөн хүчийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэхээс гадна зам дагуух бүс нутгийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны бүх талын тогтвортой хөгжлийг ахиулах чухал арга зам болно.

Түмэн газрын цайны замын хамтарсан өргөдөл гаргах ажил 2012 оноос эхэлсэн юм.  Өвөр Монгол бол Түмэн газрын цайны замын чухал зангилаа, Хятад улсын хувьд Орос, Монгол хоёр улстай залгаа орших цорын ганц газар нутаг юм. 

Түмэн газрын цайны замын хамтарсан өргөдөл гаргах ажил нь ӨМӨЗО-ны хувьд түүх соёлын чухал ач холбогдолтой төдийгүй бодит практик чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь бүс нутгийн соёл, эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа
Мэдээ үзсэн:115
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой