”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин видео хэлбэрээр илтгэл тавив

Ши Жиньпин дарга Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ болон дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дээд хэмжээний уулзалтад видео хэлбэрээр илтгэл тавив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 18-ны өдөр Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ ба Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих  дээд хэмжээний уулзалтад  видео хэлбэрээр илтгэл тавьжээ. 

Ши Жиньпин онцлохдоо "Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл 1952 онд байгуулагдсан цагаасаа хойш дэлхий нийтэд  хандан  Хятад болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын холбоосыг бэхжүүлэн, олон улсын эдийн засаг, худалдааны хөгжил, тэрчлэн улс хоорондын харилцааг ахиулахад маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Эдүгээ зуун жилийн өөрчлөлт, цар тахал зэрэгцэн оршиж, эдийн засгийн даяаршил сөрөг урсгалд нүүрлэж, дэлхий дахин хямрал, өөрчлөлтийн шинэ үе рүү орж байна. Олон улс орны бизнесийн хүрээнийхэн энх тайванч хөгжихийг илүү ихээр хүсэж, төв, шударга ёсны төлөө улам хүчтэй уриалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэн даруй эрэлхийлж байна" гэжээ. 

Ши Жиньпин 4 санал дэвшүүлэв.

1. Бид хамтдаа цар тахал өвчнийг дарах ёстой. Шинэ коронавирусын халдвар дэгдсэнээс хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, дэлхийн эдийн засгийн хөгжилд ноцтой нөлөө үзүүлж байна. Ард түмэн, амьдралын ноёрхлыг эрхэмлэн дээдэлж, вакцины судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, дэлхийн нийтийн эрүүл мэндийн засаглалыг бэхжүүлж, халдварт өвчнөөс хамгаалах олон шугамыг байгуулж, олон нийтийн хамтын нийгэмлэгийн байгуулалтыг ахиулах хэрэгтэй.

2. Худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээх. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засгийн хөгжлийг зохицуулах, янз бүрийн улс орнуудын макро эдийн засгийн бодлогын уялдааг бэхжүүлэх шаардлагатай байна. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг иж бүрэн ахиулж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч, арга хэлбэр, бүтцийн өөрчлөлтийг ахиулж, дэлхийн эдийн засаг урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийн замд орох болно. Дэлхийн худалдааны байгууллагаар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг хадгалж, хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжлийн ололт амжилтыг бүх улс орны ард түмэнд илүү үр өгөөжтэй болгох хэрэгтэй.

3. Инновацад тулгуурлахыг баримтлах. Инновац, өсөлтийн нөөц бололцоогоо ашиглаж, оюуны өмчийн хамгаалалтыг хамтран бэхжүүлж, бүх талын оролцоо, зөвшилцлийн үндсэн дээр дүрэм журам боловсруулж, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нээлттэй, төв, шударга, үл ялгаварлан гадуурхах орчинг бүрдүүлэх шаардлагатай байна. Инновацын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн эдийн засагтай гүнзгий уялдаа холбоог ахиулж, инновацын ололт амжилтыг хуваалцахыг эрчимжүүлж, мэдлэг, технологи, авьяас чадвар зэрэг инновацын элементүүдийн урсгалыг хязгаарлаж буй саад бэрхшээлийг арилгахыг хичээх хэрэгтэй.

4. Дэлхийн засаглалыг сайжруулах. Бид жинхэнэ олон талт үзлийг тууштай баримталж, хамтаар зөвлөлдөх, хамтаар байгуулах, хамтдаа ашиг тус хүртэх дэлхийн засаглалын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, дэлхийн нөөцийг дайчлан, дэлхийн сорилтод хариу үйлдэл үзүүлж, дэлхийн хөгжлийг ахиулах ёстой. Бид сөргөлдөөнгүй яриа хэлэлцээг тууштай баримталж, төв чанга, шударга ёсны үзэл баримтлалаар дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг удирдах ёстой.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Хятад улсын дээд түвшний нээлттэй харилцааг өргөжүүлэх эрмэлзэл өөрчлөгдөхгүй, Хятадын үүд хаалга илүү өргөн нээгдэнэ. Хятад улс зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйд суурилсан, олон улсын бизнесийн орчныг тасралтгүй бүрдүүлж, “Бүс нутгийн бүх талын эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийг өндөр түвшинд хэрэгжүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, дэлхийн бизнесийн хүрээнд илүү их зах зээлийн боломж, хөрөнгө оруулалтын боломж, өсөлтийн боломжуудыг олгох болно. Гараа холбон, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулахыг тууштай баримталж, дэлхийн эдийн засаг, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй өнөөгийн асуудлыг хамтдаа шийдвэрлэж, сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа урагшилцгаая" гэжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:310
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой