”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин БРИКС-ын орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтаар илтгэл тавив

Ши Жиньпин БРИКС-ын орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтын нээлтийн ёслолд видеогоор илтгэл тавив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 19-ний өдөр  БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтын нээлтийн ёслолд видео хэлбэрээр илтгэл тавив.

Ши Жиньпин "Өдгөө зуун жилд байгаагүй өөрчлөлт, зуун жилд тохиолдоогүй цар тахлын халдвар давхацсан нөлөөний улмаас олон улсын чиг хандлагад тогтворгүй, тодорхойгүй, аюултай хүчин зүйл өдөр ирэх тусмаа нэмэгдэж байна. Гэхдээ энх тайван хийгээд хөгжлийн эрин үеийн гол сэдэв өөрчлөгдөөгүй, улс орнуудын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх эрэл тэмүүлэл өөрчлөгдөөгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн зовлон бэрхшээлээ хамтатган, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх түүхэн үүрэг зорилт ч өөрчлөгдөөгүй юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй, эерэг, бүтээлч хүчин нь болсны хувьд БРИКС-ийн орнууд итгэл үнэмшлээ бататган, сорилтын эсрэг зоригтой хандаж, бодит үйл ажиллагаагаараа энх тайван хөгжлийг ахиулан, шударга ёсыг хамгаалж, ардчилал эрх чөлөөг санаачилж, донсолгоо өөрчлөлтийн үед буй олон улсын харилцаанд тогтвортой байдал болон эерэг энергийг нэмэх ёстой.

Бусад орны аюулгүй байдлаар золиос болгож, өрөөсгөлөөр өөрийн аюулгүй байдлаа хөөцөлдөх нь шинэ зөрчил, эрсдэл үүсгэнэ гэдгийг түүх, бодит байдал бид бүхэнд хэлж өглөө. Дэлхий нийтээрээ зовлон жаргалаа хамтатгахыг ахиулахын тулд би түрүүхэн Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дурдсан билээ. БРИКС-ийн орнууд улс төрийн итгэлцэл болон аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудал дээр нягт зөвшилцөн зохицуулж, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарч буй чухал асуудлыг харгалзан үзэж, харилцан бие биенийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусыг хүндэтгэн, ноёлогч үзэл, хүчний улс төрийг эсэргүүцэж, хүйтэн дайны сэтгэхүй хийгээд бүлэглэлийн сөргөлдөөнийг эсэргүүцэж, хүн төрөлхтний аюулгүй байдлын нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулах хэрэгтэй" гэв.

"Хөгжил бол шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын хамтын үүрэг хариуцлага юм. Төрөл бүрийн эрсдэл сорилтын өмнө шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнууд эв нэгтэй хамтран ажиллахыг эрчимжүүлэх нь урьд өмнөх аль ч үеэс илүү чухал болж байна. Таван орон илүү олон шинээр хөгжиж буй зах зээлийн орон болон хөгжиж буй орнуудтай яриа хэлэлцээ, солилцоо өрнүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн хамтын ажиллагааны холбоосоо эрчилж, ашиг тусын уялдаагаа гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааны үр өгөөжийг улам нэмэгдүүлж, урагшлан дэвшиж буй хүчнүүдийг нягтруулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах сайн сайхан хэтийн зорилтын төлөө илүү их хувь нэмрээ оруулах ёстой" гэв.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:311
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой