”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөх уулс үр өгөөжөө өгөх л болно

Хөх уулс үр өгөөжөө өгөх л болно

         Хятад улсад уул бол туйлын чухал оршихуй юм. Экологийн засаглалын алсын хараа тасралтгүй өргөжиж, ойлголт гүнзгийрсээр ирсэн. Өөрчлөгдөөгүй хэвээр байгаа зүйл бол бүх илэрхийлэлд "уул" үргэлж нэгдүгээрт байдаг. 

 Аав хүнийг бид том уулаар төсөөлдөг. Уулс, хүмүүсийн түүх эцэс төгсгөлгүй юм. Тулааны урлагийн зохиолуудад Шаолины сүм байрладаг Соншань уул, мастеруудын сэлэмний эрдмээр сургуулилдаг Хуашань уул, Кунлун, Эмэй, Үдан зэрэг тулааны урлагийн алдартай сургуулиуд байрладаг Сяньшань уул гээд олон бий.

Хятадад уулын түүхийг хэнээр эхлэх ёстой вэ? Магадгүй бид шувуу, эртний хүнээс эхэлж болох юм.

                                  Ууландаа хайртай

     Энэ шувууг Crested Ibis гэдэг. 60 сая жилийн өмнөх өвөг дээдсийнхээ адил өглөөний туяанд цагаан өдөөр гэрэлтэж, Чиньлин нурууны битүү ойн дээгүүр хөнгөхөн нисдэг.

 Ойн амьтад ч ногоон байгалиа дурсан, сайхан экологийг хайрлах нь хүмүүн бидэнтэй адил байх.

Чиньлин нурууны насыг хэдэн зуун саяар тооцдог. Энэхүү асар том "ногоон уушиг" нь хэзээнээс Хятад үндэстний хоёр эх гол болох Хөхмөрөн, Хатан голыг усаар хангаж, Хуай мөрний хамт Хятадын өмнөд умард хоёрыг зааглах байгалийн шугам болсон нь тодорхойгүй байна. Энэ нь олон хүний, ялангуяа Бан Гу хэмээх Зүүн Хань гүрний түүхч хүний ачаар алдартай.

- Чиньлин уул нурууд бол Хятад улсын төв усан цамхаг, Хятад үндэстний өвөг дээдсийн амин судас, Хятадын соёлын чухал бэлгэ тэмдэг юм гэж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шаньси мужид хийсэн айлчлалын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чиньлин уулын түүх, соёлын үнэт зүйлийг үнэлэн хэлсэн байдаг. Түүний хувьд экологийн соёл иргэншлийг бий болгох нь улс үндэстний тогтвортой хөгжилтэй холбоотой юм. Чиньлин нурууны экологийн орчныг хамгаалах нь Хятадын үндэстний урт хугацааны хөгжил цэцэглэлтийг баталгаажуулж, "Хоёр зуун жилийн зорилт"-ыг хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг биелүүлэхэд асар том бөгөөд алс хэтийн ач холбогдолтой.

Хятадын уулс бол байгалийн болон экологийн оршихуй төдийгүй соёл, оюун санааны бэлгэдэл юм. Үүнийг Чиньлин уулсаас гадна, Ү Ишань уулс тод харуулж байдаг.

Ү Ишань уул бол дэлхийн байгалийн өв, дэлхийн соёлын өв юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны нүдээр нэг талаас "Ү Ишань уулс нь Хятадын зүүн өмнөд хэсгийн хамгийн нэр хүндтэй биологийн нөөц газар юм. Олон тооны эртний дурсгалт ургамлын хоргодох газар бөгөөд ихэнх нь Хятадад л байдаг. Нөгөө талаар "Жиү Чюйши голын хоёр эрэгт үзэсгэлэнт хавцал, олон сүм хийдүүд" байдаг нь "Тан, Сүн гүрний үеийн Нео-Күнзийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд газарзүйн таатай орчин бүрдүүлсэн. Экологийн хөгжил цэцэглэлт нь соёл иргэншлийн хөгжил цэцэглэлт бөгөөд энэ нь өнгөцхөн харахад тодорхой харагдаж байна.

 Хятад улс "давхар өв"-ийн жагсаалтад багтсан. Тайшань уул, Хуаншань уул, Э Мэйшань уул гэх зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг. Тухайлбал, Тайшань уулыг "Хоёр мянган жилийн турш эзэн хаад тахиж ирсэн бөгөөд түүний ууланд байгаа хүмүүнлэгийн гайхамшигт бүтээлүүд нь байгалийн үзэмжтэй төгс зохицсон байдаг. Тайшань уул  Хятадын уран бүтээлч, эрдэмтдийн оюун санааны эх сурвалж байсаар ирсэн. Эртний Хятадын соёл иргэншил, итгэл үнэмшлийн бэлгэ тэмдэг юм.

Үндэсний ой санамжид уулсын байр суурь маш чухал байдаг.

          Дураараа дайрч сүйтгэх нь бүү хэл уулгүй байж болохгүй. Энэ зарчмыг 2000 гаруй жилийн өмнө эртний хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Хятад оронд хүн байгаль нь зохицсон олон сайхан, үзэсгэлэнт хотууд ийм үзэл баримтлалын дагуу аажмаар баригдаж байна.

Эрт дээр үеэс " Цэнгэг ус, хөх уулс" нь хүмүүсийн сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлэлийг тээж ирсэн. Юань гүрний зураач Хуан Гунван амьдралынхаа сүүлийн жилүүдэд Фучун мөрөнд суурьшиж, хэдэн жилийн дараа "Фучуань уулын өргөө"-г зуржээ. Уран зурагт түүний байгалийн экологи, хүн ба байгаль хоёрын зохицол, уул усны чөлөөт мэдрэмжийг бодитоор харуулсан.

Хятад иргэн ууланд хайртай, иргэний үнэмлэх дээрээ уул гэж хүртэл бичдэг байжээ. Эргэн тойронд ихэвчлэн "уул" нэртэй хүмүүстэй найзууд байдаг. Олон газрын нэрэнд мөн "уул" гэсэн үг байдаг - Шаньдун муж, Шаньси муж, Хуаншань хот, Үшань шянь, Лүншань шянь, Пиншань шянь, Гуаншань шянь гэх зэрэг.( шань гэдэг нь уул гэсэн утгатай хятад үг)

                                 Уулаа хамгаална

        Саяхан ”Хатан голын сав газарт экологийн хамгаалалт, чанартай бүтээн байгуулалт хийх тойм” гарсан. Хэдийгээр Хатан голын тухай ярьж байгаа ч "Тойм"-д Чиньлин уул, Цилянь уул, Люпань уул гэх зэрэг олон уулын нэр байдаг.

Учир нь бүхэл бүтэн экосистемд уулс онцгой үнэ цэнтэй байдаг.

Усны хувьд "Усны амин сүнс нь ууланд оршдог" - Улс орны усны нөөцийн дийлэнх хэсэг нь уул, толгод, өндөрлөг газарт хадгалагддаг. Тухайлбал, Хатан гол нь Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн Баян Хар уулын хойд бэлээс эх авч, усны нөөцийн чухал бүс нутаг нь Санжянюань, Чиньлин уулс, Цилянь уул, Люпань уул, Рөөргай гэх зэрэг юм.

Тэдгээрийн дотор Цилиан уулыг Хэси коридорын "Байгалийн усан сан" гэж нэрлэдэг. Мөсөн голууд, мөнх цаст уулс хайлж үүссэн гол мөрөн байдаг. Эндхийн өндөр оргилууд нь Номхон далайгаас зүүн өмнөд улирлын салхийг үлээж, хур тунадас ихтэй, баян бүрд үүсгэдэг. Нэмж дурдахад, энэ нь тусгай онцлог нөлөөтэй.

Цилянь уул нурууд нь Хөхнуур, Ганьсу мужуудын хоорондох асар том уулын систем болохын хувьд цөлийн гүнд орших "ногоон арал" юм. Улмаар Бадайнжаран, Кумтаг зэрэг дөрвөн гол цөлийн бэлчрийг үр дүнтэй хааж, олон мянган жилийн турш цөлийн баян бүрдийн экологийн тэнцвэрийг хадгалсаар ирсэн. Цилянь уул байгаагүй бол Өвөр Монголын өндөрлөгийн элсэн цөлүүд Цайдамын сав газартай холбогдож, Хөхнуур-Төвдийн өндөрлөгт ойртоно.

Уулс нь ой мод, амьтан болон бусад зүйлийн амьдрах орчин юм.

Олон шалтгаанаас уулыг хамгаалах ямар чухал гэдгийг ойлгож болно.

        Уулын экологийг сэргээж байна. Сүүлийн жилүүдэд манай улс  Хөхнуур-Төвдийн өндөрлөг, Шар хөрст өндөрлөг, Юньнань-Гүйжөү өндөрлөг, Циньба уулс, Цилянь уулс, Их бага хянган даваа болон Чан Бай шань уул, Наньлин уулс, Бээжин-Тяньжин-Хэбэй зэрэг бүс нутгийн усыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч байна.

 Эко уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна. 2017 онд манай улсын эко уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих хөтөлбөрийн баримт бичиг - "Эко уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлэх санал дүгнэлт" гарсан нь уламжлалт өргөн цар хүрээтэй, үрэлгэн уул уурхайн салбарын ерөнхий дүр төрхийг үндсэнд нь өөрчлөхийн тулд таван жилийн хүчин чармайлт шаардсан. Хэдхэн хоногийн өмнө Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналтыг гүнзгийрүүлэх тал дээр гаргасан санал дүгнэлтэд "Цөлжилт, чулуурхаг цөлжилт, хөрсний эвдрэлийг иж бүрэн хянах, түүхийн экологийн нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ахиулах"-ыг тодорхой шаардсан байна.

        Уулыг хамгаалах ажил үргэлж амжилттай байдаггүй. Нэгэн хэсэгтээ Хөхнуурын Мули уул уурхайн талбайн засварын ажилд саад тотгор гарч байв. Энэ үйл явдлын дараа "Мули уулын бүс болон Циляний нурууны өмнөд бэл дэх Хөхнуур хэсгийн экологийн орчныг иж бүрэн сайжруулах гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг гаргаж, Мулигийн уул уурхайн бүсийн аж үйлдвэр, уул уурхайн аж ахуйн нэгжүүд бүрмөсөн хаагдаж, Мули нүүрсний ордын захиргааг хүчингүй болгож, Мули нүүрсний талбайн экологийг хамгаалах товчоо байгуулав. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 57.65 сая шоо метр уурхайн нүхийг дүүргэж, 7.29 сая ам метр талбайн хажуугийн налууг засварласан байна.

         Эко орчныг сайжруулах үйл ажиллагааны дараа үр нөлөө нь гайхалтай байв. Тухайлбал, Чиньлин уулын бэлд хууль бусаар баригдсан 1194 хаусыг бүрэн цэгцлэн, 4557 му(15 му нь1 га) газрыг улсын мэдэлд шилжүүлж, 1000 гаруй хүнийг шалгаж, олон муж, яамдын албан тушаалтнуудыг ажлаас нь халсан байна. Өдгөө Чиньлин уулс дахин гоо үзэсгэлэн, амгалан тайван байдалдаа орж, сүлд ибис, аварга панда, такин, алтан сармагчин зэрэг ховор амьтдын тоо толгой тогтмол нэмэгдсээр байна. Цилянь уулсын экологийн засаглал нь "Эмх замбараагүй байдлаас засаглал хүртэл үр дүнд хүрсэн". Энэ оны 08-р сарын эцсийн байдлаар Ганьсу муж нөөцөд байгаа бүх 144 ашиглалтын эрхийг буцаан татаж, 42 усан цахилгаан станцыг ангилан цэгцэлж, 25 аялал жуулчлалын байгууламжийг бүрэн засварлаж, гол газрын бүх тариаланчид, малчдыг нүүлгэн шилжүүлж, нүүлгэн шилжүүлсэн газруудын бүх оршин суугч, саравчуудыг буулгасан. Нэгэн цагт шарх сорвитой байсан Цилянь уулс урьдын амгалан тайван байдал, эв найрамдал, гоо үзэсгэлэнгээ сэргээж эхлэв.

Одоогоор Цилянь уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнг барьж байна. 2021 оны 08-р сарын эцсийн байдлаар Хөхнуур мужид нийт цоохор ирвэсний 1528 зураг цуглуулж, 105 цоохор ирвэс илрүүлжээ. Экологийн бүтээн байгуулалтын үр ашгийн "гэрч" болохын хувьд цоохор ирвэс байнга гарч ирэх нь амьдрах орчныг сайжруулж байгааг баталж байна.

2021 оны 10-р сарын 12-нд манай улс Санжянюань, аварга панда, Зүүн хойтын бар, ирвэс, Хайнань халуун орны ширэнгэн ой, Ү-Ишань уул зэрэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн анхны багцыг албан ёсоор байгуулав. Тэдгээрийн дотроос Ү-Ишань уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнг уулын нэрээр шууд нэрлэсэн. 1280 хавтгай дөрвөлжин километр хамгаалалтын талбайтай, Фужиан, Жянши муж дахь Ү-Ишань уулын экосистемийг бүхэлд нь хамгаалж байна.

Санжянюань үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн хойд хэсэгт оршдог. Мөсөн гол, мөнх цаст уулс, өндөр намгархаг газар зэрэг экологийн төрлүүд цэцэрлэгт хүрээлэнд өргөн тархсан байдаг. Аварга панда үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Сычуань, Шаанси, Ганьсу гэсэн гурван мужийг хамардаг. Зүүн хойдын бар, ирвэсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнөд хойд уулсыг холбосон, ой мод олонтой. Хайнаний халуун орны ширэнгэн ойн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэдээлснээр Ү Жишань уул, Ингэ даваа, Хоума уул зэрэг алдартай уулс бүгд түүний хамрах хүрээнд багтаж байна.

                                                 Алт мөнгөн уул

        "Загас усанд, шувууд модонд амьдардаг". Хэрэв бусад бүх нөхцөл хангагдсан бол цэвэр устай, сүрлэг уулстай газар хөрөнгө оруулалт хийж, хөгжиж, ажиллаж, амьдарч, аялахыг хэн хүсэхгүй байх вэ?

Энэ утгаараа цэнгэг ус, хөх уулс бол байгалийн баялаг төдийгүй нийгмийн баялаг, эдийн засгийн баялаг юм. Тухайлбал, Хайнань мужийн хувьд хөх уулс, цэнгэг ус, цэлгэр далай, цэлмэг тэнгэр нь энд хамгийн хүчтэй давуу тал, хамгийн том хөрөнгө, худалдаж авах ч, зээлэх ч боломжгүй үнэт баялаг юм.

"Цэнгэг ус, хөх уулс бол үнэлж баршгүй баялаг" гэсэн экологийн үзэл баримтлал нь Жэжян хотын Анжи Юй тосгоноос гаралтай. Өдгөө энэ нь Хятад даяар өргөн дэлгэр хэрэглэгдэж байна.

1980-1990-ээд онд Юцүнд уулыг дэлбэлж, цементийн үйлдвэр барьж бага зэрэг ашиг олсон ч моднууд нь сүйдэж, бохир ус урсаж, загас, сам хорхой алга болжээ. Үүний дараа Юцүний иргэд уурхай, үйлдвэрээ хааж, байгаль орчноо хамгаалан мод тарьж, экологийг хамгаалж, эко аялал жуулчлалын ачаар чинээлэг болов.

        Шаньдун мужийн Мэн-Ин шянь Йимэн нурууны өвөрт оршдог бөгөөд "Долоон уул, хоёр гол, нэг тал" гэгддэг. "Дайгу газрын өвөрмөц тогтоц"-той. Үйлдвэрлэлийн талбайг байгалийн үзэсгэлэнт газар, жимсний хүрээлэнг цэцэрлэгт хүрээлэн болгож, газар тариаланг туршлага болгон хөдөө аж ахуй, бизнес, соёл, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлсэн байна. Өдгөө тус муж нь А зэрэглэлийн 15 байгалийн үзэсгэлэнт газар, 12 мужийн зэрэглэлийн аялал жуулчлалын онцлогтой тосгонтой бөгөөд "Хятадын амралт зугаалгын шилдэг арван муж"-ийн нэг болжээ. Зөвхөн Чуншүгөү тосгон л гэхэд өдөрт 2000 гаруй жуулчин хүлээн авдаг. Гүйжөү мужийн Чяньши шяны Жүнжянь суурингийн Инпань тосгон нь уулын дунд байрладаг. Хурдны зам ашиглалтад орсноор орон нутаг нь байгалийн үзэсгэлэнт, ид шидтэй байгалийн үзэмжээрээ алдартай аялал жуулчлалын газар болж, тосгоны оршин суугчид гэр буудал ажиллуулж орлогоо нэмэгдүүлэх болжээ. Шаанси Чиньлингийн экосистемд баялаг нөөцтөй байдаг. Чиньлин нурууны өмнөд бэлд орших Жашуй шяны Жинми тосгон мөөгний аж үйлдвэр, хөдөө тосгоны аялал жуулчлалаар дамжуулан ядуурлыг бууруулж чадсан байна. Галт уулын лавын бүсэд оршдог Хайнань мужийн Хайкөү хотын Шиюин дүүргийн Шишань тосгоны Шича тосгон нь орон нутгийн нөхцөл байдалд тохируулан дендробиумын аж үйлдвэрийг хөгжүүлж, дендробиумын хүрээлэнг байгалийн үзэсгэлэнт газар болгон өөрчилж, алдартай аз жаргалант тосгон болжээ.

2021 оны 07-р сард Экологи, байгаль орчны яамнаас "Цэнгэг ус, хөх уулс бол үнэлж баршгүй баялаг" практик загвар ба үлгэр жишээ үйл хэргийг (эхний багц) гаргасан. Үүнд, Бээжин хотын Яньчин дүүрэг байгаль орчны аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд өвөрмөц цэцэрлэгжүүлэлтэд анхаарлаа хандуулсан. Хубэй мужийн Даньжянкоу хот "Уул усны үзэмж бүрдсэн" байдлыг бүтээн байгуулж бүх нийтийн аялал жуулчлалын шинэ хуудсыг бий болгов. Эдгээр үлгэр жишээнүүдийн хамт экологийн нөхөн сэргээлт, экологийн хөдөө аж ахуй, экологийн аялал жуулчлал, экологийн үйлдвэрлэл, "экологийн +" нийлмэл үйлдвэрлэл, экологийн зах зээл, экологийн санхүү, экологийн нөхөн олговор зэрэг өөрчлөлтийн найман хэлбэрийг бүрдүүлэхийн тулд эхний ээлжинд нэгтгэн дүгнэсэн.

Эдгээрийн дотор Хубэй мужийн баруун хойд хэсэгт орших Даньжянкоу хот нь усны гол эх үүсвэр бөгөөд өмнөдөөс хойд зүгт ус дамжуулах төслийн дунд замын хяналтын төслийн байршил юм. Орон нутгийн экологийн тосгоны хамрах хүрээ 80 хувиас давж, мужийн хэмжээний 12 экологийн хотхон, 64 экологийн тосгон баригдсан байна. Орон нутгийн нутаг дэвсгэр нь мөн "Хотын бүсийг байгалийн үзэсгэлэнт газар болгон байгуулсан". Улмаар уул усны үзэсгэлэнт байдлын хөгжлийг дэмжихийн тулд хотын аялал, уулын аялал зэрэг аялал жуучлалын содон байгуулалтыг бий болгов. 2018 онд 17 сая 150 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого 11 тэрбум 400 сая юаньд хүрч, аялал жуулчлал аажмаар стратегийн тулгуур салбар болжээ.

2015 оны 11-р сарын байдлаар Хятадад 1392 5А, 4А аялал жуулчлалын үзэсгэлэнт газар байдгийн 60 гаруй хувь нь төв болон баруун бүсэд байрладаг. Байгалийн үзэсгэлэнт газруудын 70 гаруй хувь нь ядуу хөдөө орон нутагт тархсан байна. Зургаан жилийн дараа өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлж, ядуурлаас ангижруулах, тариалалт, үржлийн ажлыг хөгжүүлснээр олон газар нөөцийг хөрөнгө, капиталыг хувьцаа, тариаланчдыг хувьцаа эзэмшигч болгон, цэнгэг ус, хөх уулс бол алт мөнгөн уулыг үнэлж баршгүй баялаг болгож, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийг нөхөх баяжих арга замыг хайж олсноор байгалийн үзэсгэлэнт газрын эргэн тойрон дахь бүх тосгоныг ядуурлаас гаргасан байна.

Хятад улс ядуурлаас ангижруулах тэмцлийн гол хэсгийг арван дөрвөн бүс нутагт хувааж, тэдгээр нь нь бараг бүгд уулархаг нутаг болох Люпань шянь, Чинь Башань зэрэг уулын хөдөө тосгон, түүнчлэн Төвд Шиньжян зэрэг орон нутагт тархаж байв.

Тэдгээрийн зарим нь экологийн гол үүрэг бүхий бүс нутаг, байгалийн нөөц газар төдийгүй, Төвд, Ү Линшань зэрэг үндэстний цөөнхийн суурьшсан, ядуу буурай бүс нутаг юм. Эдгээр бүс нутгуудын хувьд Төрөөс экологийг хамгаалах, нөхөн сэргээх хүчин чармайлтаа нэмэгдүүлээд зогсохгүй экологийн үндсэн чиг үүргийн бүсүүдийн шилжүүлгийн төлбөрийг нэмэгдүүлсэн. Хөдөлмөр эрхлэх чадвартай зарим ядуу хүмүүс газар дээр нь ой хамгаалагч, байгаль орчныг хамгаалах бусад ажилтан болон хувирчээ.

                                Халцгай уул ч ард түмнээ баяжуулж чадна

        Төвдийн Лонзи шянь чацарганы ойг ашиглан "Хүмүүс мод тарьж, мод нь хүмүүсийг тэжээж, баяжуулсан" байна. 2018 оны байдлаар тус шяны чацарганы ойн талбай 43056 мү (15 мү=1 га) хүрч, Лонзи голын хөндийд ногоон “хадаг” дэлгэсэн байна. Чацарганы суулгац зарж жилд 150 мянган юаний ашиг олж, нэг хүнд ногдох ашиг 2000 юаньд хүрэв. Чацаргана жимс түүж борлуулснаар өрхийн дундаж ашиг 3000 юань, чацаргана мод зарж нэг хүнд ногдох орлого 3000 юаниар нэмэгдсэн зэрэг амжилтуудыг тоочвол урт дараалал гарна.

Хүмүүс уулаа хамгаалж л байвал хөх уулс нь үр өгөөжөө өгөх л болно.

ӨМӨЗО-ны Ордос хотын Эзэн хороо хошууны Нарийнтохой сууринд нүүрсний уурхайн талбайг байгалийн үзэсгэлэнт газар болгов

Зургийг: ВАН ЖЭН (Синьхуа агентлаг нийтэлсэн)

05-р сарын 21-нд Шаньси мужийн Лянхэ тосгоны битүү ойд сүлд ибис шувуу дэгдээхэйгээ тэжээж байна. Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ТАО МИН

 Цилянь уулын намрын өнгө  Зургийг: ВАН ЖЯН 

Зохиогч:Нийтлэл: ЧЭНЬ ЖЭНЬКАЙ
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго сэтгүүл
Мэдээ үзсэн:135
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой