”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шаазан эдлэлээ соёлын бүтээлч хэлбэрээр уламжилна

Шаазан эдлэлээ соёлын бүтээлч хэлбэрээр уламжилна

   Тяньжинь хотын Жиньнань дүүргийн Ба Литай суурингийн цэцэрлэгт хүрээлэнд хотын зэрэглэлийн биет бус соёлын өвийн төсөл болох Чэнь овгийн шаазан урлах өв залгамжлалын хамгаалалтын нэгж байдаг. Нарны халуун туяа сархинаган цонхоор нэвт туссан Гуань Жао Шюанийн ажиллах өргөөнд Ливан, Дүн Юйфэй зэрэг уран бүтээлчид болон зураачид урдаа байх шаазан вааран дээр анхаарлаа төвлөрүүлж, бүтээлдээ шимтэж байв. Уран бичлэг, уран зураг, сийлбэр нь шаазан ваарыг амьд дүрслэг болгодог.

 Уламжлалын гоо сайхныг агуулж, шинэ цагийн үзэл санааг дамжуулна. Уламжлалт шаазан эдлэлийг соёлын бүтээлч хэлбэртэй уялдуулахаар биет бус соёлын өвийн төслийн өв залгамжлал шинэчлэлийн зам аажмаар нээгдэх болно.

                          Зуун жилийн өв залгамжлал халуун хараас ирэлттэй

         Чэнь овгийн шаазан урлалын тав дахь үеийн өв залгамжлагч, Гуань Жао Шюанийн ерөнхий менежер Жао Яньжюй сэтгүүлчдэд, Чень овгийн гэр бүл өгсөж уруудах үеийг туулсан ч шаазан урлал уламжлагдсан хэвээрээ байсаар гэж хэлж байв.

 Зуун жилийн өмнөх цаг үеийг эргэн дурсахад, Чин гүрний Гуаншюй хааны үед мянган жилийн түүхтэй эртний Гэгү суурин нь Тяньжинь хотын усан тээврийн төв байсан бөгөөд эдийн засаг нь цэцэглэн хөгжиж, соёлын гүн өвтэй байжээ. Гэгү суурингийн баруун гудамжинд Чень овгийн гэр бүлийн хуучин харш байрладаг. Гэгү сууриндаа алдартай гэр бүлийн хувьд Чень овгийн гэр бүл олон авьяастнуудыг төрүүлсэн бөгөөд тэдний нэг нь 1871 онд төрсөн Чень Фүюань байв.

 Гуаншюйгийн сүүлийн жилүүдэд, Чень Фүюань Жяншид арван жилийн түшмэлээр илгээгдэв. Чень Фүюаний жич хүү Чень Юньхэ, урд талын хашаан дахь хүлээн авалтын танхимыг ширээгээр хүрээлж, бүх төрлийн нарийн шаазан эдлэлээр дүүргэн, улирал бүрд шинийг сольж байдаг гэж эргэн дурсаж байв.

    Чень Фүюань багаасаа уран бичлэг, уран зурагт бахтай бөгөөд Жянши хотод ажиллаж байхдаа Жин Дэжэнийн шаазан эдлэлд маш их сэтгэл татагдаж байсан юм. Ажлын чөлөөт цагаараа орон нутгийн албаны зуухны мастеруудаас шаазан урлах арга суралцсан бөгөөд тэрээр ар газрынхны уран зургийн арга барилыг Жин Дэжэний шаазан урлах арга техниктэй хослуулан Чень овгийн гараар будсан шаазан урлах өвөрмөц арга барилыг бий болгожээ. Дараа нь Чень Фүюань Жин Дэжэньд өөрийн шаазан ваар шатаах зуухаа нээсэн бөгөөд шаазангаа шатаасны дараа Жин Дэжэнээс Тяньжинь хүртэл далайгаар тээвэрлэж байв.

 Чень Фүюанийн ач хүү Чэнь Шычянь: Эрт шаазан сав, шаазан дүрс, шаазан дэр, шаазан ширээний хэрэгсэл бүгд байдаг. Цаг үе өөрчлөгдсөн ч Чень гэр бүлийн шаазан эдлэлд хандах халуун хайр нь ясанд шингэж, Чень гэр бүлийн бүх угсаатан өөрийн гэр бүлийн өв болох шаазан эдлэлээ хадгалсаар ирсэн юм.

                        Цаг үеийн үзэл санаа бол биет бус соёлын өв болох юм

         Уламжлал, өв залгамжлал, бүтээлч байдал, инноваци нь Чень овгийн шаазан гар урлал ур чадварын 100 гаруй жилийн турш баримталж ирсэн итгэл үнэмшил болох юм.

 Жао Яньжюй Чэнь овгийн шаазан гар урлал ур чадварын өв залгамжлагч болсны хувьд ур чадварыг өвлөж аваад зогсохгүй уламжлалт биет бус соёлын өвд цаг үеийн шинийг авчирч нэгтгэсэн юм. Энэ нь бас Гуан Жао Шюань гэх нэрийн гарал үүсэл болно.

 Жао Яньжюй: - “Гуань Жао” гэдэг нь өөрийгөө нээж, өөрийнхөө бүх байдлыг ажиж сэтгэлийн гүүнээс эхлэн, үнэнийг үлдээж эгэл амьдралын сайхныг эргэн харах гэсэн утгатай. Манай Гуан Жао Шюань эртний арга барилыг өвлөн үлдээхээс гадна шинэ цаг үетэй мөр зэрэгцэн алхаж, биет бус соёлын өв болон орчин үеийн амьдрал хоёрын холбоосыг хайн шинжлэхийг хичээсээр иржээ.

 Цар тахлын эсрэг тэмцсэн баатруудын дурсгалд зориулсан шаазан тавагны зураг, үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн анар модны сэдэвт бүтээлүүд, жижиг өртөөний будаа, Гэгү хэв маяг зэрэг соёлын бүтээл болох шаазан эдлэл бүрийн ард тухайн үеийн баялаг, гүн гүнзгий үзэл санаа, эрчимтэй судалгаа, уран сайхны эрэл хайгуул оршиж байдаг.

         Яруу найргийн хүсэл зориг нь дууны эгшгээр мөнх дуурьсдаг. Тяньжинь хотод амьдардаг Е Жяин бүх амьдралаа яруу найраг бүтээж мандуулахад зориулжээ. Гуань Жао Шюань шаазан эдлэлийг яруу найраг болон уран зураг, уран бичлэгтэй хослуулан, Е Жяингийн яруу найрагт тусгай зориулсан усан аяга бүтээж, яруу найргийг амьдралд нэгтгэн, үе үед уламжилж байдаг. Болор тунгалаг усан аяган дээр сийлсэн улаан бадамлянхуаны хэв маяг шинэлэг мөртөө цэвэр хээнцэр байж, Е Жяингийн “Энэ хорвоод заяасан нь азтай, энэ амьдралыг бүү хоосон байлга” гэх яруу найргийн уран бичмэл нь гайхамшиг төрүүлж байв. Ойлгосноор, энэхүү усны аягыг Тяньжиний дүрслэх урлагийн академийн профессор Лю Йинрүй аяганы хэлбэрийг зохион бүтээж, зургийн загварыг уран бичээч, зураач Хүө Чүньян нар төлөвлөн, олон удаагийн хэлэлцүүлэг, нотолгоо хийж хагас жилийн хугацаа зарцууллаа гэдэг.

 Цаг үе нь шаазан эдлэлийг нөлөөлж, шаазан нь цаг үеийг тусгадаг. Жао Яньжюй хэлэхдээ, Гуан Жао Шюань шаазан эдлэлийг ашиглан Хятадын соёл, цаг үеийн үзэл санааг харуулахыг хүсэж байна.

                                Уламжлалыг сурталчилж ирээдүйд хандна

         Соёлын биет бус өвийг уламжлах ирээдүй хойч үед оршино.

         Гуан Жао Шюаний хаалгаар ороход баруун талын 200 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай өрөөнд бага, дунд сургуулийн хүүхдүүдийн хөдөлмөрч тариачин, махлаг будааны чих зэрэг гараар будсан шаазан эдлэлийг дүүрэн тавьж байдаг. Энэ өрөө нь Жиньнань дүүргийн бага, дунд сургуулийн хүүхдүүдийн гарын авлагын дадлага хийх газар болох мөртөө сургуулийн хүүхдүүд эндээс уламжлалт соёлын биет бус өвийг ойлгож, вааран эдлэл хийх мэргэжил сурч байдаг. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхдүүдийн сэтгэлийн гүүнд уламжлалт соёлоо хайрлах суурийг тавьсан юм.

 Дунд ангийн хүүхдийн урласан бор шаазан саванд Цахирмааг цэцэглүүлж, хажууд нь хөх цагаан өнгөөр будсан хоёр шаазан хулгана тавьсан байдаг. Унжсан Цахирмаа цэцгийн навчийг үнэрлэж суусан хоёр хулганын тэр сайхан дүрс болон цэцэгсийн анхилуун үнэр сэтгэлийг дүүргэж байлаа.

 Гуань Жао Шюань мөн сургууль, Хүүхдийн ордонд шаазан урлах ур чадвар эзэмшүүлж, Тяньжиний их сургууль, Нанкай их сургууль, Тяньжиний дүрслэх урлагийн академи болон бусад их дээд сургууль, Хайхэ боловсролын паркийн оюутны инноваци, аж ахуйн нэгжийн эвслийн хороотой хамтран практик сургалтын бааз байгуулж, биет бус соёлын өвийн төслийг сурталчилж байна.

         2021 онд Макаогийн Политехникийн их сургуулийн оюутнууд Гуанжао Шюаньд хүрэлцэн ирж шаазан хийх үйл явцтай танилцан, тэдний дагуулагч багш болон Тяньжиний Технологийн их сургуулийн багш Жэн Юнмэй хамтран "Тяньжинь- Макаогийн хайр" гэж нэрлэсэн усан аягыг дурсгал болгон бүтээжээ. Сүүлийн өдрүүдэд, Тяньжиний Технологийн Их Сургууль Хятадын уламжлалт соёл ба арга техникийг түгээн дэлгэрүүлэх олон улсын төв байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, Гуань Жао Шюаньтай хамтран "Бүс ба зам" шаазан эдлэл хийх сургалтын бичлэг үйлдэж, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн 40 гаруй орны гадаад оюутнуудад нээлт хийсэн байна.

 Энэ оны хоёрдугаар сард Тяньжиний уламжлалт гар урлалыг сэргээх каталогийн эхний багц гарсан бөгөөд Чень овгийн гараар будсан шаазан урлалын ур чадвар уламжлалт гар урлалын төрөлд сонгогдов. 2021 онд Жиньнан дүүргийн биет бус соёлын өвийн төлөөллийн төслүүдийн 12 төлөөлөгч өв залгамжлагчийн бүртгэлд Жао Яньжюй багтжээ.

 Чень овгийн гараар будсан шаазан урлалын ур чадвар нь өв залгамжлал, шинэчлэлийн замаар замнасаар...

Зохиогч:Ү ШАО МИНЬ , ЖИНЬ БӨ
Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:smt
Мэдээ үзсэн:131
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой