Төвдийн халиун бугын сүрэг нь Төвдийн Өөртөө засах орны Чандөү хотын Лэй- Үчи шяны халиун бугын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын газарт амьдардаг.
1970-аад онд Чандөү хотын Лэй-Үчи шянд амьдардаг Шян Цюлам сүргээсээ салсан гурван халиун буга олж тэжээгээд түүнээс хойш халиун бугатай нөхөрлөсөн байдаг. Шян Цюлам 40 гаруй жилийн турш олон зуун халиун бугыг тэжээн үржүүлсэн. Одоогоор түүний хоёр хүү халиун бугыг тэжээн хамгаалах ажил үүргийг үргэлжлүүлж байна.
Төвдийн халиун буга нь халиун бугын дэд төрөлд багтах бөгөөд улсын хоёрдугаар зэрэглэлийн гол хамгаалалттай амьтан юм. 1990-ээд оны эхээр ховордсон амьтдын асуудлаарх олон улсын бага хурлаас Төвдийн халиун бугыг "мөхсөн" гэж үзэн. Төвдийн зэрлэг ан амьтдыг хамгаалах ажилтнууд Лэй- Үчи шяньд хийсэн судалгааны явцад Төвдийн халиун буга байсаар байгааг тогтоож, 1993 онд Лэй- Үчид халиун бугын байгалийн хамгаалалтын бүсийг байгуулж, 2005 онд уг хамгаалалтын бүсийг улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын бүс болгон сайжруулсан.