05 дугаар сарын 16-ны өдөр:
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жин нар энэ сарын 16-ны өдөр видео уулзалт хийсэн байна.
05 дугаар сарын 17-ны өдөр:
Азийн IV удаагийн Паралимпийн наадмыг 2022 оны 10 дугаар сарын 09-нөөс 15-ны өдрүүдэд Хятадын Ханжөү хотноо зохион байгуулахаар товлоод байсныг хойшлуулан зохион байгуулах тухай мэдээллийг Азийн IV удаагийн Паралимпийн наадмын зохион байгуулах комиссын албаны вэбсайтад 05 дугаар сарын 17-ны өдөр нийтэлсэн байна.
05 дугаар сарын 18-ны өдөр:
Тавдугаар сарын 18-ны өдөр бол “Олон улсын музейн өдөр” болно. Олон улсын музейн зөвлөл 1977 оноос эхлэн тус өдрийг тодорхой сэдвийн хүрээнд дэлхий даяар зохион байгуулсаар ирсэн бол энэ жилийн хувьд “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэсэн байна.
05 дугаар сарын 19-ний өдөр:
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 19-нд болсон БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтын нээлтийн ёслолд видеогоор илтгэл тавив.
05 дугаар сарын 20-ны өдөр:
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Зүүн Тиморын Ерөнхийлөгч Хорта нар 05-р сарын 20-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээж, Зүүн Тимор улс тусгаар тогтнолоо сэргээсний 20 жил ба Хятад, Зүүн Тимор дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэсэн байна.
05 дугаар сарын 21-ний өдөр:
ДЭМБ-ын 05-р сарын 21-ний өдөр нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл тухайн өдрийн байдлаар халдваргүй 12 оронд сармагчны цэцэг өвчнөөр оношлогдсон 92 болон сэжигтэй 28 тохиолдол бүртгэгдсэн ба “Дэлхий нийтэд халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй” хэмээн ДЭМБ таамаглаж байгаа аж.
05 дугаар сарын 22-ны өдөр:
Тавдугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-өөр тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 онд жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг “Биологийн олон янз байдлын өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон бол 2001 онд “05 дугаар сарын 22-ны өдөр” болгон өөрчилжээ. Энэ жилийн хувьд тус өдрийг "Бүх амьтай зүйлд хамтын ирээдүйг бүтээцгээе" уриан дор зохион байгуулсан байна.